"NASA"-гийн ажилчдын 20 гаруй хувийг цомхотгох болжээ

"NASA"-гийн ажилчдын 20 гаруй хувийг цомхотгох болжээ

"NASA"-гийн ажилчдын 20 гаруй хувийг цомхотгох болжээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хэрэгжүүлж буй холбооны зардлыг танах хөтөлбөрийн улмаас "NASA" сансрын агентлагийн 4000 орчим ажилтан ажлаас гарах өргөдөл гаргасан гэж тус улсын хэвлэлд мэдээлж байна. "CBS News" болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийт 3870 ажилтан буюу "NASA"-гийн нийт ажилчдын 20 гаруй хувь нь ажлаасаа гарах өргөдөл гаргасан гэж мэдээлжээ. Тус сансрын агентлагт нийт 18 мянга орчим хүн ажилладаг аж.

Тус улсын хэвлэлийн мэдээлэлд, огцрох хөтөлбөрт хамрагдах өргөдлийг хүлээн авах эцсийн хугацаа нь Баасан гаригт (2025.07.25) дууссан байна. Тухайн ажилчдыг ажлаас нь чөлөөлсний үр дүнд аравдугаар сард эхлэх санхүүгийн жилийн төсвийг өмнөх оны мөн үеэс 24 хувиар бууруулна гэж Трампын засаг захиргаа мэдэгджээ.

Өнгөрсөн долоо хоногийн Даваа гаригт (2025.07.21) "NASA"-гийн 360 орчим ажилтан зарлага танах гэж ажилчдыг цомхотгож буйг эсэргүүцсэн захидал илгээсэн байна. "Voyager Declaration" гэх олон нийтэд нээлттэй тус захидалд "Сүүлийн зургаан сарын хугацаанд хурдан бөгөөд үрэлгэн өөрчлөлт гаргаж байсан нь бидний зорилгыг алдагдуулж, NASA-гийн ажиллах хүчинд гамшигтайгаар нөлөөлсөн" гэж онцлон тэмдэглэсэн байв.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 81.9.119.15

!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Зөв 5 цагийн өмнө 202.9.47.18

Зөв, ямар ч бүтээмжгүй хүнд суртлын нүсэр аппарат, танил тал, найз нөхдөө төсвөөр тэжээж байдаг "гахай тэжээхийн ёсон"-г хааяагүй устгах нь зөв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж