Монгол Улсын нийт газар нутгийн 77.8 хувь нь цөлжилт, газрын доройтолд ямар нэг байдлаар өртөөд байна. Энэ тухай Хятадын “Xinhua” агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP) болон бусад олон улсын байгууллагууд мэдээлсэн юм.
“Xinhua” агентлагийн мэдээлснээр, Монгол Улсад 2020 оны байдлаар цөлжилтөд өртсөн газар нутгийн хэмжээ 76.9 хувьтай байсан бол энэ онд энэхүү үзүүлэлт 77.8 хувьд хүрч нэмэгджээ. Цөлжилтийн хамгийн хүчтэй нөлөөлөлд өртөж буй бүс нутгуудад говийн бүс болон баруун аймгууд багтаж байгаа юм. Хэрэв энэ байдал үргэлжилсээр байвал 2040 он гэхэд Монгол Улсын нийт ойн 50 хувь нь устах нэн том аюул учраад байна.
Судалгаагаар цөлжилтийн нийт нөлөөллийн 87-90 хувийг хүний хүчин зүйлс бүрдүүлж байгаа аж. Тэр дундаа малын тоо хэт өссөнөөс шалтгаалсан бэлчээрийн хэт ашиглалт, ойн хомсдол, уул уурхайн олборлолт, дэд бүтцийн сөрөг нөлөө гэх зэрэг шалтгаанууд эзэлж байгааг дурдсан юм.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Gobi Story” нэртэй төсөлд дурдсанаар, Монголын цаг уурын өөрчлөлт ч мөн цөлжилтөд хүчтэй нөлөөлж байна гэж үзжээ. Тухайлбал, сүүлийн 80 жилд Монголын дундаж температур 2.25 хэмээр өссөн, хур тунадасны хэмжээ 7-8 хувиар буурсан байна.
Цөлжилтийн эсрэг Монгол Улс тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг авч хэрэгжүүлж байгаа билээ.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн:
- Нэг тэрбум мод тарих замаар цөлжилт, газрын доройтлыг 4 хувь хүртэл бууруулах, модны нөөцийг нэмэгдүүлж ойн эзлэхүүнийг 9 хувь болгож өсгөх мөн нүүрстөрөгчийн шингээлтийг 11 хувиар нэмэгдүүлэх зэрэг зорилго бүхий төсөл хэрэгжүүлж байна. Ойн агентлагийн 2025 оны 5 сарын танилцуулгад дурдсанаар, нийт тарьсан модны тоо 83.9 сая байна. Үүнээс 61 сая модыг шууд, 22.9 саяыг нь өөр улсын компаниудтай хамтарсан хэлбэрээр тарьсан бөгөөд үржилтийн үр нөлөө 5.45 % байгаа аж.
Монгол-Солонгосын хамтарсан “Greenbelt” төсөл:
- Энэхүү төсөл нь Монгол орны Лүн сум, Даланзадгад, Баянзүрх зэрэг бүсэд нийт ~3,046 га газар мод тарьсан бөгөөд 800,000 гаруй мод, 23 төрөл модонд анхаарч моджуулсан байна. Уг төслийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлж буй юм. Эхний ээлжид (2007–2016) Лүн, Даланзадгад, Баянзаг дахь модны үржүүлгийн төв, сургалт, техникийн чадварыг нэмэгдүүлсэн. Харин удаах шатанд (2017–2021) Улаанбаатар хотод “Mongolia–ROK Friendship Forest” буюу 40 га ойн бүс ба 55,000 мод бүхий цэцэрлэг байгуулсан. Тийнхүү одоо (2021–2026) Хөвсгөл, Орхон, Сэлэнгэ зэрэг хойд бүсэд гал унтраах болон нэмэлт байгууламж бүхий нөхөн сэргээлттэй төслүүд хэрэгжиж байна. Одоогийн байдлаар Солонгос улсын “Greenbelt” төсөлтэй хамтран 3,000 гаруй га талбайд мод тарьсан байна.
“UNCCD COP17” хурал Монголд:
- НҮБ-ын Газрын доройтолтой тэмцэх конвенцын (UNCCD) 17 дугаар бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон. Энэ хурал нь дэлхийн 190 гаруй орны төлөөлөгчдийг цуглуулж, цөлжилтийн эсрэг бодит хамтын ажиллагааг хэлэлцэх олон улсын тавцан болох аж.
Цөлжилт Монгол Улсын байгалийн тэнцвэрт байдал, бэлчээрийн менежмент болон уур амьсгалын аюулгүй байдалд ноцтой дарамт үзүүлсээр. Гэхдээ эрх баригчид урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээлтийн ажлуудыг системтэй бөгөөд тогтвортойгоор хэрэгжүүлж чадвал хохирлыг багасгах боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Үүнд иргэд бидний оролцоо ч мөн адил нэн чухал гэдгийг байгаль экологичид сануулсаар байгаа юм.
М.НАМУУН
Нэргүй 3 цагийн өмнө 203.91.115.46
малын хөлийн татвараа яаралтай нэмээчээ
Нэргүй 3 цагийн өмнө 81.9.119.15
!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Цөл 5 цагийн өмнө 202.9.47.18
Баларчээ, Сахаарын цөл болж дээ, хойшоо нүүж зүүн сибирийг цөл болгохоос доо.
Нэргүй 4 цагийн өмнө 66.181.178.120
НҮБ ч их ажил хийж бнаа, монголын газар нутгийн 77.8% цөлжиж бна гээд тодорхойлчих юм
Нэргүй 7 цагийн өмнө 202.21.109.30
бэлчээрийн даац хэтрүүлснээс болсон. шунал ихэдвэл цөлжинө
Нэргүй 7 цагийн өмнө 202.21.109.30
мод тарих гэж говь, цөлийнхөө усыг барав… хангайдаа л ахиухан тарих хэрэгтэй байх
Нэргүй 7 цагийн өмнө 66.181.161.168
малчдын саналыг худалдан авч тэтгэмж урамшуулал олгосоор бгаад үр дүн нь энэ газар тариаланч ялгаагүй хэдэн захирал л зээл тусламж авч сумын иргэд ямарч үр ашиг хүртдэггүй хогын аж ахуй
Нэргүй 7 цагийн өмнө 103.57.94.84
МОНГОЛДОО УСАН ЦАХИЛГААН СТАНЦ БАРЬЖ УСАН САНГААС НЬ АНГАЖ ЦАНГАСАН ГОВИО УСЛАХ БОЛОМЖ БУРДЭНЭ УУНЭЭС ООР ГОВИО УСААР ХАНГАХ ГАРЦ БАЙХГУЙ ДЭЭ
Нэргүй 8 цагийн өмнө 59.153.113.134
Ноолуурт шунасан малчдын ямаа
Нэргүй 9 цагийн өмнө 202.70.43.34
яаанаа эзэнгүй арал….үржил шимгүй газар нутаг………үр ашиггүй мал аж ахуй….дээр нь Найр Наадмаас өөр вм мэддэгүй залхуучуудын орон
🐐🐐🐐🐐🐐🐐🐐🐐🐐🐐🐐🐐🐐🐐🐐🐐🐐🐐🐐 9 цагийн өмнө 202.9.46.156
Ямаа, машин… 🐐🐐🐐🐐🐐🐐🐐🐐🐐🐐🐐🐐🐐🐐🐐🐐🐐🐐🐐🐐🐐🐐🐐🐐🐐🐐🐐🐐🐐🐐🐐🐐🐐🐐🐐🐐🐐🐐🐐🐐🐐🐐🐐🐐🐐🐐🐐🐐🐐🐐🐐🐐🐐🐐🐐🐐🐐🐐🐐🐐🐐🐐🐐🐐🐐🐐🐐🐐🐐🐐🚗🚗🚗🚗🚗🚗🚗🚗🚗🚗🚗🚗🚗🚗🚗🚗🚗🚗🚗🚗🚗🚗🚗🚗🚗🚗🚗🚗🚗🚗🚗🚗🚗🚗🚗🚗🚗🚗🚗🚚🚚🚚🚚🚚🚚🚚🚚🚚🚚🚚🚚🚚🚚🚚🚚🚚🚚
Нэргүй 10 цагийн өмнө 202.126.94.74
Уламжлалт мал аж ахуй болон газар тариалан л будаа болгож байна. Сэргэх боломж олгохгүй талхалж байгаа. Санал нийлэхгүй бол чи аливаа асуудлыг бодитоор харж, дүгнэж чаддаггүй ээ гэсэн үг.
Нэргүй 7 цагийн өмнө 202.21.109.30
үнэн
Нэргүй 12 цагийн өмнө 103.229.122.200
гүүгэл майпаас харахад шууд мэдэгдэнэ