УНТЭ: Урсгал засвар хийж байгаа ч хаагдсан тасаг байхгүй

УНТЭ: Урсгал засвар хийж байгаа ч хаагдсан тасаг байхгүй

УНТЭ: Урсгал засвар хийж байгаа ч хаагдсан тасаг байхгүй

Цахим орчинд Б.Бямбабаяр эмч гэх хаягнаас улсын эмнэлгийн нөхцөл байдал хүнд, өвчтөнүүдэд квот тогтоож үзэж байгаа талаар шүүмжлэлтэй пост оруулсан. Тэрбээр "Зарим тасгуудыг хаасан гэх мэдээллийг нийтэлсэн. Тодруулбал, “иргэдийн эрүүл мэндийг боловсролыг сайжруулах тал дээр юу ч хийж эхлээгүй байж, иргэдэд квот тогтоох талаар ямар ч мэдээлэл өгөөгүй. Шууд архаг хууч өвчтэй хүмүүсийг хэвтүүлэхгүй, эмнэлэгт эм тариа байхгүй, зарим тасгуудыг хаасан. Хагалгаандаа квот тогтоож байгаа нь иргэдийг шууд хохироож байгаа хэлбэр. Эмнэлэгт ирээд үйлчилгээ авч чадахгүй иргэд эмчийг буруутган биед нь халдана. Тусламж үзүүлэлгүй явуулаад гэрийн нас баралт гарвал эмч, эмнэлэг буруудна. Дундаас нь иргэн эмнэлгийн байгууллага хохирно. Иргэнээ ч эмнэлгийн ажилчдаа боддоггүй удирдлагатай. Угаасаа улсын эмнэлэг дампуурч байгаа. Ингэж л үйлчилгээ авах эрхгүй юм бол иргэд ЭМД-ын шимтгэл төлөх хэрэггүй юм” гэж бичжээ.

Бид энэ талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн захиргааны албанаас тодруулахад, “Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хувьд өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа хэвийн явагдаж өвчтөнүүдийг хүлээн авч эмчилж байна.

Зарим тасагт урсгал засвар хийгдэж байгаа нь үнэн. Одоогоор хаагдсан тасаг байхгүй, бүгд ном журмын дагуу ажиллаж байгаа.

Харин урсгал засвартай холбогдуулж өвчтөнгүүд эмч, тасгаа олохгүй бага зэрэг төөрөх үе гарсан. Зарим тасаг хаагдсан гэх яриа худал “гэлээ.

Уг асуудлаар Эрүүл мэндийн яамны хэвлэл мэдээллийн ажилтнаас тодруулахад, “Сүүлийн өдрүүдэд эрүүл мэндийн даатгалтай холбоотой асуудал цахим орчинд яригдах болсон. Үүнээс үүдэж, Б.Бямбабаяр гэх эмч өөрийн нүүр хуудсаараа дамжуулж ташаа мэдээлэл нийтэлж төөрөгдөл үүсгээд байгаа харагдсан.

ЭМД-ын санхүүжилт болон нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Засгийн газрын хуралдааны дараа нэгдсэн байдлаар мэдээлэл хүргэнэ.

Тэр үед асуудлын учир нарийн болох байх. Засгийн газрын хуралдааны дараа эрүүл мэндийн даатгалын санхүүжилт болон хаана ямар асуудал гарч, ямар таналт хийгдэж байгааг мэдээлнэ. Мөн эрүүл мэндийн даатгалтай холбоотой үүссэн нөхцөл байдалд ажлыг хэсэг гарч ажиллаж байна” гэв.

А.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 103.57.95.230

УНТЭ байнга л засвар хийж байх юм. Эмнэлэгтээ байна уу, сайддаа байна уу. Мөнхсайхан гэж нөхөр ер нь их засвар хийх дуртай нөхөр юмаа даа. Хэдхэн жилийн өмнө бас тус эмнэлэгийг засаад байсан даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж