Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хүүгийн тансаг хэрэглээтэй холбоотой асуудлыг АТГ хоёр сарын хугацаанд шалгаж орлого нь хууль ёсных гэдэг нь тогтоогдлоо гэх мэдээллийг өгсөн. Тэгвэл уг асуудалд Санхүүгийн гэмт хэргийн шинжээч, судлаач Д.Тэгшбаяр байр сууриа илэрхийлжээ. Ньюс агентлаг энэ долоо хоногийн VS буландаа АТГ-ын мэдээлэл болон судлаач Д.Тэгшбаярын байр суурийг илэрхийлж байна.
Авлигатай тэмцэх газар
Монгол Улсын Ерөнхий сайд асан, Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнийн хүү иргэн О.Тэмүүлэнтэй холбоотойгоор цахим орчин, хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд гарсан болон иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн гомдол, мэдээллүүдийг нэгтгэн Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг баримтлан Авлигатай тэмцэх газраас хянан шалгалаа. Нийтийн албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хуульд заасан хугацаанд үнэн зөв мэдүүлэх, хөрөнгө, орлогын эх үүсвэрээ бодитой, үнэн зөв тайлбарлах үүргийг хуулиар хүлээдэг.
Харин иргэн О.Тэмүүлэн нь өөрийн хөрөнгө, орлогыг мэдүүлэх, тайлбарлах үүрэг бүхий нийтийн албан тушаалтан биш юм.
Хяналт шалгалтаар гомдол, мэдээлэлд дурдагдсан О.Тэмүүлэнгийн зарцуулсан хөрөнгийн эх үүсвэр хууль ёсны болох нь тогтоогдлоо.
“Херо энтертайнмент групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баатар нь тус компанийн орлогоос О.Тэмүүлэнд 2025 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр 150 сая төгрөг, 2025 оны гуравдугаар сарын 16-ны өдөр 80 сая төгрөг, 2025 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр 70 сая төгрөг буюу нийт 300 сая төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь холбогдох этгээдүүдийн тайлбар, санхүүгийн баримтуудаар нотлогдсон байна.
Нийслэлийн Татварын газраас ирүүлсэн баримтаар “Херо энтертайнмент групп” ХХК нь 2024 онд нийтдээ 265,8 сая төгрөгийн татвар төлсөн, 2024 оны жилийн эцсийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 6,2 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого, татвар төлөхийн өмнөх ашиг 4,1 тэрбум төгрөг болохыг тус тус тайлагнасан нь баримтаар тогтоогдож байна.
“Хүлэг контент” ХХК, “Херо энтертайнмент групп” ХХК болон захирал Б.Б, иргэн А.А нарт холбогдох асуудалд тус газрын Мөрдөн шалгах хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна" гэх мэдээллийг өгсөн.
Санхүүгийн гэмт хэргийн шинжээч, судлаач Д.Тэгшбаяр:
- Тэрбээр, Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэн насанд хүрсэн, бие даасан, магадгүй ааваасаа тусдаа амьдардаг хүн байж яагаад аав Л.Оюун-Эрдэнэтэйгээ цуг орлогоо нотлох ёстой талаар тайлбарлая.
Нэгдүгээрт, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3.1.5."улс төрд нөлөө бүхий этгээд" (УТНБЭ) гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20.2-т заасан этгээдийг хэлдэг.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20.2-т Монгол Улсын Ерөнхий сайд, түүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд багтдаг.
“Хүүхэд” гэдэгт эхнэр, нөхөр, хамтран амьдрагчийн одоо хамт амьдарч байгаа төрсөн, үрчлэн авсан хүүхдийг ойлгоно гэж заасан. Эдгээр хүмүүс нийтдээ хуулиар болон олон улсын стандартаар улс төрд нөлөө бүхий этгээд юм. Арилжааны банкны маягт бөглөхдөө ч УТНБЭ гэдгээ мэдүүлнэ гэсэн үг.
Хуулиараа хүү нь улс төрд нөлөө бүхий этгээдийн хувьд орлого нь хууль ёсны гэдгээ нотлох үүрэг хүлээдэг. Мөн ФАТФ-ын зөвлөмж 12 ба 22-д зааснаар УТНБЭ-ийн хамаарал бүхий этгээд тул хөрөнгөө мэдүүлэх этгээд биш ч хянаж шалгах зайлшгүй шаардлагатай этгээд байна. Хяналтыг НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн 52-р бүлэгт зааснаар мөрдөж, шалгана. Бид конвенцийн гишүүн улс тул заавал дагаж мөрдөнө.
