Төр бол шаазан эдлэлийн дэлгүүрт орчихсон заан гэсэн үг

Төр бол шаазан эдлэлийн дэлгүүрт орчихсон заан гэсэн үг

Төр бол шаазан эдлэлийн дэлгүүрт орчихсон заан гэсэн үг

Энэ нь өмнөх бүлгийн үргэлжлэл юм билээ. Өмнөх бүлэгт багтаагүй дараах асуудлыг авч үзсэн аж. “Хөндлөнгөөс бүү оролц!” Аяндаа тогтсон эмх журам; Адам Смитийн “үл үзэгдэх гартай” гар барин мэндэлцгээе!; Протекционизм буюу төрийн хормой доор шургалсан “гөлөг”; Өрсөлдөөн; Капитализм хэмээх “мангаа”; Даяаршил; Харьцангуй давуу талын зарчим; Арвилан хэмнэлт; Бастиагийн “Алдагдсан бололцоо”; “Худалдаачин хүний хуруу хазайвал хулгайч болдог уу?”; Эдийн засгийн австри сургуулийнхан.

Би энэ хэдэн нийтлэлд бичсэн текстийг нь орхиж, голдуу зургийн тайлбар болон онч мэргэн үгсийг тайлбарлаад байгааг уншигч та бээр анзаарсан буй заа. Номын үндсэн текст нь бүр ч ойлгомжтой бөгөөд үндэслэл сайтай. Энд мөн л хэдэн либертари эшлэл авъя:

  • либертариуд, төрөөс хувь хүн болон эдийн засгийн амьдралд оролцох оролцоог шаазан эдлэлийн дэлгүүрт орсон зааны хөдлөхтэй адилтгадаг (хамаг зүйл хагалаад хэмхчээд хаядаг). тэр зааныг аль болох хөдлөхгүй л байгаасай гэж залбирч байх хэрэгтэй.
  • даяаршил гэдэг бол капитализмын тархалт.
  • аяндаа тогтсон эмх журмын хамгийн тод жишээ бол одоо барууны орнуудад оршиж буй капитализм. харин 1990 оноос өмнө манайд болон зөвлөлт, хятад, зүүн европын орнуудад байсан социализм, коммунизм бол маркс, ленин, сталин, мао гээд автортай (хар аяндаа бий болоогүй гэсэн үг) нийгмийн байгууламжууд (бүгд бүтэлгүйтсэн).
  • өрсөлдөөний явцад үйлдвэрлэгч болон нийлүүлэгчид өрсөлдөгч компаниудаасаа олон хэрэглэгч татахын тулд бараа, үйлчилгээгээ чанаржуулж, үнээ буулгадаг. эндээс хэрэглэгч л хамгийн их хождог.
  • мөнгөний эцэг бол мөнгө.
  • арвилан хэмнэлт бол ирээдүйдээ хөрөнгө оруулж буй хэрэг.

Номонд гоочтой хэлсэн үг мөн ч олон тааралдсан, жишээ нь, “туслахгүй байх явдал чинь хамгийн том тус болно” гэжээ. Төрд хандаж хэлсэн энэ үгний цаана төрийн тусламж гэдэг бол төрөөс бусдын амьдралд оролцох далим, төр нэгнээс авсан зүйлээ нөгөөд нь дамжуулдаг, тэгэхдээ дундаас нь асар их зүйлийг өөртөө авч үлддэг, ер нь үнэгүй хоол гэдэг бол эдийн засгийн утгаараа хамгийн абсурд зүйл, тусламж авагч ёс суртахууны хувьд гутамшигтай бөгөөд залхуу хойрго болдог гээд ихээхэн далд утга байгаа юм.

Цааш нь эмх цэгц, дэг журмын тухай өгүүлжээ. Эмх цэгц маш хэрэгтэй, гэхдээ түүнийг төр тогтоодоггүй, харин хар аяндаа цэгцэрвэл жинхэнэ эмх журам болдог аж.

Улмаар социализм, коммунизм бол хэн нэг ухаантны бүтээл байсан (туршилт байсан), харин капитализм бол хэн ч зохиогоогүй, хар аяндаа бий болсон эмх журам, нийгмийн байгууламж, тийм ч учраас түүхийн туршилтыг даван гарч, шалгарч үлдэж чадсан гэсэн санаа байна.

Үүнийхээ баталгаа болгож Хойд болон Өмнөд Солонгосын тухай фото зураг, жишээ баримтыг оруулжээ. Нэг цаг хугацаанд адил түвшнээс эхлэн хөгжсөн нэг үндэстний хоёр улс Өмнөд (капиталист) Солонгос хийгээд Хойд (социалист) Солонгос. Энэ хоёр улсын хөгжил, амьдралын чанар коммунист болон капиталист нийгмийн ялгаанаас болж тэнгэр газар шиг өөр болжээ. Хүүхдийн хоол унд болон хөдөөгийн жирийн иргэдийн орон сууцны ялгааны тухай.

Нэгэн залуухан эрийн зураг. Жохан Норбэрг хэмээх швед залуу. Тэрээр либертари болон энэ тэр үзэл мэдэхгүй, зүгээр л эрүүл саруулаар бодож байгаад дүгнэлт хийн, нэгэн ном бичсэн нь либертари үзэл санаатай яв цав нийлж. Тэр номыг нь монгол хэлнээ орчуулан гаргажээ: Даяаршиж буй капитализмыг хамгаалахуй. Үүнийг яах гэж оруулсан бэ гэвэл либертари үзэл гэдэг бол зөв сэтгэдэг, эрүүл саруул ухаанд яг тохирдог юм шүү гэдгийн баталгаа болгож л оруулсан аж.

Мөн энэ бүлэгт “харагдаж буй хийгээд эс харагдаж буй зүйлсийн” тухай өгүүлсэн нь нэн сонирхол татав. Цаанаа гүн гүнзгий утга агуулсан либертари термин. Хүмүүс бид харагдаж буй зүйлсийн хүрээнд л бодож сэтгэдэг аж. Либертариудын хэлж байгаагаар харагдаж буй зүйлсээс цааш, өргөн хүрээнд сэтгэвэл үзэгдэл чамайг хуурч байсныг ойлгоно. Философийн хэлээр бол үзэгдэл, хэлбэр биш, мөн чанар, агуулгыг нь олж харах. Ойн захад байгаа хүн модыг олж харна уу гэхээс ойг бүхэлд нь харж чаддаггүйтэй адил.

Хайкийн Хамжлагат ёсонд хүрэх зам бүтээлийн зургийг автортой тавьсан нь төлөвлөгөө, төлөвлөлтийг хамгийн хүчтэй шүүмжилсэн хэрэг ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 1 минутын өмнө 122.201.31.184

Эрхт төрийн сүлд мөнх. Гагцхүү түүнд шургалсан хулгайч, луйварчин, авилгач этгээдүүд ерөнхийлөгч, ерөнхий сайд тэдний хамсаатан гишүүд сайд нарт л хамгийн бузар булай нь байгаа юм.

Avatar

ИРГЭН 14 минутын өмнө 66.181.181.184

Хэдэн жилийн өмнө Элбэгдорж самарч байлаа одоо Хүрэлсүх самарч байна!!! Энэ хоёр сонин шүү ар гэрийн амьдрал өссөн орчин мэдлэг боловсролгүй гэх мэтээр яг адилхан байдаг юм билээ!!! хоёуулаа хоосон айлд өссөн байдаг!!!

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 124.158.107.178

Жонхуу Төр тэнэгтээгүй бол М Си Эс нүүрсний төмөр замаа барьчихсан, өдийд ДНБ 15000$ болчихсон байх байлаа. Монгол Төрийн хамгийн том тэнэглэл бол Нүүрсний төмөр замыг зөрүүлж барьсан явдал. Одоо хүртэл төмөр замаар нүүрсээ гаргаж чадахгүй байгаа. Тэгээд бас хойш нь Зүүнбаян руу үхмэл төмөр зам тавьсан явдал гэж Алтай гаслан хэлж билээ.. Либерал үзэлтэй Төр байсан бол Монгол өдийд Катар Кувейт лугаа хөгжих байсан байх. Ингээд бодохоор гол харламаар, гасалмаар….

Avatar

Зочин 5 цагийн өмнө 103.145.234.38

Үндсэн хуулийн дагуу зохион байгуулсан сонгуульд ялагдсан АН-ынхан сошиалоор солиорч улс төрийн тогтворгүй байдал улмаар эдийн засгийн хүндрэлд оруулахыг хүсдэг. АН-хан сонгуульд ялагдсандаа өширхөж бүгдийг харлуулах санаатай. АН-ынханы хүсэл нь хэдэн удирдлагууд нь улс орны баялгийг зөвхөн өөрсдөө иддэг байсан үеээ буцааж авчрах….гэхдээ тэр үе нь хэзээч эргэж ирэхгүй.

Avatar

21 5 цагийн өмнө 202.131.225.197

BUH BOLOHGUI BUTEHGUIN EH N ARDCHILAL GEDGIIG MINIII MONGOLIIN ARD IRGED MINI HEZEE OILGOH VE

Avatar

Эмх журам, эмх цэгц 5 цагийн өмнө 103.212.118.25

Тийм ээ, хэн нэг ухаантан, сайн санаатны тогтоосон эмх журмаас нийгэмд хар аяндаа, хөндлөнгийн оролцоогүй тогтсон эмх журам нийгэмд маш баттай тогтдог. Хэчнээн сайн санаатай, хэчнээн ухаантай ч бай нийгмийн бүх гишүүдийн хэрэгцээ шаардлагыг хангаж чаддаггүй. Нйигэмд зөнгөөрөө үлдэж тогтож, бий болсон зүйл маш баттай, чанга зүйл байдаг. Капитализм бол хэн нэгний зохиосон зүйл биш, капитализмд автор байхгүй. Маркс, Ленин, Мао, Сталин нарын зохиосон социализмын бүх хувилбар бүтэлгүйдсэн. Англиар sp

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 66.181.160.31

Батчулуун бол жинхэнэ философич юмаа!! Молор-Эрдэнэ гээд эрүүл эсэх нь мэдэгдэхгүй нэг нөхөр өөрийгөө философич гэж нэрлээд Чингис хаан бол монгол хүн биш г.м. галзуу солиотой юм орос хэлээр сошиалд яриад баллаж байнаа??!!

Avatar

Зочин 4 цагийн өмнө 103.145.234.38

Солиот философич гэж өөрийгөө нэрлэдэг Молор-эрдэнэ түүхийн бүх нотлох баримтууд нь байсаар байхад Чингис хаан гэж огт байгаагүй солиордог. Тэгвэл суурин соёл иргэншилтэй орнуудад хадгалагдан үлдсэн Чингис хаантай холбоотой түүхэн нотолгоо баримтуудыг шинжлэх ухааны үндэстэй үгүйсгэж чадах уу? Аманд орсоноо солиорч байдаг Молорэрдэний сэтгэцийг шалгуул. Зөвхөн Иранд Чингис хааны үетэй холбоотой сэдвээр хамгаалсан олон докторууд байдаг. Дэлхий даяараа аугаа Чингис хааныг хүлээн зөвшөөрөөд байна.

Avatar

Заан хөдлөхдөө хамаг юмыг хэмхчээд хаяна 6 цагийн өмнө 202.131.251.116

Шаазангийн дэлгүүрт орсон заан жаахан хөдөлбөл хамаг шаазан эдлэлийг хагалаад хэмхчээд хаядаг шиг Монголын төр хамаг зүйлийг буснуулдаг юм биз дээ. Хэ хэ хэ

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 103.212.116.41

Монголыг гадны хүчтэй төр эсвэл том компаниудад тавьж дээрэмдүүлэх далд бодлогын инфлуенсэр болжээ хөөрхий. Хоёр их гүрний дундах 3хан сая хүнтэй Монголд 300 сая хүнтэй АНУ бодлого таарахгүй гэдгийг ойлгодоггүй толгой цөөнгүй бх юмпаа. Монголд заан нь ч байхгүй, Заан багтчихаар шаазангийн дэлгүүр ч бхгүй

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 124.158.122.242

Интерномд байгаа болов уу

Avatar

Байна 4 цагийн өмнө 103.212.118.25

Интерномд зарагдаж байна билээ

Avatar

Хаана зарагдаж байгаа юм бол 7 цагийн өмнө 202.21.106.213

Тэгээд энэ ном хаана зарагдаж байгаа юм бол?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж