Шинэ арслангийн ОД ГҮЙСЭН ЖИЛ

Шинэ арслангийн ОД ГҮЙСЭН ЖИЛ

Шинэ арслангийн ОД ГҮЙСЭН ЖИЛ

Анхдугаар богд Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ой, Өндөр гэгээний даншиг наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу энэ сарын 26-27-нд өргөн дэлгэр болж өндөрлөв. Тус наадмын бөхийн барилдаанд  Улсын аварга О.Хангай, Улсын арслан Ц.Содномдорж, Э.Оюунболд, Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон, Э.Батмагнай нарын зургаан арслан 11 заан, 14 харцага, 30 начин нийт 62 улсын цолтноос бүрдсэн 512 хүчтэн уран мэхийг уралдуулж, эр бяраа сорилоо. Улсын баяр наадмаас дутуугүй бай шагналтай, бөхийн хорхойтнуудын анхаарлыг татсан, авшиг шингэсэн наадамд хэн түрүүлэх вэ гэсэн таамаглалыг эвдсэн уран гоё барилдаан болсон билээ.

Улсын баяр наадмын үзүүр, түрүүний бөхийн таамгийг эвдэж, шинэ арслан цол хүртсэн Э.Батмагнайн од гүйсэн жил болж байна гэхэд бодит үнэнээс  хол зөрөхгүй. Улсын наадамд зодоглосон 512 бөхийн барилдаан түрүүлсэн тэрбээр Өндөр гэгээний мэлмий гийсний ойд зодоглож, уран мэхтэй, үнэнхүү хүчтэй арслан цолоо бататгаж, ирээдүйн аварга цолтны таамаглалд нэр нь хэдийнэ багтжээ.

Өндөр гэгээний наадмын бөхийн барилдааны үзүүр түрүүнд залуу арслангууд бяр хүч, мэх юугаан үзсэнээс Баянхонгор аймгийн Жинст сумын харъяат шинэхэн арслан Э.Батмагнай түрүүлж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат Улсын арслан Б.Орхонбаяр үзүүрлэв. Э.Батмагнайгийн хувьд энэ жилийн ес давж түрүүлсэн хоёр дахь бөхийн барилдаан нь юм.

Тэрбээр өнгөрсөн жил Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдаанд түрүүлж цомын эзэн болсон. Мөн заалны барилдаануудад үргэлж дээгүүр барилдсан гээд түүний хувьд од нь гийсэн жил болж байна. Өөрийн үнэн хүчээр барилдсан гээд бөхөө дээдэлдэг Монголчуудынхаа хайр хүндэтгэлийг хүлээсээр.

Өдгөө 24 настай тэрбээр Улсын наадам түрүүлж, 76 жилийн дараа Баянхонгор аймагт арслан цол авчирсан түүнийг "MCS" компани нэг тэрбум төгрөгөөр шагнасан юм.  Тэгвэл Өндөр гэгээний ойд зориулсан барилдааны түрүү бөхийг Ланд Круизер-300 авто машинаар байлж,  үзүүрлэсэн бөх 70 сая төгрөг, их шөвөгт үлдсэн хоёр бөхөд тус бүр 35 сая төгрөгийн бай шагнал хүртээлээ.

Ингээд шинэ арсландаа ирээдүйд даяар дуурсах дархан аварга болохыг ерөөе.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 66.181.161.141

Одоо яг ирэн дээрээ байна даа. Өрсөлдөгч бөхчүүд чинь судалж хариу мэх боловсруулж байгаа бас бэртэл гэмтэл гэж аюул бий. Бэлтгэлээ сайн хийж бэртэл гэмтлээс хол байвал олон түрүүлнээ. Магтсан хөөргөсөн бүхэн нөхөр биш олон сайхан бөхчүүдийг тийм л нөхдүүд буруу замд хөтөлсөн байдаг. Саяхны жишээ гэхэд л Санжаа Обо Содном өмнөх үеийн Сүхбат Хадаа гээд зөндөө байна даа.

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 202.126.91.21

Ганчимэг сэтгүүлч Баабар.мн-д Наадмын тухай нийтлэл гаргажээ.
1-рт. Наадмын нээлтээс УРТЫНДУУ хасагдаад байгааг
нэхсэн нь түмэн зөв, монгол төрийн хэдэн мянган жилийн уламжлалыг Баатар,Наранбаатар нарын найруулагч нэртэй яйруулагчид тасалдуулж байгааг зөвшөөрөн хүлээж огт болохгүй ээ !
2-рт ХҮ| зуунаас эхтэй Долоон хошууны даншиг наадмыг сох дутаан орхисон нь харамсалтай.
3-рт. Бусад наадмуудын баригдсан төрийн наадмын бай шагналыг төсөвт баригдсан төрийн наадмын хэмжээнд
барих байлгах

Avatar

Нэргүй 37 минутын өмнө 202.70.44.46

Үндэсний бөхийг Монгол хүний хамгийн дээд нь гэж үзсээр ирсэн.
Шинэхэн Төрийн наадамд түрүүлсэн бөх гэхэд ер нь бол унасан шүү дээ.
Алдарт аварга Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д. Цэрэнтогтох, Б.Бат-Эрдэнэ нарын барилдаан яаж илүүрхэж байсан барилдаануудыг мэдээллийн эрэн зуунд амьдарч байгаа бөхчүүд байна даа үзээрэй дээ.
Машины бай авах гэж олноороо ирдэггүй байх гэж бодож байна.

Avatar

Нэргүй 55 минутын өмнө 103.212.117.105

Батмагнай үнэхээр сайн байна. Жинэхэнэ бөх хүний ёсоор ёс жудагтайтай, ёс заншлаа дээдэлдэг байвал олон түмэн хүндлэнэ, хайрлана. Мэдэж байгаа байлгүй дээ. Бэлтгэлээ сайн байлгавал цагийг эзэлсэн аваргуудын нэг нь болох найдлага байх шиг байгаа юм биш үү! Урагшаа!

Avatar

Нэргүй 56 минутын өмнө 202.70.44.46

МАШ ЛАГС ЖИНТЭЙ БААВГАЙ ШИГ БАТ-ӨЛЗИЙ ЗААНЫ ДООРООС БАРУУН ГАРААРАА ГАЗАР ТУЛЖ ТОГТООД БОСООД ИРСЭН. ТЭНЭХЭЭР ЭНЭ БАТМАГНАЙ ГЭХ ЭТГЭЭД МАШ ХҮЧТЭЙ ДОДИНГТОЙ БАЙНА. өэөөнийн бөхчүүд бүгд жигд бэлтгэлтэй тул их хэмжээний допинг хэрэглэсэн нь хол тасарч чадна. додинггүй нь өгөө аваатай л яьна шүү дээ!!!!

ЭНЭ ЯГ ҮНЭН БИЧСЭН БАЙНА. МОНГОЛ БӨХИЙН ТҮҮХЭНД ИНГЭЖ БОСОЖ ИРСЭН ТОХИОЛДОЛ АНХ УДАА ГЭЖ БАЙНА ШҮҮ.

Avatar

Иргэн 3 цагийн өмнө 202.126.90.226

даруухан байж, онгирч сагсуурч хэрхэвч болохгүй, аав ээж,ханийхаа үг сургаалийг дотор ухаандаа байнга бодож санаж яваарай.залуу хүн сэтгэлийн хөөрөл байлнүй яахав,тэгэхдээ л…. инээсэн магтсан болгон д бү автаарай дүү минь

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 122.201.31.144

настангуудын үгийг сонс

Avatar

Бөх 3 цагийн өмнө 202.126.89.165

Өв соёлынхоо буянд хар бор ажилд нухлагдахгүй, солонгост махаа идэж зовлогоо зулгаан барин боолын хөдөлмөр хийх шаардлагагүй сайхан амьдарч байна даа. Бидний ингэж амьдарч байгаад атаархдаг хүмүүс ямар олон байна аа.

Avatar

зочин 3 цагийн өмнө 202.126.89.126

МАШ ЛАГС ЖИНТЭЙ БААВГАЙ ШИГ БАТ-ӨЛЗИЙ ЗААНЫ ДООРООС БАРУУН ГАРААРАА ГАЗАР ТУЛЖ ТОГТООД БОСООД ИРСЭН. ТЭНЭХЭЭР ЭНЭ БАТМАГНАЙ ГЭХ ЭТГЭЭД МАШ ХҮЧТЭЙ ДОДИНГТОЙ БАЙНА. өэөөнийн бөхчүүд бүгд жигд бэлтгэлтэй тул их хэмжээний допинг хэрэглэсэн нь хол тасарч чадна. додинггүй нь өгөө аваатай л яьна шүү дээ!!!!

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 202.9.40.192

Од гийнэ гэдэг шүү

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 59.153.113.171

Хар цагаан хэл ам, найруулах хоронд өртчихгүй л бол 19 зууны Намхай аварга, 20-р зууны Бат-Эрдэнэ аварга байж олон жил наадам өнгөлөх сайхан бөх гарах нь дамжиггүй. Хийморь золбоогоо өөдрөг байлгаж нутгийнхаа уул усаа сайн шүтэж явахад залуу хүн алзахгүй

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 202.126.89.182

Даруухан,болгоомжтой бодолтойхон байгаарай !
76 жилийн өмнө Аюуш арсланд юу тохиолдсоныг санахад илүүдэхгүй шүү, хүү минь !!!

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 61.47.105.58

Энэ жилийн бөхчүүдийг өнгөлж байна даа

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 202.70.44.46

Үндэсний бөхийг Монгол хүний хамгийн дээд нь гэж үзсээр ирсэн.
Шинэхэн Төрийн наадамд түрүүлсэн бөх гэхэд ер нь бол унасан шүү дээ.
Алдарт аварга Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д. Цэрэнтогтох, Б.Бат-Эрдэнэ нарын барилдаан яаж илүүрхэж байсан барилдаануудыг мэдээллийн эрэн зуунд амьдарч байгаа бөхчүүд байна даа үзээрэй дээ.
Машины бай авах гэж олноороо ирдэггүй байх гэж бодож байна.

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 142.126.123.77

Бэлтгэл сайн xийсэн нь л түрүүлнэ. Сайн байна баяр xүргэе!

Avatar

баяр 5 цагийн өмнө 192.82.64.215

хурай хурай хурай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж