“NEWS” агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа энэ удаагийн зочноор ширээний теннисний тамирчин М.Тэмүүлэнг онцолж байна. Залуу тамирчны хувьд Рейн-Рур 2025 зуны универсиад наадамд эх орноо төлөөлөн оролцсон юм. Ингээд түүнтэй танилцъя.
МЯНДАЛЫН ТЭМҮҮЛЭН
2001.10.03
Төгссөн сургууль
Үндэсний биеийн тамирын дээд сургууль
11-р сургууль
Мэргэжил
Спортын дасгалжуулагч
ХҮҮХЭД НАСНЫ ТУХАЙ
-Эмээ дээрээ л 3,4-р хороололд өссөн дөө. Гадаа их тоглодог, гараж дээр гүйдэг л байсан.
АНХ СПОРТТОЙ ХОЛБОГДСОН ТҮҮХ
-Манай нагац ах ширээний теннис багш хийдэг. Ахыгаа дагаж л спорттой холбогдсон доо.
АНХНЫ АМЖИЛТ
-Хүүхэд байхдаа улсын аваргаас хүрэл медаль авч байсан юм.
ЧУХАЛ ТОГЛОЛТУУДЫН ӨМНӨ ХЭРХЭН ӨӨРИЙГӨӨ БЭЛДДЭГ ВЭ?
-Ихэвчлэн ганцаараа суугаад төвлөрөхийг хичээдэг.
ҮЛГЭР ЖИШЭЭ АВДАГ ТАМИРЧИН
-Дэлхийн топ тамирчдыг хардаг, шүтдэг. Хятадын Ма Лонгийг түлхүү хардаг.
УНИВЕРСИАДАД ОРОЛЦСОН СЭТГЭГДЭЛ
-Универсиадад хоёр дахь удаагаа орж байна. Өмнөхөө бодвол энэ удаад гаргасан амжилтдаа илүү сэтгэл хангалуун байгаа.
ХАМГИЙН ДУРСАМЖТАЙ ТЭМЦЭЭН
-15 хүртэлх насны хүүхдийн улсын аварга шалгаруулах тэмцээн.
ОЮУТАН-ТАМИРЧНЫ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
-Бүх өдөр л адилхан даа. Даваа гаригаас Ням гариг хүртэл өглөө 09:00 цагаас 12:00 цаг хүртэл бэлтгэлтэй байдаг. Бэлтгэлээ тараад амарч, хоолоо идээд 15:00 цагаас 18:00 цаг хүртэл оройны бэлтгэлээ хийгээд гэртээ харьдаг.
СПОРТТОЙ ХОЛБОГДООГҮЙ БАЙСАН БОЛ ӨӨР ЯМАР ЧИГЛЭЛЭЭР ЯВАХ БАЙСАН БЭ?
-Өөр мэргэжлээрээ сурах байсан байх. Яг чиглэлээр гэдгээ сайн хэлж мэдэхгүй л байна.
ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?
-Гэрийнхэнтэйгээ, найз охинтойгоо, дүүтэйгээ л өнгөрүүлдэг. Гадуур явах дуртай.
БИДЭНД ГЭР БҮЛЭЭ ТАНИЛЦУУЛААЧ?
-Би ам бүл дөрвүүлээ. Аавыг Мяндал, ээжийг Солонго гэдэг. Дүүг маань Төгсбилэг гэдэг. 10 настай.
ӨӨРИЙНХӨӨ ТОГЛОЛТЫГ ТОДОРХОЙЛВОЛ?
-Хамгаалж тоглодог.
ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
-Монголдоо очоод Солонгос явж, бэлтгэл хийх л төлөвлөгөө байна даа.
АМЬДРАЛЫН ХАМГИЙН ТОМ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ
-Сайхан гэр бүлтэй болоод сайхан амьдрахыг л мөрөөддөг.
ҮЕИЙН ЗАЛУУСТАА ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ
-Тууштай байгаарай.
М.ТЭМҮҮЛЭНГ ДЭМЖДЭГ ХҮМҮҮСТ ХАНДАЖ ХЭЛЭХ ҮГ
-Та бүхэндээ баярлалаа.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Э.ХАРЦАГА
-ylcuun nyyts- 8 цагийн өмнө 169.133.250.254
ypa ###;