Бүлэг эхлэхдээ Мизес, Кэйнс хоёрын зургийг сөргүүлэн тавьжээ. Аргагүй хоёр том эдийн засагч. Людвиг фон Мизес (1881-1973 он. Австри, АНУ-ын эдийн засагч, Эдийн засгийн австри сургуулийн томоохон төлөөлөгч), Жон Мэйнард Кэйнс (1883-1946 он, Английн эдийн засагч). Нэг нь зах зээл, нөгөө нь төвлөрсөн төлөвлөгөөний талд зогсдог. Зохиогч энэ хоёр сэтгэгчийн хэнийх нь зөв болохыг логик үндэслэл, гаргалгаатай харуулжээ.
Энэ бүлэг дэх томоор онцлогтой бичсэн либертари эшлэлүүд их таалагдсан. Тэдгээрээс сийрүүлбэл (эдгээрээс хамгийн ончтой бөгөөд хоржоонтой нь 4-р эшлэл),
- Амьдрал, эрх чөлөөгөөрөө бий болгосон бүх зүйл таны өмч. өмч гэдэг бол хөдөлмөрийн тань үр шим. зарцуулсан цаг хугацаа, хүч, авьяасын тань хариуд ирж буй зүйл.
- Таны амьдралын ургац бол таны өмч. энэ нь таны хөдөлмөрөөс урган гарсан үр жимс, зарцуулсан цаг хугацааны үр дүн, таны авьяас чадвар, хүч хөдөлмөрийн үр шим юм. энэ бүхэнд чинь халдах бололцоо олгодог нийгмийг эрх чөлөөгүй нийгэм гэхээс өөр аргагүй.
- “Үнэгүй хоол” гэдэг бол ямар нэг бараа таваар, үйлчилгээг хүн хөдөлмөрлөхгүйгээр бий болгодог гэсэнтэй адил утгагүй зүйл.
- та муу зүйл хийвэл (жишээ нь, хэрэг төвөг тарьжээ хэмээн бодъё) төрд мөнгө өгөх болдог, түүнийг торгууль гэнэ. та сайн зүйл хийвэл (жишээ нь, нийгэм, хүн амд ашигтай бизнэс хийж, олон хүнийг ажлын байртай болгож, хүн амыг хэрэгцээт бараагаар хангаж хэмээн бодъё) бас л мөнгө өгөх болдог, түүнийг татвар хэмээнэ. тэгэхээр торгууль гэдэг бол буруу зүйл хийсний төлөө авч буй татвар, харин татвар гэдэг нь зөв юм хийсний төлөө ногдуулж буй торгууль.
- Социализмын үед хүмүүс нийтийн тогоонд багахан хийж, ахиухан халбагадахаа л боддог.
Эдийн засгийн либертари онолын талаарх энэ бүлэг дараах үндсэн агуулгатай юм билээ: Яагаад хувийн өмч гэж?; Дутагдахуй нь хувийн өмч үүсэх шалтгаан мөн; Халамжгүй халамж; “Үнэгүй хоол”, татвар, даатгал хэмээх зохиомж, дээрэм, хуурамбайн тухай; Манайд “Татвар төлөгчдийн баярын” тухай ярьдаг бол иргэдийнх нь ухамсар өндөр хөгжсөн орнуудад “Татвараас чөлөөлөгдөх өдрийн” тухай ярьдаг; Улсын өмч яагаад арвиждаггүй вэ?
Энэ бүлэгт нэгэн зураг байх юм. Европоос гараад хэдэн сар далайгаар аялан байж Америкт очсон цагаачид. Энэ хүмүүс далайн хар шуурга, усан онгоцон дээрх төрөл бүрийн халдварт өвчин, унд усны гачлан, хоол хүнсний хомсдол гэх мэт янз бүрийн зовлон үзэж байж Америкт очиж байв. Зарим тохиолдолд усан онгоц нь сүйрч бүгд үрэгдэж, заримдаа анх гарсан хүмүүсийн дөнгөж хагас нь Америкт хүрч байжээ. Очсон газар нь толгой хоргодох орон байр, өвчин тусахад эмчлүүлэх эмнэлэг, зовлонгоо гэтлэхийн тулд залбирал үйлдэх сүм дуган, сурч боловсрох сургууль гээд юу ч байсангүй. Хов хоосон газар л байв. 300-400 жилийн өмнө эрх чөлөөг эрэлхийлэн, Европ дахь хаант засаглалаас зугтаж Америкт очсон энэ хүмүүс тэнд хамгийн өндөр хөгжсөн соёл иргэншлийг буй болгожээ.
Мөн Монголын Татварын Ерөнхий Газрын зураг байх юм. Тайлбар нь мөн л их хоржоонтой: “Таны юм бол миний юм” гэж чангаас чанга хэлж чаддаг, ингэж хэлэхийг хуулиар зөвшөөрсөн ганц байгууллага. “Төр биднээс авсан мөнгөөрөө Татварын Алба зэрэг байгууллагыг хангалттай санхүүжүүлдэг. Ингэснээрээ цаашид улам ихийг авахын тулд бидний мөнгийг хангалттай зарцуулдаг байх нь.”
Тэгээд дараах дүгнэлтийг хийжээ. Төр бага бол зардал бага, зардал бага бол татвар бага, татвар бага бол бидний орлого их, орлого их бол амьдрал сайн сайхан. Худлаа гэж үү?
Эндээс “Татварыг бууруулах ганц арга зам бол төрийн эрх мэдлийг багасгах явдал” гэсэн гаргалгаа хийжээ.
Б.БАТ
Нэргүй 24 минутын өмнө 103.57.95.176
Монголын төр өмчгүй байсан бол та муу үмхий лебиралуудын гар хөл болсон гөлөгнүүд ковидын үед хэнээр дулаан цахилгааныхаа үнийг төлүүлэх байсан юм,бузар луйварчдаас Эрдэнэтээ салгаж авсан байсан тулдаа ковидын үеийг нэг их сандралгүй даваа биз дээ,төр өмчтэй,түүнийгээ зөв зарцуулсан улсууд хүчтэй байгааг ОРОС,ХЯТАДын жишээ хангалттай харуулж бна,а**с чинь хэдэн их наядын өртэй,гуйлагчин орон гэдгийг мэдэх үү???
Нэргүй 31 минутын өмнө 202.72.243.182
Алба гувчуурыг зөв юманд нь зөв зарцуулбал хэрэгтэй зүйл ээ Харин зарцуулалт нь буцаад ард түмэн хэрэгтэй байвал
Zochin 48 минутын өмнө 103.57.95.174
Дандаа атаархаж зүгээр суусан амьтад
ҮГЛЭЭ.ӨВГӨН 2 цагийн өмнө 59.153.114.105
Социализм үед.өссөн хүмүүс.азгүй байв?
уйтгартай нийгэм.дарга.анги ноён байв.
Хамгийн сонирхолтой нь 3 цагийн өмнө 202.21.106.213
Энэ бүлэг дэх хамгийн сонирхолтой сэдэв нь "Дутагдахуй бол хувийн өмч үүсэх шалтгаан мөн" гэсэн хэсэг шиг байна
Нээрээ төр мөнгө л салгахаа боддог 4 цагийн өмнө 202.131.251.116
Үнэндээ төр мөнгө л салгахаа боддог. Бизнес гэх мэт гэмгүй сайн зүйл хийхээр ТАТВАР гэсэн нэрээр мөнгө авна, гэмтэй зүйл хийвэл бас л ТОРГУУЛЬ гэсэн нэрээр мөнгө авдаг. Тэгэхээр торгууль, татвар хоёр адил зүйл юм шив дээ
Төрийн хувьд ялгаагүй 2 цагийн өмнө 103.212.118.25
Төрийн хувьд ялгаагүй, таниас мөнгө л салгаж байвал боллоо. Бараг таныг буруу зүйл хийгээсэй гэж хүсэх байх, учир нь татвараар бүх хүнээс бага мөнгө авдаг, харин торгуулиар бол их мөнгө авах учраас таныг буруу, гэмтэй зүйл хийгээсэй тэгвэл томоохон торгууль тавьж байгаад их мөнгө салгана гэж бодож байгаа байх.
Улсын өмч яагаад арвиждаггүй вэ? Яагаад тэнд хулгай их гарлаг вэ? 5 цагийн өмнө 103.212.118.25
Улсын өмч буюу нийтийн тогооноос халбагадаж буй хүн аль болох түргэн түргэн, том томоор халбагадахыг боддог. Тэгсэн атлаа нийтийн тогоонд аль болох бага хийж том халбагадахыг боддог. Учир нь нийтийн тогооноос бүх хүн халбагадаж болдог юм чинь, халбагадаагүй хүн хохироод үлддэг. Улсын өмчөөс завшдаг хэн ч санаа зовдоггүй. Улсын өмч гэдэг бол хэний ч өмч биш. Тэнд дарга л бүхнийг завших бололцоотой байдаг. Улсын өмчийн арвиждаггүй учир нь ердөө энэ.
Тийм шүү 4 цагийн өмнө 202.131.251.116
Тийм шүү, ЭТТ, Эрдэнэт үйлдвэр гээд улсын өмч гэсэн газруудад энэ олон арван жилд ямар их хөрөнгө шамшигдав аа, дарга нар нь аймаар идсэн ш дээ
Zochin 50 минутын өмнө 103.57.95.174
чамд энэ уурхайнуудын олзоор цалин өгч тэжээж байсныг мэдэхгүй, бас ойлгохгүй н**ш
зочин 4 цагийн өмнө 103.57.93.183
Нийгмийн өмчид дутагдал бий, Хүмүүс нийгмийн өмчид өөрийн өмч шиг хандадгүй, Энэ нь ч соц нийгэм нурахад нөлөөлсөн, Гэхдээ аль ч оронд төрийн өмч бий, Төрийн өмчгүйгээр оршин тогтнох боломжгүй болох нөхцөл ч үүсч болно, Жишээ нь хэрэв төрийн өмчгүй байсан бол орос хятадууд аль хэдийнээ барууны хоол болох байв Нөгөө талаар хувийн өмчит том кааталист орнуудын хөгжил яагаад удаашрав-Гэтэл манайхны коммунист гэж нэрлэдэг хятад орос орон бусад хоцрогдсон орон илүү хурдан хөгжөөд байна вэ
зочин 3 цагийн өмнө 103.57.93.183
Жишээ нь Их 7 ,дэлхийн ДНБ-ний бараг 80-аад хувийг үйлдвэрлэж байсан бол одоо 27 хувь хүртэл буурчээ, Гэтэл саяхан байгуулагдсан анх дэлхийн ДНБ-ний 10 гаруйхан хувийг үйлдвэрлэж байсан БРИКС-ийн орнууд,одоо 30 гаруй хувийг үйлдвэлэх болжээ, Ойрын үед үүнийг 40 хувьд хүргэх зорилт тавиад ажиллаж байна, Ийнхүү үйлдвэрлэл бүтээн байгуулалтын хувьд барууны орнууд ялагдаж, амь тэмцэхдээ орос хятадын хөгжлийг хязгаарлах,боломж гарвал сүйрүүлэх устгах гэж улайрч байгаа юм биш үү
зочин 3 цагийн өмнө 103.57.93.183
Социализмийн үед ,нийгмийн өмчид хүмүүс өөрийн өмч шиг хандаггүй байсан , Тэр үед үүнийг нуудгүй байв, Нийгмийн өмчийг хамгаалах арвижуулах гэж бололцоот бүхнийг хийдэг байв, ДНБ-ний өсөлт 10 хувиас бараг буухгүй, имфляц үнийн өсөлт байхгүй,амьдрал тийм ч муугүй, эмнэлгийн үйлчилгээнээс эхлээд нилээд зүйл үнэгүй,дээд тусгай дунд зэрэгт цалин авч сурдаг байв, Харин одоо монголын баялаг хэдхэн хүний гарт оров,Ихэнх иргэд ядуурч,мөлжлөг гаарч,гуйлгачид олширлоо
зочин 3 цагийн өмнө 103.57.93.183
Капиталист нийгэм бол хулгайч луйварчдын нийгэм, Хүнийг чоно болгодог нийгэм, Барууны том хөрөнгөтнүүд дэлхийг ганцаараа захирах зорилготой, Бусдыг боолоо колонио болгох, хамаг баялгийг нь сорж шимж амьдрах зорилготой