Газад хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн гэж мэдэгдэв

Газад хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн гэж мэдэгдэв

Газад хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн гэж мэдэгдэв

Израилийн батлан хамгаалах хүчин Газын зурваст хүмүүнлэгийн коридор нээж, хүнсний тусламж үзүүлсэн гэж мэдэгджээ. Тодруулбал, өнгөрсөн хоёр долоо хоногийн турш НҮБ болон бусад олон улсын байгууллага, улс орон Газын зурваст хүмүүнлэгийн гамшиг тохиож, өлсгөлөнд нэрвэгдсэнээс үүдэн палестинчууд амь насаа алдаж байна гэж мэдэгдэж байв. Мөн уг гамшгийг Израиль санаатайгаар бий болгож байна гэж буруутган, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх боломжоор хангахыг шаардаж байсан. Гэхдээ Израиль уг мэдэгдлүүдийг няцааж байсан юм.

Тэгвэл өнөөдөр (2025.07.27) Израилийн батлан хамгаалах хүчний хэвлэлийн төлөөлөгч хэвлэлийн бага хурал дээр Газын зурваст гурил, элсэн чихэр, лаазалсан хүнс агуулсан долоон боодол тусламж хүргэсэн гэж мэдэгдэв. Мөн Газад тусламж оруулахыг хянадаг Израилийн цэргийн байгууллага болох "Cogat" энэхүү үйл ажиллагааг удирдан явуулсан гэж онцлон тэмдэглэжээ. Цахим сүлжээнд Израилийн батлан хамгаалах хүчин Газад хүмүүнлэгийн тусламж хүргэж буй видео бичлэг нийтлэгдсэн байна. Гэхдээ тус бичлэгийг үнэн бодитой эсэх нь одоогийн байдлаар тодорхойгүй байна. Палестины албаныхан мөн хүмүүнлэгийн тусламж авсан эсэх талаар мэдээлэл өгөөгүй байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж