У.Хүрэлсүхийн ГУРВАН ХОРИГ!

У.Хүрэлсүхийн ГУРВАН ХОРИГ!

У.Хүрэлсүхийн ГУРВАН ХОРИГ!

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацаанд гурван удаа хориг тавьжээ. Тэрбээр УИХ-ын хаврын чуулганаар баталсан “Алт-3” аяныг хэрэгжүүлэх тогтоолд хэсэгчилсэн хориг тавьснаа өчигдөр Ерөнхийлөгчийн албан ёсны сайтаараа дамжуулан мэдэгдсэн билээ.


3. “АЛТ-3” АЯНЫГ ҮНДСЭН ХУУЛИЙН ЗАРЧИМД НИЙЦҮҮЛЭХ ЁСТОЙ!

 “Алт-3” аяныг хэрэгжүүлэх тогтоолын төсөлд хориг тавих болсноо мэдэгдсэн нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ГУРАВ дахь хориг нь болж байна. Тэрбээр улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг нэмэгдүүлэх бодлого баримтлах, Үндсэн хуулийн зарчимд нийцүүлэх нь зүйтэй гэдгээ УИХ-д хүргүүлсэн албан бичигтээ онцолжээ.

Өөрөөр хэлбэл, хориг тавих үндэслэлээ,

  • Монгол төрийн бодлогоор байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүй, экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий газар нутгийн улсын тусгай хамгаалалтад авч, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулдаг. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасны дагуу экологийн аюулгүй байдлыг хангах, түүний тэнцвэрийг хадгалах, байгаль орчныг хамгаалах, ялангуяа цөлжилттэй тэмцэх нь үндэсний аюулгүй байдлын нэгэн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд нэн ховор, ховор болон экосистемд онцгой үүрэгтэй амьтан, ургамал бүхий газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авч, тэдгээрийн амьдрах орчныг тэтгэхэд биотехникийн аргыг түлхүү хэрэглэхээр тусгасан билээ.Иймд Монгол төрийн байгаль орчны талаарх бодлого цаашид өнөөгийн улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг нэмэгдүүлэх зарчмыг тууштай баримтлах нь зүйтэй.
  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 45.4-т заасны дагуу илгээсэн хууль, тогтоолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хүлээж авсан өдрөөс хойш ажлын 5 өдөрт багтаан Монгол Улсын Ерөнхийлөгч тухайн хууль, тогтоолыг бүхэлд нь буюу түүний зарим хэсэгт хориг тавих эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан. Гэтэл “Энэ тогтоолыг Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.” хэмээн заасан нь Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох хэсгүүдийг зөрчих, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг тавих эрхийг хязгаарлах шинжийг агуулсан байна… гэж тайлбарлажээ.

2. АЛДАГДАЛГҮЙ, ҮР АШИГТАЙ ТӨСӨВ БАТЛАХ ХЭРЭГТЭЙ!

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр дахь хоригоо 2025 оны төсвийн төсөлд тавьсан.

Тодруулбал, Үндсэн хуулийн 33.1 дэх хэсэг, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12.8 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын 2025 төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлж, баталсан хууль тогтоомжид бүхэлд нь хориг тавьсан юм. Энэ талаарх тайлбар нь:

  • Гадаад зах зээлийн төлөв байдал, түүхий эдийн үнийн хэлбэлзэл, өрийг бууруулах зэрэг суурь зарчмуудыг анхаарч, алдагдалгүй мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлж алдагдалгүй төсөв батлах хэрэгтэй. Түүхий эдийн үнийн хэлбэлзэл ихтэй энэ эгзэгтэй үед мөчлөг сөрсөн эдийн засгийг төлөвлөж, алдагдалгүй, үр ашигтай төсөв батлах учиртай. Эдийн засгийн тогтвортой байдлыг хангах нь ард иргэдийн амьдралыг сайжруулна.
  • Төсвийг батлахдаа үр ашигтай хэмнэлттэй байх зарчмыг баримтлах, төсвийн төлөвлөгөө тайлагналыг нийтэд ойлгомжтой хүртээмжтэй байдлаар мэдээлэх, нийгмийн ач холбогдолтой байх зэрэг хуулийн холбогдох заалтуудыг бүрэн хангаагүй байна. Төсвийн зардлыг бууруулах, улс төрийн намуудыг сонгуулийн амлалтыг биелүүлэхийг шаардаж буй нь зүй ёсны шаардлага юм.  Төсвийг үр ашигтай, төлөвлөж чадаагүйгээ хүлээн зөвшөөрч, дахин тодотгох шаардлагатай гэсэн тогтоол баталсан. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл гэснийг УИХ-аас хүлээж авсан билээ.

1. ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨГ ХОХИРООЖ БОЛОХГҮЙ!

У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болсноос  хоёр жилийн хойно анхны хоригоо тавьж байсан билээ. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас өргөн барьсан, УИХ-ын чуулганаар гуравхан хоногт, яаралтай горимоор баталсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн дээрх хуулиудад бүрэн хориг тавьж байлаа.

1.Хуулийг төслийг боловсруулах, хэлэлцэн батлах үйл явцад иргэн, олон нийтийн оролцоог хангаагүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээд, төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн болон судалгааны байгууллагаар хэлэлцүүлж, саналыг аваагүй нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургаадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэд, бусад байгууллага хуулийн төслийн тухай саналаа хууль санаачлагчид уламжилна.”, Хууль тогтоомжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 8.1.6 дахь заалт, 38 дугаар зүйлийг тус тус зөрчсөн байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, … үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг зөрчих нөхцөлийг бий болгосон.

2.Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасан. Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн дэг журмыг гажуудуулж болохгүй” хэмээн хязгаарлалт тогтоосныг анхаарч байх ёстой гэдгийг сануулсан байдаг. Түүний анхны энэхүү хоригийг УИХ хүлээж авсан байдаг.

Жич: Ерөнхийлөгчийн энэ удаагийн, эдийн засгийг сэргээх зорилготой “Алт-3” аяныг хэрэгжүүлэх тогтоолд хэсэгчилсэн тавьсан хориг улс төрийн нэг өрөг  үү, эсвэл аяны ард хэн нэгний ашиг сонирхол бий юу гэдэг нь асуултын тэмдэг. Энэхүү хоригийг УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Эцэст нь эрх баригчдад сануулахад “Алт-3” аяныг хэрэгжүүлэх гол зорилго нь улсын эдийн засгийг сэргээх болохоос улстөрчийн халаасыг дүүргэх биш юм!

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

сонгогч 53 минутын өмнө 202.9.46.223

Стратегийн ордуудаа баялагийн хулгайчдаас буцаан авах, хонгилын шүүхийг нурааж шудрага ёсыг тогтоох, хууль бус хөрөнгө хураах хуулийг батлуулахад Хүрэлсүх нөлөө үзүүлэх учиртай. Эс бөгөөс хийсэн ажил чинь харагдахгүй байсаар хугацаа чинь дуусах нээ…..амалсан ёсоороо үлдсэн хугацаандаа цамцаа урагдтал үзэлцэх хэрэгтэй…

Avatar

ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 56 минутын өмнө 202.55.184.6

ДАВРААД БАЙГААГ НЬ НАМ ЦОХИОД УНАГАДАГ НЬ ЗӨВ ШҮҮ ДЭЭ………..ЧИНГИС ГЭДЭГ ӨВӨӨГИЙН ГОЛ MANAGMENT НЬ ДИКТАТУР Л БАЙСАН ЮМ БАЙНА ЛЭЭ…………….

Avatar

сонгогч 5 цагийн өмнө 202.131.243.86

хэдэн ерөнхийлөгч дундаас уг нь Монголоо гэсэн нь энэ хүн л дээ баярлалаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж