Тойм: Алтай дамнасан айлчлал, ард олны КАСТЫН систем

Тойм: Алтай дамнасан айлчлал, ард олны КАСТЫН систем

Тойм: Алтай дамнасан айлчлал, ард олны КАСТЫН систем

Сайнтай, муутай долоо хоног (2025.07.21-07.27) болж өнгөрлөө… 

Сайн сайхан үйл явдлыг дурдваас Монгол Улсаа төлөөлөн олон улсын Универсиад тэмцээнд оролцож буй баг, тамирчид амжилтыг үзүүлэн, дэлхийд эх орноо таниулж байна. Цагтаа Азийн "CS"-д ноёрхлоо тогтоож, дийлдэшгүй байсан Хятадын "TYLOO" баг хэдийн "MongolZ"-ийг роль моделио болгож, амжилтыг нь давтах гэж хичээхээ мэдэгдэв. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төв Азийн оронд айлчилж, хэд хэдэн гэрээ хэлэлцээрийг байгуулжээ. Мартаж боломгүй үйл явдал болсон нь Ерөнхий Сайд Г.Занданшатар "Эрдэнэс ТавантолгойХК-ийн салбар уурхайд ажиллаж, тус компанитай байгуулсан гэрээ нэг бүрийг татан авч, биелэлт, гүйцэтгэл, талуудын үүрэг хариуцлагыг нарийвчлан шалгах үүрэг өглөө. Ингэснээр хэдэн жил үл ойлгогдох, авлигын цавчаа, шахааны уурхай байсан эсэхийг нь Монголын ард түмэн мэдэж авах ч юм бил үү? Гэхдээ улс төрийн тоглолт л битгий байгаасай.

Тэгвэл, манай оронд нэг томоохон асуудал нүүрлээд байгааг мартаж болохгүй. Энэ нь мансуурал. Энэ сарын 18-19-нд шилжих шөнө 03:30 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн III хороо, Хүүхдийн 100 орчимд бусдад зодууллаа гэх мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж л байгаа. Гэхдээ уг хэрэгт Монголын топ баячуудын хүүхдүүд холбогдсон гэх шуугиан газар авч, яваандаа хар тамхи, мансуурлын сэдэв хөндөгдөөд байна. Анхаарал татахуйц нь мансуурсан эсэхийг тогтоох шинжилгээний хариу яагаад удав? Түүнчлэн, үер усны аюул, живж амиа алдсан тохиолдол нэмэгдээд байна. Зуны зургаан сар биш дээ, гуравхан сар болдог энэ улиралд аялал зугаалга эрчимжих нь аргагүй. Гэхдээ засгаас амь насыг хамгаалах арга чарга байдаггүй юм бол иргэд бид хувь хувьдаа болгоомжоо нэмэгдүүлэх хэрэгтэй. Тиймээс урин дулаан цаг агаар дуусахаас өмнө аялал, зугаалгаар явахдаа үер, устай газар болгоомжтой байхыг уриалж байна.

Ингээд "NEWS" агентлагийн долоо хоногийн онцлох үйл явдлаас хүргэж байна.


ЭКСПОРТЫГ ГАЦААСАН "ЭТТ"-Н ДАРГА НАРААС ЯЛ АСУУЯ!

Угтаа Эрдэнэс Тавантолгой ХК бол Монгол Улсын нүүрсний экспортын голлох том компани. Тус компани хэдий хэмжээний нүүрс урд хөршид хэдий хэмжээний нүүрс худалдан борлуулахаас Монгол Улсын экспортын орлого биелэх эсэх нь хамаарахаас гадна Монгол Улсын иргэн бүр тус компанийн 1072 хувьцааг эзэмшдэгийн хувьд оны төгсгөлд ногдол ашиг хүртэх эсэхэд ч нөлөө үзүүлнэ. Тиймээс Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой”-н уурхай ард иргэдийн эзэмшлийнх байх ёстой болохоос авлигын цавчаа, шахааны уурхай байж таарахгүй. Газар дээр нь ажиллахад үр ашиггүй, шударга бус, сахилга батгүй олон асуудал бий болсон нь тодорхой байгаа учраас зардлыг 50 хувиар бууруулах, хэрэгжиж эхлээгүй төсөл хөтөлбөрүүдийг царцаах зэрэг үүрэг даалгаварыг тэнд ажиллах үеэрээ өгсөн.“Эрдэнэс Тавантолгой” ХК 68 мянган га талбайтай, ашиглалтын найман тусгай зөвшөөрөлтэй. Өнөөдрийн байдлаар 1500 га талбайгаас 165 сая тонн нүүрс олборлосон. Энэ нь нийт геологийн нөөцийн хоёр хүрэхгүй хувь ажээ. Зүүн уурхай 43 жил, баруун уурхай 53 жилийн нөөцтэй уурхай. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Ц.САНЖААЧОЙПЭЛ, Э.ТЭМҮҮЛЭН НАРЫГ 30 ХОНОГ ЦАГДАН ХОРИХООР БОЛОВ

Энэ сарын 18-нд  "Канте" цэнгээний газрын гадна мансуурсан үедээ нэгнээ бүлэглэн зодсон Цэрэнпунцагийн Санжаачойпэл, Эрдэнэбатын Тэмүүлэн нарыг 48 цагийн хугацаатай цагдан хорьж өчигдөр /2025.07.22/ суллаж хилийн хориг тавиад байсан юм. Тэгвэл прокурор эсэргүүцэл бичсэнээр тэднийг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорихоор болжээ. Мөн сэжигтэн Лувсандоржийн Алтан-Очирыг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан байна. Хэрэгт холбогдогч Таван богд группийн захирал Баатарсайханы хүү Амарсайхан хил давсан энэ сарын 27-нд эргэж ирнэ гэсэн мэдээлэл бий. Түүнийг Монголд ирэхээр нь  хар тамхины шинжилгээ авч, цагдан хорих эсэхийг хэлэлцэх аж. Дэлгэрэнгүй, бусад мэдээллийг эндээс уншина уу.

УНИВЕРСИАД: МОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ЭМЭГТЭЙ БАГ ФРАНЦЫГ ХОЖЛОО

Монголын эмэгтэй баг Францын багийг 3-2 гэсэн харьцаатай хожиж, универсиадын 11 дүгээр байр эзэллээ. Тэд энэ удаагийн наадмаар Аргентин, Энэтхэг, Францын багуудыг хожиж, Хятад, Герман, АНУ-ын багуудад тахим буулгасан юм.  Өөр бусад төрлийн тэмцээнд Монголын баг хамт олон хэрхэн амжилт үзүүлж буйг эндээс уншина уу.

"БАДРАХ ЭНЕРЖИ" ХХК ЗЭРЭГ ТОМООХОН КОМПАНИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙНЭ

-“Антре гоулд” ХХК, "Петрочайна дачин тамсаг" ХХК, "Бадрах энержи" ХХК зэрэг компанийн хөрөнгө оруулагч нартай Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээ, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэлэлцээ хийж, гэрээний төслүүдийг тохирох, холбогдох санал, дүгнэлтийг боловсруулж, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Засгийн газрын холбогдох гишүүдэд тус тогтоолоор үүрэг болгов.

Мөн Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын 2026-2030 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төсөлд тусгах төсөл, арга хэмжээний саналаа ирүүлэх, Хөрөнгө оруулагчийн гомдлыг шийдвэрлэх арга хэмжээг эрчимжүүлэхийг даалгалаа. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

АРДЫН ХҮҮХЭД НААДАМД ТҮРҮҮЛЖ БОЛОХ Ч ДОПИНГТОЙ БАЙЖ БОЛОХГҮЙ

Долдугаар сарын 12-ны орой ч улс орноороо сайхан наадаж, харуусал, гомдолтой үлдсэн хүн бараг байхгүй биз. Бөхийн залуу үеийнхэн хүч түрэн гарч ирж, хуучин мянганыхныг залгав. Долдугаар сарын 13-ны өдөр уяачдын наадам болж, улсын наадамд манлайлсан бөхчүүд бай шагналаа хүртэж, зарим нь малгайн тэмдэг, залаагаа солив. Долдугаар сарын 14-ны өдрөөс эхлэн допингийн шинжилгээний хариуд санаа зовсон хүмүүс мэр сэр гарч ирэн, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага /МОНАДА/-аас сураглав. Долдугаар сарын 21-ны өдөр үргэлжилсэн олон хоногийн амралт дуусч, монголчууд бөхийн шээсэндээ санаа тавьсан. МОНАДА-ийн ажлыг ч шавдуулж, хариу нэхлээ. Улмаар бөхчүүдийн шинжилгээний хариуны талаарх шуум сонсогдож эхлэв. Долдугаар сарын 24-ний өдөр МОНАДА албан ёсоор хэвлэлийн бага хурал зарлаж, допингийн зөрчил илэрсэн гэдгийг албан ёсоор зарлав. Ийнхүү хойно, урдаас нь мөшгисөөр байгаад хэн, хэн бэ гэдгийг мэдэв. Долдугаар сарын 25-ны өдөр гарьд цол хүртсэн Н.Өсөхбаяр өөрийгөө шинжилгээнд бүдэрсэн гэдгийг мэдэгдэв. Эндээс л уянгын халил эсвэл уур бухимдлаа илэрхийлэх монголчуудын цуваа тасарсангүй. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Б.ЭНХ-АМГАЛАНГ СУЛЛАЖ, З.ЭНХБОЛДЫН ХИЛИЙН ХОРИГИЙГ ХЭВЭЭР ҮЛДЭЭВ

Б.Энх-Амгаланг Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл албан тушаалын давуу байдлаа ашиглан, бусдад давуу эрх олгосон үндэслэлээр анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцсон. Харин З.Энхболдыг ЕТГ-ын дарга байхдаа мөн л эрх, мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бусдад нөлөөлж, давуу байдал олгосон гэж үзэн Нүүрсний хэрэгт холбогдуулан шалгаж байгаа билээ. Тэдний шүүх хурал 2024 оноос хойш үргэлжилж буй. УИХ-ын дарга асан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж, шүүхээс З.Энхболдыг цагаатгаж, Б.Энх-Амгаланд хоёр жилийн хорих ял оноосон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон байдаг. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАРИМТ БИЧГҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Хөдөө аж ахуйн салбарын туршлага, нөөц, бололцоог харгалзан харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх эрмэлзлээ илэрхийлж, тодорхой чиглэлээр хамтарч ажиллахаар тохиролцов. Тухайлбал, ургамал үржүүлэх, мал аж ахуй, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг механикжуулах, үрийн үйлдвэрлэлд дэвшилтэт технологи нэвтрүүлэх, ургамлын өвчин, хортон шавжаас хамгаалах, газрын нөхөн сэргээлт, хөрс усалгааны системийн хамтарсан судалгаа хийх, ургамлын эрүүл ахуйн болон мал эмнэлгийн хяналтыг сайжруулах зэрэг  салбарт харилцан туршлага солилцож, хамтарсан үйлдвэр байгуулах боломжийг судлах, боловсон хүчин бэлтгэх, мэргэжилтэн солилцох орчин бүрдлээ. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 202.126.89.182

ЭТТ хэрэь хувьд байсан бол ийм дампуу байдалд хэзээ ч, яагаад ч хүрэхгүй шүү дээ !!!
Төрийн өмчинд байгаа учраас л дуртай дарга нь ингэж сцлиаруулаад байгаа хэрэг гэдгийг одоо хаа хаанаа ойл гож эхэлж бдаг байгаа даа, бурхан минь !!!

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 14.1.81.67

Дотоодтой учраа олохгуй байж, гадаадтай хамтрах гэх!!! Улс нэгдсэн бодлогогуй, тер данхар, чадваргуй, боловсон хучингуй, маш урэлгэн бна!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж