Найр наадмын цаг өндөрлөх дөхөж байна. Тийнхүү бидэнд жил бүр тулгардаг хамгийн том асуудал болох агаарын бохирдол болон замын түгжрэл гэх асуудлуудтайгаа дахин нүүрэлдэх цаг хаяанд ирлээ. Жил бүр л энэ асуудлууд давтагдсаар байдаг боловч бид дахиж өвөл болохгүй мэт л зунжин найрласаар. Улаанбаатар хотын захиргаа болон Их Британи улсын “Skyral” компани хамтран хотын агаарын бохирдол, замын түгжрэлийг бууруулах зорилго бүхий инновацын төслийг хэрэгжүүлж эхэллээ. “Skyral” компанийн төлөөлөгчийн онцолсноор, Монгол улс энэ төрлийн дижитал шийдлийг нэвтрүүлж буй дэлхийн цөөн орнуудын нэг болж буй аж.
Энэ оны долдугаар сарын 17-нд гарын үсэг зурсан тус хамтын ажиллагааны хүрээнд 1.7 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий туршилтын төсөл хэрэгжинэ.
Энэхүү төслийн гол зорилго нь нийслэлийн авто замын хөдөлгөөнийг хиймэл оюун ухаанд суурилсан “Digital Twin” гэх технологи ашиглан загварчлах явдал юм. Тийнхүү түгжрэлийн эх үүсвэрийг тодорхойлон, түүнд зориулсан ухаалаг шийдэл боловсруулах юм байна. Уг шийдэл нь замын хөдөлгөөнөөс гадна агаарын бохирдлоос сэргийлэхэд ч давхар ач холбогдолтой гэж үзжээ. “Төслийг хэрэгжүүлснээр, иргэдийн эрүүл мэндэд үзүүлж буй хор нөлөөг бууруулна гэж тооцоолж байна” хэмээн тус компанийн гүйцэтгэх захирал дурдсан байна.
Skyral-ийн тооцоолсноор, 2025–2030 оны хооронд Улаанбаатар хотын замын түгжрэл, агаарын бохирдол болон замын хөдөлгөөний ослоос шалтгаалсан эдийн засгийн хохирлыг жилд 240–520 сая ам.доллараар бууруулах боломжтой. Энэ нь зөвхөн хэмнэлт бус харин иргэдийн эрүүл мэнд, замын хөдөлгөөний хүртээмж, амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн нэн чухал төсөл болно.
Энэхүү төсөл нь Улаанбаатар хотын хөгжлийн бодлогод тусгагдсан “20 минутын хот” үзэл баримтлалд нийцэж байгаа юм. Төслийн хүрээнд иргэд хотын аль ч бүсэд амьдарч байсан 20 минутын дотор эмнэлэг, сургууль, ажил, худалдан авалт зэрэг анхан шатны үйлчилгээг авах боломжтой болно гэж үзэж байгаа аж.
М.НАМУУН
Нэргүй 2 цагийн өмнө 81.9.119.199
))))) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Нэргүй 3 цагийн өмнө 59.153.112.176
хэ сонирхолтой зургийг нь онцолж тавьжээ илж Талаад байгаа ч юм шиг гадных гэхээр долоох гээд ч байгаа юм шиг
Нэргүй 4 цагийн өмнө 202.55.188.37
алдах юмгүй юм чинь үзээд алдацгаая!
Зочин 10 цагийн өмнө 59.153.113.234
Туршаад үзэх хэрэгтэй.Алийн болгон дураараа дургиж дунд чөмөгөөрөө жиргэж бсан байрандаа тарвалзаж вэ?!Шинэчлэгдэж өөрчлөгдөж л бж хөгжинө.
Нэргүй 10 цагийн өмнө 103.57.95.94
Хиймэл оюун ухаан гэж ша.агаад хятадын нүүр царай таньдаг, хяналтын камерууд шахаж автомашинуудад нь чип суулгаж монголчуудыг хятадын нүдэн доор оруулах нянбактерийн төлөвлөгөө юү. нянбактерийн бүх шийдэл монголчуудад ашиггүй хятадын эрх ашигт нийцсэн байгаад байгааг одоохондоо назгай монголчууд мэдэхгүй л байна даа.
Нэргүй 11 цагийн өмнө 103.229.122.118
Энэ улстөрчид өмхий гараараа гадаад хүмүүсийн биед хүрэхээ болимоор юм.
Зочин 2025-07-27 59.153.114.22
хотын даргыг эхэлсэн ажлаа дуустал хийлгэе олон ажил эхлээд дуусгаад явж бгаа
Хулгайч 2025-07-27 202.9.46.156
А.Сүхбатын адуучин боржуурын хулгайч, дээшээ долигонуур доошоо дээрэлхүү хулгайч чи удахгүй, шинэ жилээр хөөгдөнө. Учир нь тэц3-ын дулаан нийлүүлэлт байхгүй тул баячуудын хороолол хөлдөнө, гэр хорооллын айлууд муужруулсан шахмал хоргүй тул 9 эхлэнгүүт даарч бээрч үхэцгээж эхэлнэ, хөдөөнийхөн битүү орж ирж шавалдаж зам таг зогсоно. Атга гурил ширхэг төмс ч олдохгүй өлсгөлөнд нэрвэгднэ…
Zochin 2025-07-27 98.52.62.180
Хот гэдэг газар ядаж 2, 3 үеэрээ амьдарсан хүнийг
Хотын дарга болгох хуультай больёооо.Тэгэхгүй бол Намын шугамаар орж ирсэн нэг ОРК шэт гэж
ХУУЛЬЧ 2025-07-27 202.9.47.84
ШИНЭЛЭГ ЗҮЙЛ ХОЙНО ТУРШААД ҮЗЭХ ЮУ НЬ БУРУУ ГЭЖ.,,
Зочин 2025-07-27 14.1.81.67
Еерсдийн толгой гэж байхгуй!!! Жижигхэн хотыг телевлеж хегжуулж чадахгуй , бусдыг харна, херенге менге зарна, дэндуу арчаагуй. Хуний биеэнд хурэхээ больмоор, энгийн юм мэдэхгуй,!!!
Нэргүй 2025-07-27 202.126.89.182
Хотын захирагчийг битгий солиорой !!! Дөрвөн жилд овоо юм амжуулж чадмаар санагдаад байгаа юмаа, харцгаая !!!
Болохгүй, чалахгүй бол зайлуулах амархан ш дээ, 4-хөн жи л хар'' яа !!!