Дэлхийн хиймэл оюун ухааны бага хурал (WAIC) долдугаар 26-нд болж өндөрлөв. Уг хурлын үеэр Хятадын цаг уурын албанаас (CMA) "MAZU" гэсэн товчлолтой эрт сэрэмжлүүлгийн шинэ санаачилгыг танилцуулжээ. “MAZU” нь уур амьсгалын аюул заналхийлж буй нөхцөлд дэлхийн хэмжээнд эрт сэрэмжлүүлэх үйлчилгээний сүлжээ юм.
Энэ нь НҮБ-ын "Бүх нийтийг хамарсан эрт сэрэмжлүүлэг" (EW4All) санаачилгын ивээл дор хэрэгжиж байгаа бөгөөд 2027 оны эцэс гэхэд бүрэн ажиллаж эхэлнэ гэж төлөвлөж байна. “СМА”-ийн мэдэгдсэнээр, энэ нь дэлхий дээрх хүн бүрийг цаг агаар, ус, цаг уурын аюултай үзэгдлээс хамгаалах зорилготой юм.
“MAZU” гэдэг нь "Аюул, сэрэмжлүүлэг, тэг цоорхой хамрах хүрээ, бүх нийтийн хүртээмж" гэсэн үгийн товчлол аж. Энэ нь олон улсын хамтын ажиллагааны үр дүн гэгдэхээс гадна Хятад улсын цаг уурын технологи, гамшигт тэсвэртэй байдлын туршлага дээр үндэслэсэн байна. Дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлт эрсдэл дагуулж байгаа тул “CMA” нь техникийн дэмжлэг үзүүлэх, эрсдэлийн үнэлгээний хэрэгслийг сайжруулах, хил дамнасан хамтын ажиллагааг дэмжих замаар дэлхийн эрт сэрэмжлүүлэх сүлжээг улам сайжруулахаа амлав. “CMA”-ийн администратор доктор Чен Женлин Бямба гаригт (2025.07.26) болсон арга хэмжээний үеэр мэдэгдэхдээ, Хүртээмжтэй эрт сэрэмжлүүлэг бол дэлхийн дахины алсын хараа, Хятадын гол эрхэм зорилго юм гэжээ.
Нэргүй 3 цагийн өмнө 81.9.119.199
!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Т1 2025-07-27 202.9.46.156
xятад улс өөрөө хэмжээ хязгааргүй их нүүрс түлж эрчим хүч гаргаж байж дэлхийн цаг уур амьсгалын байгалиасаа олон мянган жилд хэвшиж тогтсон тохиргоог өөрчилж хаячаад одоо балаг нь дэлхий даяар ган, түймэр, гэнэтийн үерт бороо зэрэгээр байнга гамшгийн улбар шар болгож хаячаад одоо гавьяа байгуулцан юм шиг юугаа гайхуулаад солиороод байгаа гамин чандруу вэ?