Тайланд, Камбож улс гал зогсоох хэлэлцээнд хүрчээ

Тайланд, Камбож улс гал зогсоох хэлэлцээнд хүрчээ

Тайланд, Камбож улс гал зогсоох хэлэлцээнд хүрчээ

Маргаантай хил дээр олон хоног үргэлжилсэн мөргөлдөөний дараа Тайланд болон Камбож улс орон нутгийн цагаар шөнө дунд нэн даруй, болзолгүйгээр гал зогсоох тохиролцоонд хүрчээ. Зүүн өмнөд Азийн орнуудын холбооны (АСЕАН) одоогийн дарга, Малайзын ерөнхий сайд Анвар Ибрахим гал зогсоох хэлэлцээ амжилттай болсныг мэдэгдсэн байна. Гэвч гал зогсоохыг зарласны дараа байлдааны үргэлжилж буй мэдээлэл гарсан хэвээр байна. Камбожийн талын нүүлгэн шилжүүлэх албаны дарга, доктор Моун Нара мэдэгдэл гарснаас хойш хэдэн цагийн дараа “CNN”-"Буудлагын чимээ одоо хүртэл сонсогдож байна. Энэ хараахан дуусаагүй байна. Шөнө дунд хүртэл хүлээж, харцгаая" гэж хэлжээ. Гал зогсоох хэлэлцээрт АНУ, Хятад хоёр мөн ч оролцсон юм.

"Энэ бол хурцадмал байдлыг намжааж, энх тайван, аюулгүй байдлыг сэргээх чухал алхам" гэж Камбожийн ерөнхий сайд Хун Манет гал зогсоох хэлэлцээний дараа мэдэгджээ. Тэрбээр мөн хэлэлцээний үйл явцад дэмжлэг үзүүлсэн Малайзын ерөнхий сайд, Хятадын засгийн газар, Дональд Трамп нарт онцгойлон талархал илэрхийлэв.
Түүнчлэн Камбож-Тайландын хилийн ерөнхий хороог байгуулж, наймдугаар сарын 4-нд Камбожийн зохион байгуулах анхны хурлыг хийнэ гэж мэдэгдэв.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 202.126.89.234

гөл юмнүүд, сая, сая хүнээр үзэхгүй.

Avatar

7 цагийн өмнө 202.9.47.18

Гөвөлц, гөвөлц.

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 100.15.71.234

Тэр ойлгомжтой

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 202.126.89.182

Путин тэнэг чекист-фашистаас бусад нь эрүүл ухаан гарга ж гал зогсоож бнаа ! Манай хайрт ах маань л магар нь дэндээд, шунал нь ихдээд, эрүүл ухаан нь алга болсон бна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж