"IBO"-д оролцсон Монголын баг нэг медаль хүртжээ

"IBO"-д оролцсон Монголын баг нэг медаль хүртжээ

"IBO"-д оролцсон Монголын баг нэг медаль хүртжээ

Филиппин Улсын Манила хотод Олон улсын биологийн 36 дахь удаагийн олимпиад энэ сарын 20-24-ны хооронд болж, шилдгүүдээ тодрууллаа. Уг олимпиадад дэлхийн 75 орны 300 гаруй сурагч оролцсон байна.

Монгол Улсаа төлөөлөн оролцсон Орчлон сургуулийн 12 дугаар ангийн сурагч А.Амартүвшин хүрэл медаль хүртсэн бол Монгол тэмүүлэл сургуулийн 11 дүгээр ангийн сурагч С. Сансармаа тусгай байрт шалгарчээ. Бусад сурагчдын хувьд өндөр онооны гүйцэтгэлтэй оролцсон байна. Энэ удаагийн олимпиад тус бүр гурван цаг үргэлжилж онолын хоёр шалгалт, 90 минутын дөрвөн дадлагын ажилтай байсан аж.

36 дахь олимпиадын хүрээнд болж буй арга хэмжээнүүд өнөөдөр (2025.07.26) дуусах төлөвлөгөөтэй байсан. Гэхдээ зохион байгуулагчдын зүгээс нэг өдрийн өмнө олимпиадын дүнг зарлаж, шагналыг гардуулсан аж. Түүнчлэн энэ удаагийн олимпиадад Пакистан, Бангладешийн баг хамт олон амжилт гаргаж, алт, хүрэл медалийг тус тус авчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-07-27 81.9.119.199

!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Ганпүрэв 2025-07-27 202.9.46.111

Биологийн олимпидад манайх оролцоод амжилттай байна гэдэг маш том зүйл шүү. Биологи өөрөө дэлхийд Моод болж байхад бид хоцорч болохгүй.

Avatar

зочин 2025-07-27 103.57.93.183

чамлаж болохгүй, Манай хүүхдүүдийн мэдлэг чадвар дээшилж,олон улсын тэмцээнд амжилт гаргаж өсч дэвжиж байгаа нь бахархмаар зүйл, Мэдлэгээ улам сайжруулж, улам их амжилт гаргахыг хүсье

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж