Одон орон, геофизикийн хүрээлэнгийн мэдээлж буйгаар наймдугаар сарын 27-ны өдөр хоёр бүсэд газар хөдлөлт бүртгэгджээ. Тодруулбал, Архангай аймгийн Тариат сумын нутагт 3.9 магнитудын хүчтэй хөдөлсөн бол Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт тус тус бүртгэгдсэн байна.
Сүүлийн үед судлаачид газар хөдлөлт болж буй учир шалтгааныг дэлхийн хавтангуудын хөдөлгөөнтэй холбож тайлбарлах болсон. Хавтангууд нь үргэлжийн хөдөлгөөнд орших явцдаа хил, зааг хэсгээрээ харилцан мөргөлдөж нэг нь нөгөөгийнхөө доогуур шурган орох явцдаа хүчдэл хуримтлагдах нөхцөлийг бүрдүүлж эхэлдэг. Ийнхүү хүчдэл нь өөрийн дээд хязгаарт хүрснээр чөлөөлөгдөн уян харимхай долгионыг үүсгэснээр манай дэлхий долгисон хөдөлгөөнд ордог байна. Үүний зэрэгцээ эдгээр хавтангуудын мөргөлдөөнөөс үүссэн хүч нь эх газарт нөлөөлснөөр шинээр хагарлыг үүсгэх буюу хуучин хагарлын дагуу шилжих хөдөлгөөн үүсгэснээр эх газрын газар хөдлөлтийг үүсгэдэг байна.
А.ТАМИР
Зочин 7 цагийн өмнө 202.21.107.1
Энэ хэнд хэрэгтэй мэдээлэл вэ. Зүгээр л байнга шахам давтагдаж байдаг байгалийн үзэгдэл биш үү.
Нэргүй 7 цагийн өмнө 43.242.242.57
8/27!!!
Нэргүй 8 цагийн өмнө 202.131.249.122
7 дугаар сар биш үү, юун 8 дугаар сар вэ