Ньюс агентлаг өнөөдрийн /2025.07.29/ цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна
Улаанбаатар хот орчмоор, үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +8+10 хэм, өдөртөө +24+26 хэм дулаан байна.
Багануур орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +6+8 хэм, өдөртөө +23+25 хэм дулаан байна.
Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +2+4 хэм, өдөртөө +22+24 хэм дулаан байна.
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө зүүн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр +2+7 хэм, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр +6+11 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +21+26 хэм, говийн бүс нутгийн хойд хэсэг, Халх голын хөндийгөөр +14+19 хэм, бусад нутгаар +11+16 хэм, өдөртөө Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +20+25 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +35+40 хэм, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +28+33 градус, бусад нутгаар +24+29 хэм дулаан байна.
Өнөөдөр Увс нуурын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Холбоотой мэдээ