Цаг агаар: Наймдугаар сард ихэнх нутгаар аадар бороотой

Цаг агаар: Наймдугаар сард ихэнх нутгаар аадар бороотой

Цаг агаар: Наймдугаар сард ихэнх нутгаар аадар бороотой

Ус, цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс ирэх наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа.

Ирэх наймдугаар сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадасны хувьд Баян–Өлгий, Увс, Ховдын нутаг, Говь–Алтайн ихэнх, Завханы баруун хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас ялимгүй 0.5-1.5 хэм хүйтэн байх бол хоёрдугаар арав хоног, гуравдугаар арав хоногийн эхэн хагас үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3 хэм дулаан байх буюу зарим үед өдөртөө 30 хэмийг давж халах төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхины хурд түр зуур ширүүсч нөөлөг салхи ажиглагдах магадлалтай байна.

Төвийн аймгуудын нутгаар наймдугаар сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан хур тунадасны хувьд нийт нутгаар олон жилийн дунджийн орчим орох төлөвтэй байна. Дурдвал, агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас ялимгүй 0.5-1.5 хэмийн сэрүүн байх бол хоёрдугаар, гуравдугаар арав хоногийн эхэн үе хүртэл ихэнх нутгаар олон жилийн дунджаааас 1-3 хэмийн дулаан байх төлөвтэй байна. Мөн ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, зарим үед борооны өмнө салхины хурд түр зуур ширүүсч болзошгүй аж.

Зүүн аймгуудын нутгаар агаарын дундаж температур нийт нутгаар дулаан хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджаас орох төлөвтэй байна. Харин агаарын температур нэгдүгээр арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунжаас сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна.

Говийн аймгуудын нутгаар ирэх наймдугаар сард агаарын дундаж температур нийт нутгаар дулаан хур тунадас Өмнөговийн ихэнх, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Агаарын температур нэг болон гуравдугаар арав хоногийн сүүл үеүдэд олон жилийн дунджаас сэрүүн байх бол сарын сүүлээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна.

А.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 59.153.113.171

Ирэх өвөл зуд нүүрлэх шинж их ажиглагдаж байна. ЗГ буюу ХААяам өвлийн бэлтгэлд онцгойлон анхаарах ёстой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж