УИХ-ын хаврын чуулганаар "Алт-3" аяныг хэрэгжүүлэх тогтоол баталсан. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг нэмэгдүүлэх бодлого баримтлах, Үндсэн хуулийн зарчимд нийцүүлэх нь зүйтэй гэсэн хоёр үндэслэлээр тогтоолд хэсэгчилсэн хориг тавьжээ.
Энэ бол Ерөнхийлөгчийн хуулиар олгогдсон бүрэн эрх. Дээр нь Ерөнхийлөгч хориг тавих байх гэсэн хүлээлт ч нийгэмд багагүй байлаа.
Энэ нь ч аргагүй юм. У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа Үндэсний баялгийн сан байгуулж, үр шимийг нь иргэдэд тэгш хүртээх, хариуцлагагүй уул уурхайтай тэмцэж, хууль бусаар алдагдсан улсын үйлдвэрийн газар, орд газрыг төрд авах ажлыг эхлүүлсэн.
Түүний Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”, Бор-Өндөр, Багануурын уурхай, Салхитын мөнгөний орд, Тост, Тосон бумбын ордыг төрд буцааж авч байсан юм.
Мөн 4 жилийн хугацаанд 938 лиценз, түүний дотор Ноён уул, Гутайн даваа, Хармагтын ордыг ашиглах эрхийг цуцалж, 7.2 сая га талбайг чөлөөлж байлаа. Энэ бол Увс аймгийн газар нутагтай тэнцэх хэмжээний талбай гэсэн үг.
Чухам дээрх орд газруудад алт олборлож болох утга бүхий тогтоолыг УИХ баталж, хэрэгжүүлэх эрхийг нь Засгийн газарт өгөөд байгаа юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд хүргүүлсэн албан тоотод:
Нэг. Улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг нэмэгдүүлэх бодлого баримтлах ёстой.
Алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор Монгол Улсын Их Хурлын 2020 оны 46, 47 дугаар тогтоолуудад өөрчлөлт оруулах төслийг боловсруулж, Улсын Их Хуралд яаралтай өргөн мэдүүлэхээр тусгасан байна. Дээрх Монгол Улсын Их Хурлын тогтоолууд нь зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах болон тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагт өөрчлөлт оруулсан агуулгатай болжээ. Үндэсний баялгийн сангийн хуримтлалыг нэмэгдүүлэх бодлого тууштай хэрэгжих нь зүйтэй боловч энэ хүрээнд алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах гэх зорилгоор улсын тусгай хамгаалалтад одоо авсан буй газар нутаг, түүний хилийн заагийг өөрчлөх хууль зүйн нөхцөл боломжийг бүрдүүлсэн байна.
Монгол төрийн бодлогоор байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүй, экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий газар нутгийн улсын тусгай хамгаалалтад авч, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулдаг. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасны дагуу экологийн аюулгүй байдлыг хангах, түүний тэнцвэрийг хадгалах, байгаль орчныг хамгаалах, ялангуяа цөлжилттэй тэмцэх нь үндэсний аюулгүй байдлын нэгэн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд нэн ховор, ховор болон экосистемд онцгой үүрэгтэй амьтан, ургамал бүхий газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авч, тэдгээрийн амьдрах орчныг тэтгэхэд биотехникийн аргыг түлхүү хэрэглэхээр тусгасан билээ.
Иймд Монгол төрийн байгаль орчны талаарх бодлого цаашид өнөөгийн улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг нэмэгдүүлэх зарчмыг тууштай баримтлах нь зүйтэй.
Хоёр.Монгол Улсын Үндсэн хуулийн зарчимд нийцүүлэх нь зүйтэй.
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гурав дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т “Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих.” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрхэд заасан байдаг.
Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 45.4-т заасны дагуу илгээсэн хууль, тогтоолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хүлээж авсан өдрөөс хойш ажлын 5 өдөрт багтаан Монгол Улсын Ерөнхийлөгч тухайн хууль, тогтоолыг бүхэлд нь буюу түүний зарим хэсэгт хориг тавих эсэх асуудлыг шийдвэрлэнэ.” гэж заасан.
Гэтэл “Энэ тогтоолыг Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.” хэмээн заасан нь Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох хэсгүүдийг зөрчих, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг тавих эрхийг хязгаарлах шинжийг агуулсан байна.
Иймд энэхүү хоригийг зохих хууль тогтоомжид заасан журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй хэмээн үзэж байна” гэжээ.
Нэргүй 2025-07-27 81.9.119.199
!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Нэргүй 2025-07-27 202.126.89.156
Хөгжиж гэгээрсэн орнуудад Хүүхэд, Эмэгтэйчүүд, Нохой 3ын Эрх хамгийн түрүүнд байх ба Эрэгтэйчүүдийн Эрх энэ 3ын ард 4рт байдаг гэх юм билээ. Гэтэл манай Монголд Эрчүүд нь Эмэгтэйчүүл, Хүүхдүүд, Нохойн дээр байх атал Эрчүүд Эх орондоо Хүчирхийлэл Хэрцгийлэл Хулгай худлаас өөр хийж бга юм алга шиг…..
Нэргүй 2025-07-27 59.153.112.176
Алт хөтөлбөр үр дүнгүй болоод хэсэгхэн зальт нөхдүүд л завших биз одоо байгал газар шороо руу дайраад хөгжихгүй монгол улс хөгжихгүй гэдэг нь ч 30 жилд харагдсан
Нэргүй 2025-07-27 66.181.177.215
Нэртэйгээр монголийн бүх газар нутгийг тусгай хамгаалалтанд авна гэчихээч тэгээд монголчууд дундад зууныхаа хөгжилд очоод нум сумаараа байлдаж тоглоё л доо, тэгэнгүүт урьд,хойд хөршийн аль нэг чинээлэг эрхэм хүрч ирээд ядуу монголчуудийг малтай нь бүгдийг худалдаж аваад боолчууд болгоод дуусах байх даа, та нарын попрол ийм л юманд хүргэх болно доо,мөнгө сонсонгуутаа юугаач худалдахад бэлэн олон хүн бий шүү
иргэн 2025-07-27 103.168.34.6
х*******н тавиул тролл минь амаа тат Монголчууд эх орноо мэдье. Үр хүүхдүүддээ юу үлдээхээ мэдчихье
Нэргүй 2025-07-27 139.64.165.246
opendatalab.mn/compare?id1=155094&id2=204204
Нэргүй 2025-07-27 142.126.123.77
огт газраа уxдаггүй улс яаж xөгжөөд байна тэр замаар яваx xэрэгтэй энэ газраа уxадгийг 100% зогсооx xэрэгтэй
Харуулах боломжгүй. 2025-07-27 79.127.184.115
Үз
ХАДГАЛАМЖАА НОТОЛ ХҮХЭЛСҮХ ДҮҮ 2025-07-27 79.127.184.115
Харуулах боломжгүй.
Нэргүй 2025-07-27 202.21.120.62
Одоо тэгээд яалтай билээ дээ, хар алтны ханш унаад дээрээс нь тааруу борлуулалтай энэ үед улсын эдийн засаг унах эрсдэл үүссэн тул шар алтны олборлолтоо нэмэгдүүлэхээс өөр гарц харагдахгүй байна даа.
Буруу даа 2025-07-27 202.9.46.156
Нүүрс, зэсийн үнийн уналтаас үүдэн төсөв тасарч эхэлсэн, одоо дахиж тодотговол бүх 14 мэга төсөл, хотын гадаад бондоор хэрэгжүүлэх 24 төслийг зогсоох, төсвийн албан хаагчдын цалин, хөгшдийн тэтгэвэр тавих төсөвт орлогогүй болно, тэгэхээр Алт3 хөтөлбөрийг хумин танах биш харин эрчимжүүлбэл дээр сэн.
Нэргүй 2025-07-27 202.126.89.182
Тэнэг с** чинь тэрийг ойлгохгүй л дээ, попрохоо л бодно!
Нэргүй 2025-07-27 202.126.90.191
Алт наас өөр юм аий л дээ.
Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ард түмнийхээ талд ямагт зогсдог мундаг хүн юмаа. 2025-07-27 84.225.167.53
Монголын ард түмний эрх ашгийг ямагт хүндэлж байгаа нь Хүрэлсүх ерөнхийлөгчөөс илт харагддаг.
Нэргүй 2025-07-27 202.126.89.182
Бүдүүлэгээрээ жаргал хийж, зэрлэгээрээ цэнгэл хийх….гэж эртний филисофийн эцэг Платоны хэлсэн үг өнөөдөр Монголд бодитой оршсоор байгаа нь харамсал тайяа, хө !
Нэргүй 2025-07-27 202.126.89.182
Энэ өгөршсөн коммунист, цэргийн бага дарга ингэж л тэнэгтэнэ ээ ! Улс орноо үйлдвэржилт, хөгжил цэцэглэлт рүү хөтлөхийн оронд, хар массаа дагаж хадуураад, попорч мангартаж байгаагий нь хар даа !!!
Боловсролгүй хар хог бушуу зайлаарай, чи !
Нэргүй 2025-07-27 66.181.187.12
Тэгээд өөр шиг чинь фашист байх юму
Нэргүй 2025-07-27 203.91.115.41
Тэнэг.