ДЦСV-ыг барих компани ирэх сарын 6-нд тодорно

ДЦСV-ыг барих компани ирэх сарын 6-нд тодорно

ДЦСV-ыг барих компани ирэх сарын 6-нд тодорно

Монголын үе, үеийн Засгийн газар мөрийн хөтөлбөртөө Тавдугаар цахилгаан станц барих асуудлыг тусгаж ирсэн. Харамсалтай, өнөөг хүртэл уг станц баригдаагүй, цаасан дээрх мөрөөдлийн төсөл хэвээрээ байна. Иймээс Ерөнхий сайд Г.Занданшатар эрчим хүчний салбарынхантай уулзахдаа "Эрчим хүчний салбарынхан нэг асуудалд анхаарч ажилламаар байна. Салбарт тулгамдаж байгаа нэг асуудал бол эрчим хүчний болон дагалдах бусад хууль эрх зүйн орчиндоо өөрчлөлт оруулж, дахин сайн боловсруулж Засгийн газарт танилцуулах хэрэгтэй байна. Ялангуяа Концессын хуульд өөрчлөлт оруулах замаар гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах боломжтой байгаа. Салбарынхан дотроо ашиг сонирхлын зөрчилтэй, цаана нь нэг үл үзэгдэх хүчин үйлчилдэг. Жишээлбэл, Тавдугаар цахилгаан станцын асуудал байна. Энэ станцын ажил 1987 онд таван жилийн төлөвлөгөөнд орж байсан цагаас хойш 2008-2012 оны Засгийн газрын үед өөрсдөө хөрөнгөө гаргаад барих шийдвэрийг гаргаж байсан. Гэтэл өөр нэг төсөл гаргаж ирээд зогсоочихдог. Эсвэл шүүхдээд зогсоочирдог. Ингээд эрчим хүчний хараат байдалд байлга гэсэн юм шиг ашиг сонирлын зөрчил байж болохгүй. Хэсэг бүлгээрээ хуваагддаг. Монголд сэргээгдэх эрчим хүчний асар их нөөц байхад огт ашигладаггүй. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ унаж, эрэлт буурч байна. Энэ цаг үед бид цахилгаан станцуудаа байгуулж, нүүрсээ жинхэнэ хар алт болгох боломж байна. Гадаадаас маш өндөр үнээр худалдаж авдаг импортоо бууруулах боломжтой. Манай улс үндсэндээ 200 сая ам.доллараар гадаадаас цахилгаан эрчим хүч импортолж байна. Энэ мөнгөөр V цахилгаан станц барих бүрэн боломжтой байхад шүүхдээд унагаачихдаг. Үүний цаана ямар асуудал байгааг хууль хяналтын байгууллага анхааралдаа авах хэрэгтэй” гэж байр сууриа илэрхийлсэн.

Ямар ч байсан урт, удаан настай уг станцыг барих ажлыг энэ удаад НЗДТГ хариуцаж байгаа аж.  Тодруулбал, Засгийн газрын 2024-2028 оны мега 24 хөтөлбөр, нийслэлийн дэд бүтэц хөгжлийн бодлогод эрчим хүчний шинэ эх үйсвэр болох Дулааны тавдугаар станцад нийт 600 сая ам.долларыг төсөвлөсөн. Энэ хүрээнд Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадал бүхий шинэ станцыг барихаар сонгон шалгаруулалтыг зарлажээ.

Дулааны тавдугаар станцыг барих урьдчилсан шалгаруулалтад гадаад, дотоодын найман компани саналаа ирүүлснээс дөрөв байгууллагыг “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль”-ийн шаардлагыг хангасан гэж үзсэн. Үүнд, “Шунхлай холдинг” ХХК, “Митайм Интернэшнл” ХХК болон “Чайна уэстэрн повер индастриал” ХХК нар шалгарсан аж.

Сонгон шалгаруулалтад тэнцсэн  “Шунхлай холдинг” нь "Эрдэнэт" үйлдвэрийн дата төвийн тоног төхөөрөмжийн сонгон шалгаруулалтад 2023 онд ороод хасагдаж байсан. Тэгвэл “Митайм интернэшнл” ХХК болон “Чайна уэстэрн повер индастриал” ХХК хувьд сонгон шалгаруулалтад оролцож байсан удаагүй. Төр, хувийн хэвшлийн журмын үнэлгээг 60-аас дээш хувиар хангасан гэх болзлоор дараагийн шалгаруулалтад орох болсон гэнэ.

Дулааны тавдугаар станц хамтын ажиллагаа, хариуцсан мэргэжилтэн н.Өлзийдэлгэрээс энэ талаар тодруулахад “Дулааны тавдугаар станц нь Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хуулийн 17 дугаар зүйлд заасан төслийн үе шатууд болон төслийн урьдчилсан шинжилгээ, бүрэн шинжилгээ хийгдсэн. Урьдчилсан сонгон шалгаруулалтад нийт найман байгууллагаас дөрөв сонгон шалгаруулагч санаа илгээсэн, тэднээс нэг нь хасагдсан. Хасагдсан байгууллага нь гадна талын битүүмж, тэмдэглэгээний шаардлага хангаагүй үүднээс оролцох боломжгүй болсон. Сонгон шалгаруулалтад оролцсон байгууллагын санхүүгийн чадамж болон техник технологи чадавхыг журамд заасан үнэлэх аргачлын дагуу харж 60-аас дээш оноо авсан байгууллага үлдлээ. Тодруулбал, Засгийн газрын 2024 оны 210 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан хувийн хэвшлийн түншлэгч болон зөвлөх үйлчилгээг сонгон шалгаруулах журам болон холбогдох баримт бичгийн дагуу зохион байгуулсан” гэлээ.

Хоёрдугаар шатны шалгаруулалтыг ирэх сарын 6-нд тодруулах агаад ДЦСV-ыг хэн барих нь тодорхой болох юм байна.

Уг цахилгаан станц шинээр ашиглалтад орсноор Таван шар, 21-р хороолол, Хилчин хотхон, Баянхошуу, 3, 4 дүгээр хороолол болон нэгдүгээр хорооллыг дулаанаар хангах юм. Станцын бүтээн байгуулалтыг 2025 оны сүүлээс  эхлүүлж, 2028 онд ашиглалтад оруулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа аж.

Харин төслийг хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтыг хүмүүсийн амралт, зугаалгын үетэй давхцуулж байгаа нь багагүй хардлага дагуулж буй.  Ялангуяа хотын дарга Х.Нямбаатар сүүлийн үед хятадуудтай илтэд сүжрэх болсон ингэж хардах үндэслэл болж байгаа аж. Тиймээс эрчим хүчнийхэн 600 сая ам.долларын санхүүжилттай уг төсөлд хятад компани шалгарч магадгүй гэж болгоомжилж байна. Учир нь, “Чайна уэстэрн повер индастриал”-ийн толгой компани болох "Хуаши энержи" компанийн ТУЗ-ын дарга Ли Рэнчао нь хөрөнгө мөнгө завшсан хэрэгт холбогдож байсан. Мөн "Хуаши энержи" ихээхэн өр ширтэй гэх мэдээлэл ч цацагдсан билээ.

А.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 103.212.118.236

МАН ийн малнууд ахиадл нэг хужааг тэжээгээд дуусах биз энэ новшнууд ямар Монголчуудад хэрэгтэй юм хийх биш

Avatar

Оноч 4 цагийн өмнө 176.64.8.114

монголл л ашигтхй бол ямар хамаа бнаа. х***а тэжээхгүй гэд ажил унагаадаг.

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 81.9.119.248

)))))))) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

иргэн 5 цагийн өмнө 66.181.183.31

хотын дарга олон ажил эхлүүлж ажиллаж бна урьд байсан алтан гарт сумза буурал бат үүл алим батбаяр су батболд зэрэг нөхдүүд хотын бүтээн байгуулалтанд шуурхай ажиласан уу үгүй шүү нямбаатар дарга тшцгүй болгосон дүүргийн дарга нар тшцээ зайлуулаач даргын шийдвэрээ барих хэрэгтэй ш тэ буцаад тавиад сар боллоо аваачээ хотын даргыг муулаад бгаа нөхдүүд өөрсдөө юуч хийж чадахгүй байж муулах хэрэгүй хүнд ажил хийж байхад алдаа оноо зэрэгцэнэ хотын даргаа дэмжинэ

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 103.168.34.103

нямбаатар хятадын тагнуул байх

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 66.181.179.29

5 станцыг барихгүй, бариулахгүй байгаа компани, сайд дарга нарын нэрсийг ил болго…

Avatar

Т1 9 цагийн өмнө 202.9.46.138

10%-ийн Даваасүрэн тэргүүтэй Оросоор авилгадуулагчид

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 202.21.126.109

МАН нам нямбаатар гэгч үл бүтэх этгээдээр дамжуулж мөнгө угааж байна даа улс орны эрх ашиг гэж юм түй ч алга

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 103.57.95.71

Хотын дарга гэх нөхөр чинь жинхэнэ нүүрсний хулгайч, хуулийн сайд байхдаа ЭТТ ганхуягтай их ойр ажиллаж байсан, бүр өөрийн төрсөн дүүгийн эхнэрийг этт н нүүрсний борлуулалтын ч гэлүү тендер ч гэлүү хариуцсан газрын даргаар ажлуулдаг гэх юм билээ. Үүнийг ч батлах мэт ганхуяг энэ 2 твитрээр хэрэлдэхэд ганхуяг нь "чиний олон хүнийг авсан одоо чадахгүй" гэх байдлаар хуулийн сайдын өөдөөс томорсон байсандаа. бодвол ганхуягт барьц байсан болоод л тэгэж томорсон биз дээ. тэгэхээр энэ нөхөр нотой шүү.

Avatar

Зочин 12 цагийн өмнө 66.181.176.57

ажил хийж бгаа нэгэндээ атаархах ах хэзээ болих вээ ажил хийхээр хийлээ гээд хийхгүй болхоор хийсэнгүй гээд араншин нь олдохгүй үхэрнүүд болоод бгаа шүү бид нар

Avatar

Зочин 12 цагийн өмнө 66.181.176.57

өөрсдөө хийж чадахгүй ажлаа өөр бусдаар хийлгэж байж бид цахилгаан эрчим хүчний асуудлаа шийдэж чадна биздээ нямбаа дарга л 5р цахилгаан станцыг бариулах юм бналдаа

Avatar

Бат 12 цагийн өмнө 202.9.46.114

Хятад компани ялсан нь дээр дээ. Тэд хариуцлага сахилга баттай туршлагатай шуурхай ажиллах чадамжтай. Манайхан бол бөөн будилаан хэрүүл тэмцэл хов жив гацаа түгжээ ихтэй жонхуурсан юм болно доо.

Avatar

Нэргүй 2025-07-30 202.9.40.34

ТЭЦ-5 дугаар дулааны станц барих Нямбаатарын оролдлогыг манай АН-ынхан л зогсоож чадна даа. Нямбаатарыг огцруулах ажиллагаа Сүхбаатарын талбай дээр эхэлчихсэн иргэдийн гарын үсэг цуглуулаад эхэлсэн байна лээ. Ажил хийж байгаа хүнд Монголчууд бид их дургүй болжээ. Оюун-Эрдэний хамтарсан засгийн газрыг яалаа. Түүний үргэжлэл явагдаж байна. Энэ ч муугийн ёр доо

Avatar

10% 2025-07-30 202.9.46.138

10 хувийн боржуурбаатар xятад дандаадууддаа 10%-аа тохироод сонгон оруулна.

Avatar

Хантүрүү 2025-07-30 103.57.94.180

Наадам гэж хуцаж байхаар очоод хар дараа нь ярих хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2025-07-30 111.237.119.73

энэ муу н**ш хятадад өгнө л дөө

Avatar

Нэргүй 2025-07-30 202.126.88.72

Урд зүгийн бээжингийн захиалгатай ажилладаг этгээд байх гэж хар төрүүлдэг тагнуулын байгууллага энэ урд зүгийн тавиул байж байх магадлалтай энэ этгээдийг шалгаасай

Avatar

Зочин 2025-07-30 202.126.92.98

Нямбаатараа чи Монгооын ард түмний 226 тэрбум төгрөгийг Хятадуудад өгсөн н**ш. Цаана нь ямар их ашиг сонирхол авилга яваа бол. Одоо чи хангалттай. Зайлаад өг. Хуулийн байгууллага энэ хүнийг яаралтай шалга.

Avatar

ҮАБ 2025-07-30 185.220.100.255

Энэ новшыг АТГ өгч байхаар Үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж өгөөчээ хятад энэ улс орон эзлэгдлээ.

Avatar

зочин 2025-07-30 202.126.89.233

Нянбактери Хужаагуудадл өгншдээ .. Сонирхолтой нь Хятадын лобичин Нянбактерийг Монголчууд тэвчээд байгаа нь л ойлгомгүй байгаа юмда ..

Avatar

Зочин 2025-07-30 64.119.29.46

За даа энэ төсөл ч хэцүү л болох байх даа энд ЭХ мэддэг нэг чхүн тендерт нь ороогүй юу шалгаруулах гэж бгаа нь маш бүрхэг бна даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж