Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн орон сууцны корпорациас ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг буулган дахин барилгажуулах төслийг Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд хэрэгжүүлж буй. Тус хорооны 1, 2, 3, 4, 6, 9, 10 дугаар байрыг буулгаж шинээр орон сууцжуулах төслийг 2009 онд анх “Гэзэгийн худаг” ХХК хийхээр төлөвлөж, хоёр талт гэрээг иргэдтэй байгуулсан боловч төсөл хэрэгжилгүй удаж иргэдийг хохироосон асуудал гарсан. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2022 оны дөрөвдүгээр сарын 13-ны А/498 дугаар захирамжаар "Нийслэлийн орон сууцны корпораци" ХК-д төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах эрхийг шилжүүлэн төслийн ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн.
Ингээд Нийслэлийн Засаг даргын 2023 оны тавдугаар сарын 29-ны А/536 дугаар захирамжаар тухайн байруудыг буулгаж, шинээр орон сууцжуулах төслийн гүйцэтгэгчээр "Мөнх ариун булаг" ХХК-ийг батламжилж, 2023 оны долдугаар сард эхний ээлжийн орон сууцуудыг буулган барилгажуулах төслийг эхлүүлсэн байдаг.
Төслийн хүрээнд долоон блок, 16 давхар, үйлчилгээний талбай, бүрэн тохижилттой ногоон байгууламж бүхий 720 айлын орон сууц баригдах бөгөөд төслийн барилга угсралтын ажил 70 гаруй хувьтай үргэлжилж байгаа бол эхний 2 блок орон сууцны барилгын гүйцэтгэл 90 гаруй хувьтай явж байна.
Нэргүй 2025-07-30 81.9.119.248
!! Халуун охид таныг хүлээж байна ~~ Sexy24.mom
Нэргүй 2025-07-30 103.212.118.111
буулгасан барилгын оронд өндөр барилга чигжихээр яаж хотын түгжрэл арилах вэ оркуудаа.
Нэргүй 2025-07-30 66.181.188.133
Buulgaj chadxuu yu ch xiij chadaxgui yum baij! kkk