Түүнчлэн, АТГ энгийн иргэн байсан ч сэжигтэй гэж үзсэн бүх тохиолдлыг шалгах үүрэгтэй, орлогыг нотлуулах үндэслэлтэй.
Энэ тохиолдолд хүү О.Тэмүүлэн нь нэг тэрбум төгрөгийн машин, бөгж, цүнх зэргийн мөнгийг төлөхдөө хувиараа орлого олсон гэжээ. Тэгвэл орлогын эх үүсвэрийг шалгана.
Ингэхдээ "Херо" энтертэйнмент ХХК-иас орлого олсон гэсэн мэдээлэл байгаа бол хоёр зүйлийг шалгах ёстой. Нэгдүгээрт, тухайн компаниас орлого авсныг нотолно. Энэ нь дансны гүйлгээ, НДШ төлөлт (хувь хүн + компани аль аль нь ногдох хувь хэмжээгээр төлсөн баримт) болон ХАОАТ (хувь хүн) төлөлтөөр нотлогдох үндэслэлтэй. НДШ төлөлт нөхөгдөж төлөгддөггүй, хүний тоогоор баталгаажсан тул нотлох амархан.
Хоёрдугаарт, тухайн компанийн орлого хууль ёсных эсэхийг нотлох ёстой.
Тэгэхээр дээрх бүх нотолгоог шалгасан, тогтоосон эсэхийг баримтаар, нэг бүрчлэн шаардах хэрэгтэй. Түүнчлэн, УТНБЭ-ийн болзошгүй авлигатай холбоотой хэргийг шалгахдаа “мөрдөн шалгалтын нууц”-д хамааруулах үндэслэлгүйг анхаарна уу. Учир нь НДШ, ХАОАТ төлөлтийн мэдээлэл ил биш ч, бусад мэдээлэл нь Шилэн дансны тухай хуулийн 6.4.4, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8.1 эдгээрийг дагаж батлагдсан журмуудад зааснаар ил тод байх ёстой.
Дээрээс нь Авлигатай тэмцэх газраас тус хэрэгтэй холбоотой нэр бүхий иргэнээс ирсэн гомдолд дараах хариуг өгсөн байгаа юм. Үүнд, иргэн О.Тэмүүлэнд Херо энтертайнмент групп ХХК, Хүлэг контент ХХК-иудаас нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар төлөгдөөгүй. Хувьцаа эзэмшигчийн хамаарал бүхий этгээдийн хувьд ажил, гүйцэтгэлд нь тусалж урамшуулал авч байсан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон гэсэн байгаа юм. Тэгэхээр татвар төлөөгүйгээрээ хувь хүн, хуулийн этгээд хоёулаа хариуцлага хүлээх ёстой. Татвар төлөөгүй бол гүйлгээ хийснийг батлахгүй" гэх байр суурийг илэрхийлэв.
Нэргүй 10 цагийн өмнө 81.9.119.248
Халуун охид таныг хүлээж байна ~~ Sexy24.mom
Нэргүй 2025-07-30 66.181.179.29
Боловсролгүй поп худалч чадваргүй ОЭ-гийнхээ орлого зарлагыг гарга. Шалга…
Нэргүй 2025-07-30 202.131.227.134
АТГ Оюун-Эрдэнийн хөрөнгө орлогыг шалгаачээ. Тэмүүлэн, Хэро гээд өөр хүмүүс рүү асуудлыг бултуулаад байх юм. Оюун-Эрдэнийг л орлогоо нотол гэсэн ш дээ. Гөлөг төөрүүлнэ гэдэг нь энэ үү.
почин 2025-07-30 202.126.93.21
ОЮУН ЭРДЭНЭ ЭНЭ ХҮН ЗӨВ ХҮН БАЙСАН БАЙНА ГЭЖ БОДОГДЛОО
УУЖ ИДСЭН ШАЛГААД БАРАГ БАЙХГҮЙ БАЙНА ГЭТЭЛ БУСАД УЛС ТӨРЧИД ТЭРБУМ ТЭРБУМ ДОЛЛАР ИХ НАЯДААР НЬ
ИДСЭН БАЙГАА ЮМ ДАА
Зочин 2025-07-30 66.181.160.108
Шинжээч Улсын бүртгэлийн Иргэний бүртгэлийн газраас Оюун-Эрдэнэ, түүний хүү О.Тэмүүлэн одоо хамт амьдарч байгаа эсэхийн лавлагааг авсан юм уу ? О.Тэмүүлэн татвар төлөөгүй тухай ТЕГ-ын тайлбар тодорхойлолт байна уу Хариу өгнө үү Шинээчээ …
Нэргүй 2025-07-30 203.91.115.50
Тэгшбаяр гэдэг маанагт нэг юм хэлье. Хүүхэд гэж хэнийг хэлэх вэ? Эцэг эхийн асрамжинд байгаа хүүхдийг л оролцуулан тооцно. Тусдаа амьдардаг хүүхэд наад заалтанд чинь хамаарахгүй. Хиро энтертайнментийн хувьд татвараа зхих ёсоор нь тлөд илүү гарсан ашгаасаа мөнгө шижүүлсэн айх тул үхсэн элэнцгийн чинь хариуцлага хүлээх. Хоосон ДИПЛОМНЫ ГОЛ байж битгий хоосон цэцэрх МАНГУУ МИНЬ
Нэргүй 2025-07-30 85.12.7.158
Оюун-Эрдэнэ хариуцлага хүлээх ёстой. Хүүхэд нь Татвараас зугатсан байна.
Хотын уугуул иргэн 2025-07-30 103.229.123.116
АТГ-аас дутуу дульмаг "шалгажээ" ха ха..
Нэргүй 2025-07-30 124.158.104.48
Энэ судлаач бүсгүй , ОЭ -ийн луйврыг ганцхан үйлдлын схемийг задлаад алаад хаяихлаашдээ. Ийм үйлдэл олон байгаалдаа. Ядаж татвараа төлчихөөчдээ. Маш товчхондоо ОЭ бол улстөрийн сайхан ирээдүйгээ шуналаасаа болж балруулдсан гар. Одоо чавганц ,хэрүүл ьайлбар хийх хийх хэрэггүй. АТГ дарга, бүхэлдээ АТГ -чууд авилгач,хулчгар аймхай гэдгээ нотолчихлоо. Тэгшбаяр шиг боловсролтой зоригтнууд байгаад олон нийт талархаж байна.
Нэргүй 2025-07-30 202.131.227.134
Оюун-Эрдэнийн хөрөнгө орлогыг шалгаачээ АТГ. Тэмүүлэн, Хэро гэж хадуураад, хүмүүсийн анхаарлыг өөр тийш нь залаад байх юм.
нябо 2025-07-30 59.153.112.77
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар 6,2 тэрбумын орлого олсон бол 600 сая төлөөд дэрээрээс 200 саяаасаа 25 хувиар татвар төлөх хуультай тэгсэн 265,8 сая төгрөгний татвар төлсөн ч гэх шиг
Нэргүй 2025-07-30 103.168.34.162
Ter nusan taglaa yaaharaaa 300 000 000 tsalin avdii naadah chin zugeer gahai baatar sheessin ulger bnaa naad danha tolgoit pz da ulsaas hulgasi shaasn mongo nuuh gesn arga ter nusan taglaa 1 tomo super market jilin orlogo s*****g yamar id shidtei sheees be aan shagarai bandi gahai baatar alii shuu bandi mine
Нэргүй 2025-07-30 66.181.168.82
хуульд заасан дагуу маш зөв бөгөөд тодорхой дүгнэлт бичжээ. АТГ нь харин хуулиа мэдсээр байж албан тушаалтны нөлөөнд автан ингэж ичмээр тайлбарлаж байгаа нь нэг талаар өрөвдмөөр, гутмаар хандлага шүү, шударга л бай лдаа,
Нэргүй 2025-07-30 202.131.225.197
10 hun 100 yanzaar tailbarlana, mass uuriin hedee hashgirna, shaazagainuud yuch oilgohgui tsuurna, erh medeltnuud tes hundlun shiidne kkk