УИХ-ын гишүүн Соёлын сайд /тухайн үед сайд байв/Ч.Номин: Монгол Улсын хэмжээнд 16-18 насны 186 мянган хүүхэд байгаа. 186 мянган хүүхдээс 30 гаруй мянга нь тусгай хэрэгцээт буюу үндсэн боловсролын хөтөлбөрт хамрагдах боломжгүй хүүхдүүд байгаа юм. Өсвөр насны хүүхдүүдэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх хэрэгтэй болсон. Ингээд бид соёлын эрхийн бичиг болох 18.3 тэрбум төгрөгийг эдгээр хүүхдүүддээ олгоё гэж байгаа.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Өсвөр үеийнхэнд мөнгө тарааж бэлэнчлэх сэтгэлгээнд сургах гэж байна. Эцэг эхнийх нь ажил орлогыг нэмэгдүүлж, ажлын байртай болгоё. Өөрсдөө орлого олоод, мөнгөө төлөөд үзвэр үйлчилгээ авах ажлыг хийе. Дөнгөж 18 нас хүрэх гэж байгаа хүүхдүүдийг бэлэнчлэх сэтгэлгээнд сургаж, соёлжуулах биш улам соёлгүй болгож байна. Өсвөр насныхныг гэгээрүүлэх нэрийн дор сонгуульд бэлдэх ажиллагааг болих хэрэгтэй. Төсвийг хэмнэнэ, үр ашигтай зарцуулна гэж ярьчхаад цагаа тулахаар үнэгүй ваучер тараана гэж байна. 18.3 тэрбум төгрөг бага мөнгө биш. Энэ мөнгийг цэцэрлэг, сургууль, хавдрын эмнэлэгтээ зарцуулъя. Жил болгон 7000 хүн хавдраар өвдөж байна. Гэтэл хавдрын эмнэлэг байхгүй. Энэ 18.3 төгрөгийг эмнэлэгт зориулъя.
Жилийн өмнө 2025 оны төсвийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын чуулганы хуралдаан дээр Соёлын сайд асан Ч.Номин, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нар 18 ваучерын асуудлаар зөрүүтэй байр суурийг илэрхийлж байв. Ямартай ч Ж.Баярмаа, Г.Тэмүүлэн, Д.Энхтүвшин нарын төсвийн зардлыг бууруулах ордны тэмцэл үр дүнгээ өгч, Ерөнхийлөгч хориг тавьснаар “Соёлын ваучер”-т олгох 18,3 тэрбум төгрөг төсвөөс хасагдсан. Тэгвэл өнөөдөр Ж.Баярмаагийн татвар төлөгчдийн мөнгийг зохистой зарцуулах байр суурь хэвээрээ. Харин сайдын суудлаасаа огцорч, сул гишүүн болсон Ч.Номингийн байр суурь 180 градус эргэжээ.
Үндсэндээ, ирэх оны төсвийн төслөөс болж, Төрийн ордонд гишүүдийн тэмцэл ахиад өрнөж байна. Парламентын гишүүд төсвийн хуваарилалтаас болж намаараа бус тойргийн ба жагсаалтын гэж хоёр хуваагдахад хүрэв.
Сангийн яам ирэх 2026 оны төсвийн төслийг боловсруулахдаа тойргийн гишүүдэд таван тэрбум, жагсаалтынханд хоёр тэрбум, бүсчлэлд 15 тэрбумыг олгохоор тооцож, парламентын гишүүдээс санал авсан нь листны гишүүдийн эсэргүүцэлтэй тулжээ. Жилийн жилд тойргийн хөрөнгө оруулалт нэртэй гишүүдийг авлигаддаг төсвийг Сангийн яамнаас оруулж ирдэг нь гэм биш болсон. 2010 оноос тойргийн мөнгө нэрээр анх 10 сая төгрөгийг гишүүдэд хуваарилаж байсан агаад энэ нь жилээс жилд өссөөр таван тэрбумаар яригдах болсон нь энэ юм. Тойргийн мөнгөөр гишүүд том бүтээн байгуулалт өрнүүлдэг үү гэвэл үгүй. Жорлон барих, хөшөө босгох нэрээр төсвийн мөнгийг завшдаг үзэгдэл бичигдээгүй хууль болсон. Татвар төлөгчдийн мөнгийг жалгын нэг цацсанаар улстөрчдөд ашигтай байснаас улс оронд ашиггүй явж ирсэн худлаа ч юм биш. Өөрөөр хэлбэл, үр ашиггүй төсвийн мөнгий хуваарилалтаас болоод өнөөдөр, 21 дүгээр зуунд монголчууд гэртээ лаа бариад, нүүрс түлээд сууж байна.
Улсын төсөв бол нийгэм, эдийн засгийн хөгжлийн том бодлого байх ёстой. Атал манай төсөв бол улсын биш жалгын төсөв болсон. УИХ-ын гишүүд аймаг, сум болгондоо сургууль, цэцэрлэг, бассейн, соёлын төв гээд шаардлагагүй барилга барьж, төсвийн мөнгө “угаах" л сонирхолтой. Тэр ч бүү хэл М.Оюунчимэг гишүүн асан татвар төлөгчдийн мөнгөөр Чингэлтэй дүүргийнхний жорлонг шинэчилж өгсөн нь болсон явдал болохоос онигоо биш. Ц.Анандбазар төсвийн мөнгөөр айрагны өргөө барихаар санаачилга гаргаж явсан нь саяхны жишээ. Гэх мэтчилэн, тойргийн хөрөнгө оруулалт гишүүдийн авлигын мөнгө болж хувирдаг болохоос тойргийнхны ахуй амьдралыг өөрчилсөн нь үгүй.
Экс Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга асан З.Энхболд, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нар хоёр АН-ыг эрх барьж байх үед буюу Шинэчлэлийн Засгийн газрын үед татвар төлөгчдийн мөнгөөр Шинэ сум төсөл хэрэгжүүлсэн. Баянхонгорын Баянлиг, Бууцагаан, Дорноговийн Замын-Үүд өнөөдөр бахь байдгаараа.
Тиймээс төрийн авлигын хамгийн том, тод жишээ болсон төсвийн авлигыг бууруулахгүйгээр Монголын эдийн засаг тэлэхгүй. Төр дэх мөнгө угаалт, авлига, хулгай, луйвар буурахгүй. Авлигатай жинхэнээсээ тэмцье гэвэл авлигажсан төсвөөс эхлэх ёстой юм.
Б.БАТ
Нэргүй 10 цагийн өмнө 202.70.43.34
Монголд зуны 3 сар АЖИЛ ХИЙСЭН Ч БИШ ХИЙГЭЭГҮЙ БИШ, НАЙР НААДАМДАА хамаг анхаарлаа төврөлүүлсээр ингэс тэгэсхийсээр дулааны улирал нь бүтээмжгүй өнгөрдөг. Намар буцаад л УТАА, ТҮГЖРЭЛ гэх мэт хамаг зовлонт аж амьдрал нь Зуун зуун жил үргэлжилнэ…Улс төрчид нь Шодорго царайлж Ард олны саналыг авах тактикаар худлаа попорхоос цаашгүй
Нэргүй 2025-07-30 66.181.187.12
Бат гэнүү АНархиуд хэзээ эх орончид болчоов. Мөнгөтэй Засаг хүлээж аваад тэг болгох нь багадаад энэ улсыг бүр дахин сэхэхгүй болтол хувааж идээд дуусгадгийг нийгэм мартаагүй ээ. Тэгээд сөрөг хүчин нэрээр бүрэн харлуулж гүжирдээд суучихна, төрийн түшээ гэхэд даанч хэцүү
Нэргүй 2025-07-30 81.9.119.248
! Халуун охид таныг хүлээж байна ~~ Sexy24.mom
Сонгууль 2025-07-30 202.126.88.106
ЭНЭ 100 ЖИЛҮҮД УГААСАА ЭРХ БАРИГЧ НАМЫН ДАРАА ДАРААЧИЙН СОНГУУЛИУДЫХ НЬ БЭЛТГЭЛ СУУРЬ НЬ ШҮҮ ДЭЭ.
Нэргүй 2025-07-30 66.181.177.180
увсын 100 жилд хэдэн тэрбумыг төсөвлөөд байгаа юм
Т1 2025-07-30 202.9.46.138
Гоё
Нэргүй 2025-07-30 103.212.118.111
Энийг л болио МАНгуу оркуудаа.
negrt 2025-07-30 169.133.250.255
NZM
BOLJEVEK #; ? esgiLL 2025-07-30 169.133.250.255
PALAM barsYX komis 4/9/74
Нэргүй 2025-07-30 202.70.43.34
Жилээс жилд Төсвийн хөрөнгө зарцуулалт 21 аймаг+Нийслэлд ӨСӨӨД л байгаа ч Сургууль, Цэцэрлэг, Эмнэлэг, Эрчим Хүч, Усан хангамжи, Байгаль ОРчин, Төрөл бүрийн Зам Дэд бүтэцүүдийн Чанар Хүртээмж огт ШИЙДЭГДЭХГҮЙ л бгашүүдээ.
Нэргүй 2025-07-30 64.119.29.121
Бат цалингаа авах гэж санаархажээ. Зандан ахаа цалингийн өгсүү
Нэргүй 2025-07-30 203.91.115.45
Зүйтэй. Одоо 2025 оны төсвийн цавчааг хумьж ядаж байтал зэрэгцээд цавчаагаар дүүрэн 2026 оны төсвийг 30 их наядаар батлахаар улайрч байна. Үүнийг болиулж хөрсөн дээр нь буулгах ёстой. 2026 оны төсвийг 26-27 их наядаар батлавал бодит байдалд нийцэнэ.