Хонь, ямааны баяр болжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.08-нд нийтлэгдсэн

Хонь, ямааны баяр болжээ

"Хонь, ямааны баяр 2010" аялал жуулчлалын өдөрлөгийг Өвөрхангай аймгийн Зүүн-Баян-Улаан суманд малчин А.Дэмбэрэлийн хотонд хийжээ. Аялал жуулчлалын өдөрлөгийн үеэр "Шагай харвах", "Шагай няслах", "Шагай атгах", "Хонь, ямаа холбох", "Хонь, ямаа тоолох" зэрэг тэмцээн уралдаан зохион байгуулсан байна. Уралдаан тэмцээнд Францын 16 жуулчин, мөн Арвайхээр сумаас гар урчууд, малын гаралтай бүтээгдэхүүнээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, үйлдвэрлэгч, сонирхогчид ирж оролцлоо гэж Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас мэдээллээ. Дээрх уламжлалт арга хэмжээг Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Зүүнбаян-Улаан сумын Засаг даргын Тамгын газар, “ДМД” аялал жуулчлалын компани хамтран зохион байгуулсан байна.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж