"Улаанбаатар трам төсөл замын хөдөлгөөний хурдыг нэмэгдүүлнэ"

"Улаанбаатар трам төсөл замын хөдөлгөөний хурдыг нэмэгдүүлнэ"

"Улаанбаатар трам төсөл замын хөдөлгөөний хурдыг нэмэгдүүлнэ"

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, нийслэлийн агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтын дагуу 24 мега төслийг үе шаттай эхлүүлээд буй. Эдгээр мега төслөөс Улаанбаатар трам төслийн I, II шугамын ТЭЗҮ-ийг холбогдох яамдын мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан. Ийнхүү дараагийн шатны бэлтгэл ажлуудыг хангах хүрээнд өнөөдөр Улаанбаатар трам төслийн захирал Б.Ану-Үжин болон холбогдох албаныхан хоёрдугаар шугамын эцсийн буудал болох Архивын ерөнхий газар орчимд ажиллалаа.

Төслийн явц, ач холбогдлын талаар Улаанбаатар трам төслийн захирал Б.Ану-Үжин “Өнөөдрийн байдлаар Улаанбаатар трам төслийн I, II шугамын ТЭЗҮ-ийг батлуулсан төдийгүй байгаль орчны ерөнхий төлөв байдлын үнэлгээг гаргасан. Цаашид барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг зарлахаар бэлтгэл хангаж байна. Төслийн хүрээнд нийслэлд хоёр чиглэлд хөнгөн галт тэрэгний системийг нэвтрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд нэгдүгээр шугам нь Зунжин худалдааны төвөөс эхлэн Сүхбаатарын талбай хүртэл нийт 11 км урттай хос замтай бөгөөд 16 зогсоолтой байх юм. Харин хоёрдугаар шугам нь Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл нийт 15 км урт, 23 зогсоол бүхий хос шугамтай байна. Шугамын эцсийн буудал буюу депо байршлыг тус бүр 10 га талбайд барьж байгуулахаар төлөвлөсөн” гэв.

Трамвай нь 100 хувь цахилгаан учир авто замын түгжрэл, автомашины хорт утаа ялгаруулалтаас үүсэх агаарын бохирдлыг бууруулах чухал ач холбогдолтой. Мөн уг төсөл нь замын хөдөлгөөний аюулгүй байдал, зорчигчийн тав тухыг хангасан богино хугацаанд хэрэгжих боломжтой бөгөөд Улаанбаатар хотын хувьд зүлгэн болон асфальт хучилтат замын хийцийг ашиглана. Түүнчлэн нэг удаад 230-250 хүн, цагт 6500-7000 гаруй зорчигч тээвэрлэх хүчин чадалтай, дундаж хурд 30км/ц, дээд хурд 70 км/цаг байна. Ингэснээр Яармагаас Сүхбаатарын талбай хүртэл трамвайгаар явахад 30-40 минутад хүрэх тооцоолол гарсан буюу замын хөдөлгөөний дундаж хурд 25.7 хувиар нэмэгдэнэ гэдгийг тэрбээр онцолж байлаа.

Улаанбаатар трам төслийн ахлах инженер Б.Содбаатар “Улаанбаатар трам төслийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангахын тулд Бөөрөлжүүтийн цахилгаан станцаас эрчим хүч нийлүүлэхээр төлөвлөж байна. Үүнээс гадна нэмэлтээр 2-3 эх үүсвэрээс үндсэн тэжээлүүдийг холбохоор Эрчим хүчний яамтай холбогдох уулзалтуудыг хийн, зөвшилцсөн. Мөн 2020 оноос хойш олон улсанд хэрэгжиж буй трамвайн төслүүдэд автомат холбоот дохиоллын системүүдийг ашигладаг болсон. Тэр ч утгаараа уг төсөлд олон улсын стандартын дагуу автомат хориглолын системийг нэвтрүүлэхээр төлөвлөж буй. Өөрөөр хэлбэл, трамвайн бүх үйл ажиллагааны хөдөлгөөнийг Диспетчерийн Үндэсний Төв ТӨХХК-иас "SCADA" системээр удирдан зохион байгуулахаар төлөвлөсөн” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-07-27 81.9.119.199

) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

И 2025-07-27 103.212.119.217

ЗГ нь төсөл, зөвлөл г.м. цүнх бригч тавиулуудыг тараагаад байдаг, хот нь энэ мэт тэнэг төсөл зохиогоод баахан тэнэгүүд цуглуулж тархи угаах гэж оролдоод байдаг. УБ д трамбай шиг хэрэггүй юм байхгүйшүү. 19р зууны бол дэвшил л бх.

Avatar

Нэргүй 2025-07-27 103.229.122.118

Монголын шигүү замд манөвэрлэх автобусууд л хэрэгтэй, трамвай бол хэрэггүй. Зөвлөх үйлчилгээнд хамаг төсвийн мөнгийг үрэх гэж байна.

Avatar

Нэргүй 2025-07-27 103.212.116.65

зунжингаас цааш хэдхэн өуудал шадивлан хүртэл тавьчихаач

Avatar

Т1 2025-07-27 202.9.46.156

Машин замын голоор зэрэгцээд вагон явна шүү дээ, ийм бөглөрөлтэй зам дээр боломжгүй, ажил хийсэн дүр эсгэж сонгуулиар арьсаа бодох гэсэн явуургүй бодол, зүгээр хөдөө орон нутгаа бүрэн зах зээлийн нийгэмд оруулаад өг л дөө, тэгвэл аяндаа утаанбаатар руу шавахаа больж гэр хорооллууд буцаад нутаг орондоо харина.

Avatar

Нэргүй 2025-07-27 124.158.106.211

Пиз да МАН -ынхан та нар ядаж УБ -ын нийтийн тээврээ аятайхан болгочих, тэгвэл бусад асар их нүглийг чинь өршөөхөд бэлэн байна, ард түмэн чинь. Явган хүмүүс уужуухан алхчих зам байхгүй, машинтай шүргэлдсэн холилдсон явган хүмүүс. Алхам бүрт машины угаар үнэртсэн………. НИЙТИЙН ТЭЭВРЭЭ АЯТАЙХАН ХӨГЖҮҮЛЭЭЧЭЭ, мангарынхаан.

Avatar

Зочин 2025-07-27 66.181.184.221

Трамвай түгжрэлийг нэмэхээс бууруулана гэж байхгүй.аль өнгөрсөн зууны тээврийн хэрэгсэл шүү. Тролейбусны өмнөх үеийн нийт тээвэр одоо манайд огт тохирохгүй. Замын голоор явдаг болохоор хүмүүс бууж суухад төвөгтэй. Дэмий мөнгө хөрөнгө үрсэн төсөл байна. Өөрсдөө трамвайнд сууж үзээгүй хүмүүс хийхгээд байх шиг.

Avatar

IBAN.....out !!!!! 2025-07-27 202.126.88.106

IBAN дугаар ҮНЭХЭЭР ХЭЦҮҮҮ бноооо..,,IBAN-г болиулж өгөөсэй

Avatar

Зочин 2025-07-27 202.126.90.154

Энэ түгжрэл багасгана ч гэж байхгүй ээ, харин ч эсрэгээрээ байх вий, энэ трам авто зам дээр цуг явж, нэг түвшинд огтлолцож байхад адилхан л түгжрээ ш дээ, үеэ өнгөрөөсөн эд, хөгжлийн хувьд бол ухралт

Avatar

зочин 2025-07-27 103.57.93.183

Трамбай бол сайн унаа, хот бүхэнд л явж байна Манайд яг таарсан унаа,Цахилгаанаар ажиллана,Хямд, Дураараа шугамаас гарч явахгүй Олон хүн тээнэ, Төв чиглэлд метро, Яармаг 7 буудлын чиглэлд трамбайтай болбол сайн хэрэг Дэмжих хэрэгтэй, Зураг төсөл нь бэлэн болж бүтээн байгуулалт эхлэх боломж бүрджээ

Avatar

Нэргүй 2025-07-27 223.118.50.102

delhiin tom hotuud tramtaibbaisan ue bii 20 -r zuunii suul gehed bugd l buulgasandaa. Odoo orosiin hotsrogdson hotuud l tramtai uldsen.Europiin zarim hotuud niitiin teevriin hurteemjiig nemegduulehiin tram sergeesen tal bii. gehdee ter hotuud avto zamiin hudulguun baga, metrotoi hosluulj yavuulj baigaa

Avatar

Нэргүй 2025-07-27 103.212.119.144

Аль өнгөрсөн зууны хоцрогдсон шийдэл. Трамбай гэдгээ нуугаад трам гэчихжээ. Төсвийн мөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулахын дээд зэргийн жишээ дээ. Дараа нь нянбаатраа чиний толгойг авна шүү муу хамуурсан толгойт минь!!!

Avatar

Нэргүй 2025-07-27 103.168.34.142

ahahahha

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж