2023 онд Zonic: Бид хоёр жилийн дотор Мэйжорт түрүүлнэ

2023 онд Zonic: Бид хоёр жилийн дотор Мэйжорт түрүүлнэ

2023 онд Zonic: Бид хоёр жилийн дотор Мэйжорт түрүүлнэ

Мэргэжлийн спортод багууд богино хугацаанд аварга авахын төлөө шилдэг тамирчдыг өндөр үнээр худалдан авч, супер бүрэлдэхүүн бүрдүүлдэг ч бүтэлгүйтсэн тохиолдлууд цөөнгүй. Цахим спортод ч ийм зүйл давтагдаж байх шиг. Саудын Арабын "Falcons" баг өнгөрсөн зуны амралтаар Оросын "Spirit" багийн академиас залуу тоглогч Максим Лукин буюу "kyousuke"-г багагүй үнээр худалдан авч, "NiKo", "m0NESY" нарын хамтаар тун дажгүй баг бүрдүүлсэн.

"Falcons" одоогийн бүрэлдэхүүндээ нийт 10 сая ам.доллар зарцуулсан гэнэ.

Харамсалтай нь өндөр хүлээлттэй байсан "Falcons"-ийн шинэ бүрэлдэхүүн эхний тэмцээн болох "IEM Cologne 2025"-г өндөрлүүлжээ. Тэд тэмцээнийг хоёрдугаар шатнаас эхлүүлсэн бөгөөд эхний тоглолтдоо "GamerLegion"-ийг хожсон ч удаах тоглолтдоо "The MongolZ" багт хожигдсон.

Улмаар хожигдох эрхгүй тоглолтыг "FURIA"-ийн эсрэг хийсэн ч 1-2 гэсэн харьцаатай ялагдаж, фэнүүдээ гонсойлгов.

Тоглолтын дараа тус багийн дасгалжуулагч, түрүүлж үзээгүй цом үгүй zonic ярихдаа "FURIA-г үл хүндлэх гээгүй юм шүү. Гэхдээ бид тэднийг хожих боломж бүрэн байлаа. Бага зэрэг урам хугарлаа. Гэхдээ багт үүрэг ролийн өөрчлөлт гарч, шинэ тамирчин ирлээ. Бид харилцах тал дээрээ асуудалтай байна. Өчигдөр MongolZ-ийн эсрэг багаасаа хангалттай эрч хүч мэдрээгүй" гэлээ.

2023 онд "Falcons"-ийн дасгалжуулагч болохдоо zonic "Хоёр жилийн дотор бид нар Мэйжорын аварга болно. Энэ бол миний зорилго" гэж байв. Тэгвэл тэрхүү хугацаа нь энэ жилээр дуусгавар болж байна. Оны сүүлийн Мэйжор ирэх арваннэгдүгээр сард Унгарын Будапешт хотноо эхэлнэ. Тэнд л дани дасгалжуулагч хэлсэн үгэндээ эзэн болох эсэхийг харцгаая.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-07-29 81.9.119.248

!!!!! Халуун охид таныг хүлээж байна ~~ Sexy24.mom

Avatar

Нэргүй 2025-07-29 202.126.91.45

х***а манжууд манжл атаархаж үрэхдээ увсын наадмыг бөхиыг мужлах гэж ядцан гяххх гяяхх аваргаас том цолтой бөх гэж байх уу байхгүы тэгсэн х***а манжууд манжлж томчужуд байхгүй гэж шаажийн орон нутагт 3 аваргатай наадам болж байсныг мэдэхчгүй байна.муулах гэж ядцан.даанч худлаа гяхх гяхх. атаархахда увсад очиж барилдахгүй шүү гэж х***а манжууд хувилдаж увсын дөрөвдүүдииын л эсрэг бол гэж тэгхлээрээ л монголд ихэхн нь х***а манжууд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж