ХААН Банкны данс хоорондын гүйлгээнд өөрчлөлт оруулна

ХААН Банкны данс хоорондын гүйлгээнд өөрчлөлт оруулна

ХААН Банкны данс хоорондын гүйлгээнд өөрчлөлт оруулна

2025 оны наймдугаар сарын 4-ний өдрөөс эхлэн ХААН Банкны данс хоорондын гүйлгээг "IBAN" дансны дугаараар хийх болсон тухай урьдчилан мэдээлж байна.


Өөрөөр хэлбэл та ХААН Банкны данснаасаа банк доторх гүйлгээ хийхдээ 20 орон бүхий "IBAN" дансны дугаараа ашиглана гэсэн үг юм. Иймд харилцагч та наймдугаар сарын 4-ний өдрөөс өмнө "Khan Bank" аппликэйшн руугаа хандан өөрийн "IBAN" дансны дугаараа тогтоож аваарай. Энэхүү өөрчлөлт нь зохицуулагч байгууллагын шаардлага болон Үндэсний төлбөрийн системийн стратегийн хүрээнд бүх арилжааны банкуудад хийгдэж буй ажил юм.

Харин банк хоорондын гүйлгээнд өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн "IBAN" дансны дугаарлалт нь үе шаттай нэвтэрсэн бөгөөд харилцагчид аль хэдийн хэрэглэж дадаад байна.

IBAN гэж юу вэ?

IBAN (International Bank Account Number) нь 20 орон бүхий олон улсын "ISO" 13616-1, 2 стандартаар хүлээн зөвшөөрөгдсөн дансны дугаарлалт юм. Энэ нь банк хоорондын гүйлгээний нэгдсэн кодчилолтой систем бөгөөд хүлээн авагчийн улс, банкны дугаарыг агуулдаг.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
БурууБуруу
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-07-30 66.181.177.246

энэ сайтуудын админ, хяналт гэж бнуу
хүний болон, эд эрхтэний наймааг илт дэмжсэн коммэнтуудыг хязгаарлах боломжгүй юм уу, хаашаа юм бээ
жирийн иргэдийн сэтгэгдлүүдийг хязгаарлаад байдаг биз дээ!!!

Avatar

Нэргүй 2025-07-30 66.181.177.246

ингэж төвөгтэй юм хийх ямар хэрэг бнаа???

Avatar

Нэргүй 2025-07-30 81.9.119.248

)))))) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

1 2025-07-30 202.21.115.165

Mongol bank gej malnuudad oor hiih yum alga uu

Avatar

Зочин 2025-07-30 104.28.68.89

Ингэх ямар ч шаардлага байхгүй

Avatar

Нэргүй 2025-07-30 66.181.184.215

Банк доторх гүйлгээнд IBAN хэрэглэх ямар ч шаардлага байхгүй ш дээ.

Avatar

Зочин 2025-07-30 181.214.226.43

Банк доторх гүйлгээг ердийн дугаараар хийхэд тэр олон тоотой дугаар нь автоматаар гарч ирдэг байвал л болоо шүүдээ. Ингэж иргэдэд хүндрэл учруулахаа болиоч ээ

Avatar

Нэргүй 2025-07-30 66.181.190.86

ану дарамт гэж энэ дээ

Avatar

Нэргүй 2025-07-30 66.181.191.120

Ямар ядаргаатай юм бэ дээ

Avatar

Нэргүй 2025-07-30 23.106.249.34

Оркуудын амьдрал хэцүүдэхнээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж