Универсиад – Энэ бол өрсөлдөөн бус нөхөрлөл, эв нэгдэл, аялал

Рейн-Рур 2025 зуны универсиад

Универсиад – Энэ бол өрсөлдөөн бус нөхөрлөл, эв нэгдэл, аялал

Универсиад – Энэ бол өрсөлдөөн бус нөхөрлөл, эв нэгдэл, аялал

News.mn сайт Герман улсын Рейн-Рур хотын бүс нутагт болж буй 32 дахь удаагийн дэлхийн универсиад наадмыг албан ёсны эрхтэйгээр сурвалжилж байна.


Герман улсын Рейн-Рур бүс нутгийн таван хот болон нийслэл Берлин хотноо зуны 32 дахь удаагийн дэлхийн универсиад наадам болж, өчигдөр/2025.07.27/ өндөрлөлөө. Нийт 12 өдрийн турш дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг оюутан-тамирчид чуулж, дан ганц өрсөлдөх бус нөхөрлөж, эвлэлдэн нэгдэж, амьдралынхаа нэгэн гайхалтай аяллыг туулав.

Нийт 234 багц медалийн төлөө 113 улсын 7000 гаруй тамирчид өрсөлдсөн бөгөөд Япон улс 34 алт, нийт 79 медальтай багийн дүнгээр тэргүүлжээ. Харин зохион байгуулагч Герман улс 40 медаль хүртсэний дотор 11 алтан медаль багтаж, тус наадмын түүхэн дэх хамгийн өндөр амжилтуудынхаа нэгийг үзүүлсэн аж.

Мөн нийт универсиад наадмын 28 рекорд шинэчлэгдсэн гэнэ. Усан сэлэлтээр л гэхэд 17 рекорд шинэчлэгдсэн гэхээр гайхалтай.

"Рейн-Рур 2025" зуны универсиадын 18 спортыг нийт 1.2 сая хүн үзэж сонирхжээ. Монгол Улс энэ удаагийн универсиадаас нэг хүрэл медаль хүртсэн нь жүдогийн төрөлд Т.Түмэнжаргал байсан.

Наадмын хаалтын өмнөх хэвлэлийн бага хуралд оролцсон Сайн дурын ажил, спортын төрийн сайд, доктор Кристиане Шендерлейн ярихдаа "Энэ удаагийн универсиад спортод ямар их хүч байдгийг харууллаа. Тамирчдын гайхалтай амжилтыг би үнэхээр биширлээ. Германы тамирчдадаа баяр хүргэе. Та нар эх орноо тун сайн төлөөллөө. Энэ удаагийн универсиад энэ наадмын түүхэнд, үзэгчдийн сэтгэл зүрхэнд өөрийн өвийг үлдээсэн гэдэгт итгэлтэй байна. Герман улс ямар гайхалтай, мэргэжлийн, сайхан зохион байгуулагч вэ гэдгээ харууллаа. Бид энэ наадмын ачаар улам цааш зорихоор боллоо. Герман улс олимп, паралимпийн наадмыг зохион байгуулах боломжтой гэдгээ харууллаа. Хамтдаа бид үүрд дуурсагдах зүйлийг бүтээлээ" гэжээ.

"Рейн-Рур 2025" универсиадыг тоон үзүүлэлтийг илэрхийлвэл

  • 890 ажилчид
  • 114 улсын 10,533 сайн дурынхан
  • 913 сэтгүүлч
  • 36 ивээн тэтгэгч, хамтрагч байгууллага
  • 6 сая хандалт
  • 673 цагийн телевизийн шууд дамжуулалт
  • 678 продакшн багийн ажилчид
  • 222 камер
  • 75,000 буудлын захиалга
  • 121,784 иж бүрэн хоолыг сайн дурынхан, ажилчид, албаныханд
  • 78,088 иж бүрэн хоолыг тамирчид, багийн арын албаныханд

Ирэх 2027 оны 33 дахь удаагийн зуны универсиад наадам Өмнөд Солонгосын Чунчеон хотод "Чамтай хамт, зүрх сэтгэлээрээ" гэх уриан дор болно.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Э.ХАРЦАГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 81.9.119.15

Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж