Тайланд болон Камбож улс гал зогсоох хэлэлцээ хийж магадгүй

Тайланд болон Камбож улс гал зогсоох хэлэлцээ хийж магадгүй

Тайланд болон Камбож улс гал зогсоох хэлэлцээ хийж магадгүй

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр "Truth Social" хуудсандаа Камбожийн ерөнхий сайд Хун Манет, Тайландын ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Пхумтхам Вечаячай нартай утсаар ярьсан тухайгаа мэдэгджээ. Түүний хэлснээр, Камбож болон Тайландын талууд хэлэлцээний ширээний ард сууж, гал зогсоох асуудлаар нэн даруй уулзахаар тохиролцсон байна. Тодруулбал, “Бид одоогоор хоёр улстай худалдааны гэрээ байгуулах талаар ярилцаж байгаа. Гэвч хэрэв тэд байлдааны ажиллагаагаа үргэлжлүүлсээр байвал гэрээ байгуулах боломжгүй гэдгийг би тодорхой хэлсэн” хэмээн Трамп онцлон тэмдэглэсэн байна. Энэ сарын эхээр Тайланд болон Камбож улсад хандан, наймдугаар сарын 1-нээс эхлэн тэдний АНУ-д экспортолж буй барааны ихэнхэд нь 36 хувийн тариф ногдуулна гэж Трамп мэдэгдсэн юм. Албаны хүмүүсийн мэдээлснээр, худалдааны гэрээ байгуулахдаа давуу байр суурь эзлэхийн тулд Камбож, Тайланд хоёр улс АНУ-ын талд нэлээд чамбай саналуудаа хүргүүлсэн байна.

Тайланд, Камбожийн хилийн маргаан 100 гаруй жилийн турш үргэлжилж ирсэн бөгөөд үе үе зэвсэгт мөргөлдөөн гарч байсан.

Маргааны гол төв нь Прэахвихеа хэмээх хиндү шашны эртний сүмийн цогцолбор болон түүний ойр орчмын газар нутаг юм. Энэ оны тавдугаар сард маргаантай бүсэд Камбожийн нэг цэрэг амь үрэгдсэнээс хойш нөхцөл байдал улам хурцадсан. Тайландын тал Камбожийг явган цэргийн эсрэг мина байршуулсан гэж буруутгаж байгаа бол мөргөлдөөний эхний өдрүүдэд талууд хилийн шугамын хойд хэсэгт харилцан буудалцаж байв. Гэвч өчигдрийн байдлаар, мөргөлдөөн амралт сувиллын газрууд байрладаг өмнөд хэсэг рүү шилжжээ. Түүнчлэн Банкокийн орон нутгийн хэвлэлд, Бямба гаригт (2025.07.26) Камбожийн цэргүүд Трат мужийн далайн эргийн орчим хил давахыг завдсан ч тэднийг няцааж ухраасан. Байлдаанд Тайландын тэнгисийн цэргийн хөлөг онгоцууд хүртэл оролцжээ гэж мэдээлсэн байв.

Мөргөлдөөн Пүрэв гаригт эхэлснээс хойш хэдэн арван хүн амь үрэгдэж, шархадсан бөгөөд 150 мянга гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлжээ. Хоёр талын албаны эх сурвалжийн мэдээлснээр, мөргөлдөөн Бямба гаригт ч үргэлжилсэн байна. НҮБ мөргөлдөөнийг эсэргүүцэн буруутгаж, ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш “Маргааныг энхийн замаар шийдвэрлэх аливаа хүчин чармайлтад туслахад бэлэн” гэдгээ мэдэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-07-27 81.9.119.199

)))) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Нэргүй 2025-07-27 202.126.89.182

Путин хүүр Украйнд дайн дэгдээснээс болоод болоод улс орон болгон л яльгүй маргааныг цэргийн хүчээр шийдэх гэж давхиад, манай дэлхий бүхэлдээ зэвсгийн агуулах болж,дайн дажинд нэрвэгдэхэд туллаа даа !
Коммунист нэртэй фашистуудын гай ч барагдахгүй юмаа!

Avatar

🇰🇭 2025-07-27 202.9.46.156

Камбожийг дэмжиж байна, муусайн Тайланд г***, боожгойтой хүүхнүүдийг бөмбөгдөөд өг!

Avatar

Нэргүй 2025-07-27 203.91.115.41

Гүй энэ хоёр хэзээ бас байлдцын бэ! Дайны хажуугаар дажин гэж. Сая бас сумын сургуулийн ойгоор хоёр нөхөр тэврэлдээд л, "одоо хоюулаа больё, аж амьдралаа бодъё, талцаж дайсагнахаа зогсоож, эвлэрье" гээд л нус нулимс болоод байсан. Амралтанд 2 хоноход л дахин муудалцаж тангараг тасраад салсан. Энд тэндгүй дажин.

Avatar

Нэргүй 2025-07-27 202.126.89.182

Энэ бүхэн чинь чөтгөрийн чекист Путины л гай ш дээ !
Тэр хүүр л даян дэлхийд дайсагнахын эхийг тавиад өгсөн учир одоо улс орнууд дайтаад, хувь хүмүүс хүртэл зодолд оод болохоо байлаа доо !!!

Avatar

мн 2025-07-27 202.70.40.115

Нээрээ тийм л болоод байх шиг байна. Путиныг дуурайсан нөхдүүд улс орон олон болох нь. Энэтхэг Пакистан хоёр саяхан бас яалааа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж