Ардын хүүхэд наадамд түрүүлж болох ч допингтой байж болохгүй

Ардын хүүхэд наадамд түрүүлж болох ч допингтой байж болохгүй

Ардын хүүхэд наадамд түрүүлж болох ч допингтой байж болохгүй

"Үндэсний их баяр наадам" гэж Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх, соёл, өв уламжлал, зан заншлыг бэлгэдсэн үндэсний уламжлалт баярыг хэлнэ гэж хуулинд заажээ. Өөрөөр хэлбэл, эв нэгдэл, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх баяр аж. Бодит байдал дээрээ талцал, хуваагдал, өв соёлоо харлуулах шиг.

ЮУ БОЛООД ӨНГӨРСӨН БЭ?

Долдугаар сарын 12-ны орой ч улс орноороо сайхан наадаж, харуусал, гомдолтой үлдсэн хүн бараг байхгүй биз. Бөхийн залуу үеийнхэн хүч түрэн гарч ирж, хуучин мянганыхныг залгав. Долдугаар сарын 13-ны өдөр уяачдын наадам болж, улсын наадамд манлайлсан бөхчүүд бай шагналаа хүртэж, зарим нь малгайн тэмдэг, залаагаа солив. Долдугаар сарын 14-ны өдрөөс эхлэн допингийн шинжилгээний хариуд санаа зовсон хүмүүс мэр сэр гарч ирэн, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага /МОНАДА/-аас сураглав. Долдугаар сарын 21-ны өдөр үргэлжилсэн олон хоногийн амралт дуусч, монголчууд бөхийн шээсэндээ санаа тавьсан. МОНАДА-ийн ажлыг ч шавдуулж, хариу нэхлээ. Улмаар бөхчүүдийн шинжилгээний хариуны талаарх шуум сонсогдож эхлэв. Долдугаар сарын 24-ний өдөр МОНАДА албан ёсоор хэвлэлийн бага хурал зарлаж, допингийн зөрчил илэрсэн гэдгийг албан ёсоор зарлав. Ийнхүү хойно, урдаас нь мөшгисөөр байгаад хэн, хэн бэ гэдгийг мэдэв. Долдугаар сарын 25-ны өдөр гарьд цол хүртсэн Н.Өсөхбаяр өөрийгөө шинжилгээнд бүдэрсэн гэдгийг мэдэгдэв. Эндээс л уянгын халил эсвэл уур бухимдлаа илэрхийлэх монголчуудын цуваа тасарсангүй.

МОНАДА буруутай юу?

Муу л бол хойд захын хар овоохой гэгчээр допинг илэрвэл л МОНАДА руу чихдэг, тэднийг сэжиглэдэг үзэгдэл тогтжээ. Шүүмжлэл, алдаа оноо байгаа ч Ж.Хатанбаатарын үеэ бодвол энэ байгууллага харин ч нээлттэй, үйл ажиллагаа нь цэгцэрсэн гэлтэй. Тиймээс одоо шинжилгээний явцад нөлөөлдөг, хариуг өөрчилдөг, дээжийг сольдог, нуудаг гэх элдэв яриагаа зогсооё. В сорьцоо шинжлүүлэх эрх нь Н.Өсөхбаярт нээлттэй үлдсэн. Өнөө уддаг гэдэг Солонгосын лабораторийг Германыхаар сольсон. Гагцхүү МОНАДА-ийн хамгийн том алдаа нь хариугаа зарлахдаа хэт уддаг, хэн нэгэн нь дотроосоо мэдээллээ задруулдаг, ойлгомжгүй мэдээлэл хүргэдэг зэрэг нь иргэдийн шүүмжлэлийг дагуулж байна.

VERY LOW

Н.Өсөхбаярын дээжээс хориотой бодис “very low” буюу маш бага хэмжээгээр илэрчээ. Гэхдээ ямар төрлийн гэдэг нь тодорхой болоогүй. Нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй нь хэрэглэсэн л бол хэрэглэсэн. 2020 онд Н.Батсуурь аваргаас зүрхний эмийн найрлаганд ордог бодис “very low” хэмжээгээр илэрч  л байлаа. Гэхдээ олон зүйл ярьж, эсэргүүцээгүй. Буруугаа хүлээж, барилдах эрхээ хасуулсан мөн чимгээ хураалгасан. Одоо иргэдийн дунд Н.Өсөхбаяраас “very low” илэрсэн учир өршөөх хэрэгтэй, хүнтэй шүргэлцэх, тэврэлдэх төдийд л “very low” байдаг гэсэн уянгын халилтай, уран сайхны найруулгатай пост, сэтгэгдлүүд их явах аж. Олон улсын жишигтээ бол хэрэглэсэн л бол хэрэглэсэн. Гол нь ямар зорилгоор вэ гэдэг нь чухал. Эмчилгээний зорилготой байсан бол үүнийгээ наадамд барилдахаасаа өмнө МОНАДА-д хэлж тэмдэглүүлэх учиртай. Н.Батсууриас “very low” илрэхэд хүмүүс “Олон жил допингоо нууж байсан нь одоо баригдаж байна” гэсэн хандлагатай байсан бол одоо Н.Өсөхбаяраас илрэхэд  “Хэн нэгэн хорлосон байх, хүнтэй тэврэлдсэн байх” гэх зэргээр ярьж байгаа нь өнөөх л “double standart”. “Very low” гэдэг бол барилдах эрхийг нь хасахгүй өршөөх, гарьд цолтой нь хэвээр үлдээх шалтгаан болохгүй. Харин барилдах эрхийг нь богино хугацаанд хасах хэмжүүр.

НЭГ Л СТАНДАРТ ҮЙЛЧЛЭХ ЁСТОЙ

Улсын гарьд Н.Өсөхбаяр ирэх өдрүүдэд санаатай хэрэглээгүй гэдгээ нотолж чадвал нэг хүртэлх жилээр барилдах эрхээ хасуулна. Угтаа хоёр жилээс насан туршид нь хүртэл хасах дүрмийн заалт бий. Хуучин дүрмээрээ эхний удаад зөрчил гаргасан нь нотлогдож, буруугаа хүлээн зөвшөөрсөн бол хоёр “хүртэлх” жилээр эрхийг нь хасдаг байв. Н.Батсуурь аварга ч энэ үед нь уран нүүдэл хийн хэвлэлийн бага хурал зарлан наадамчин олноосоо бөхийн уучлалт гуйж байсан. Үр дүнд нь барилдах эрхээ 11 сараар хасуулсан түүхтэй. Улсын арслан Э.Оюунболдын хувьд хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй, шүүхээр давж заалдсан ч буруутай гэдэг нь нотлогдсоор байсан учир эхлээд хоёр жил дараа нь дахиж бүдрээд дөрвөн жилээр эрхээ хасуулсан юм. Сүүлд л гэхэд цэргийн арслан Г.Жамбалдорж допингийн шинжилгээнд бүдэрсэн ч түмэн олноосоо уучлалт гуйн, хаанаас, хэнээс, хэрхэн хориотой бодис авсан гэдгээ ярьсан учир 2024 онд хасуулсан эрхээ 2025 оны долдугаар сарын 13-ны өдөр сэргээж чадсан. Н.Өсөхбаярыг Г.Жамбалдоржтой харьцуулахад уучлалт гуйж, буруутайгаа хүлээн зөвшөөрлөө. Допингийн эсрэг үндэсний дүрмийн 10.12.5-д зааснаар “Энэ дүрмийн 2.4.4-т заасан зөрчлийг гаргасан тохиолдолд эрх хасах хугацаа нь 2 (хоёр) жил байна. Тамирчны гаргасан алдааны зэрэглэлээс хамаарч уг хугацааг 1 (нэг) жил хүртэл хугацаагаар багасгаж болно” гэжээ. Шийтгэл нэг л стандартаар үйлчлэх ёстой.

ӨӨХ ШАТААГЧ ДОПИНГ МӨН ҮҮ?

Н.Өсөхбаяр өөрийн мэдэгдэлдээ өөх шатагчаас “very low” хэмжээтэй хориотой бодис илэрсэн гэжээ. Тэгвэл өөх шатагч допинг мөн үү? Зарим хүмүүс өөх шатаагчийг допинг биш гэх. Допинг буюу сэргээш нь хүч тамираа чадавхжуулахаар хэрэглэдэг эм, тариа юм. Спортод сэргээш хэрэглэхийг хориглодог бөгөөд сэргээшийг илрүүлэх цусны шинжилгээг байнга тамирчдаас авдаг. WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлаг жил бүр хориглосон эмийн жагсаалтаа шинэчилдэг. Энэхүү жагсаалт нь дотроо S0-S9 хүртэл ангилалтай. S0-S5 хүртэлх ангиллын бодисуудыг бүх цаг үед хэрэглэхийг хориглодог. Харин S6-S9 хүртэлх ангиллын бодисуудыг тэмцээний үед л хориглодог. Тэгэхээр Н.Өсөхбаярын хэрэглэсэн гээд байгаа өөх шатагчийн найрлагад эдгээр хориглосон ангиллын бодис агуулагдаж байгааг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, тухайн өөх шатаагчийн найрлагад S0-S9 хүртэлх ангиллын бодис багтсан бол тэрхүү өөх шатаагч нь допинг мөн.

ЦААШИД ЮУ БОЛОХ ВЭ?

Н.Өсөхбаяр өөрийгөө хорлогдсон гэж сэжиглэж байгаа учир шалгах, хянах ёстой газрууд нь шалгана. Гэхдээ нэг л зүйлийг баттай хэлж чадах нь тэрбээр эрхээ хасуулж, цолоо хураалгана. Гол нь хэдийгээр хугацаагаар хасуулах вэ гэдэг л байна. Өмнөх жишээнүүдээс харахад бараг л ирэх жилийн наадмын өмнөхөн шийдэгдэж таарах байх. Ерөнхийлөгчийн зарлигаар түүнд цол олгосон учир дахин Ерөнхийлөгчийн зарлигаар л түүний цолыг хурааж, түүнд унасан бөхчүүдэд цол, чимгийг нь нөхөн олгоно.

Улсын Гарьд Н.Өсөхбаярт унасан бөхчүүд:

4-ийн даваанд: Улсын харцага Г.Бадрах

5-ын даваанд: Улсын гарьд Б.Гончигдамба

6-ын даваанд: Улсын заан М.Лхагвагэрэл

7-ын даваанд: Улсын заан Б.Пүрэвсайхан

8-ын даваанд: Дархан аварга Н.Батсуурь

Харин энэ удаад Н.Өсөхбаяр гарьдад цолны даваанд унасан бөхчүүд дунд цол нэмэх бөх байхгүй, бүгд чимэг нэмж, дархан аварга Н.Батсуурийн үзүүрийн тоо нэгээр нэмэгдэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2 цагийн өмнө 162.229.191.188

Хамгийн гол нь шинжилгээ авна гэдгийг мэдсээр байж допинг хэрэглэнэ гэж одоо байхгүй байлгүй дээ. Үзүүр түрүүнд үлдэнэ гэдэг хэн дуртай аавын хүүд олддог боломж биш. Харамсалтай л байна. Eр нь тэгээд үндэсний бөх нь Монгол наадмын 1 хэлбэр юм уу эсвэл дэлхий олимпийн төрөлд орох ёстой спорт юм уу. Энэ дээр 1 шийдвэр гаргахгүй бол жил болгон л энэ асуудал босоод Монгол наадам утгаа алдах маягтай болж байна шүү. Японы мэргэжлийн сүмо яагаад допингийн асуудалгүй хэл амгүй явагдаад болоод байдаг юм бэ…. Монголчууд бид улс төр,эдийн засгийн хувьд ч дандаа ухарсан өөрсдийгөө доош унагасан бодлого шийдвэр гаргасаар л байна

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 81.9.119.183

!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 178.174.229.45

BI TUUNIIG IHED DEMJIJ BUUR TUN IH BAYARLAJ BSAN YUMSAN . YASAN TOOGUI YUM BOLOV OO ? YAH GJ IIM YUM HIIV EE? TERTEI TERGUI L SAIHAN ZALUU BUH EE HALAG EE HALAG

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 66.181.179.217

за зүгээр аан 9 сүвээр орсон сэргээх төрлийн бодис нэг удаа хэрэглэсэн байхад шинжилгээгээр хэвийн гарна шүү!!! хүн хоолонд нь хийгээд шууд илэрдэг бол дэлхий спортын оддыг ямар амархан доппингийн хэрэгтэн болгох вэ ??? сэргээх бодисыг системтэй эмчийн заавраар хийдэг!!! Мөн тодорхой хугацаанд биеэс цэвэрлэх хэрэгтэй!!! санаандгүй хэрэглэх гэдэг ойлголт байдаггүй!!! Харин Үндэсний бөх сэргээш шалгахаа болих эцсийн арга байна даа!!!

Avatar

ArdАрд 6 цагийн өмнө 202.9.46.156

ардын хүүхэд допингдож болохгүй, хар тамхидаж болохгүй. Зөвхөн хулгайчдын хүүхдүүд бол нээлттэй.

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 103.229.122.143

муу л бнада залуу зүгээр барилдаад начин цолоо авахгүй дэ

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 59.153.114.181

тооноороо дугуй хийгээд шонхор шувуун дээрээ гал түлээд их эвгүй нээлт болсиймааа

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 66.181.161.141

Балайраад бай тэр ямар хамаа байдаг юм. Үнэн хүчээ үзэн барилдсан энэ залууг албаар гайтуулж байна. Эрүүл хүн л бол юу гэж шинжилгээ өгөхөө мэдэж байж хэрэглэхэв дээ. Бүтэн жилийн турш бэлтгэлтэй байж тогтмол дээгүүр барилдаж байсан явцын шинжилгээ ч зүгээр байсан хүн гэнэт л… хорлогдчихлоо л гэж харж байна

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 202.126.90.240

зүгээр нэг хорчин хгд бга ажил шүү дээ..үүний ард асар том хорчих бга хэзээ нэгэн цагт илрэх л байх байнгын өндөр бэлтгэлтэй байсан саяхах шинжилгээ авсан зүгээр бсн..гэнэт ягд ёр нь батсуурийг хаясан бөх бүхэнд тохиолддог эмгэнэл үнэн биз дээ…өмхий хорчид минь ард түмнээ доромжлоод яахав эвгүй л юм руу явах вий дээ….энэ монголд үнэн юм юу бга билээ бүгд худал хуурмаг хулгай луйвар ард нь нөгөө бохир мөнгө!!!!!!

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 103.229.123.82

SEXSEER TAICHNA SEKSY MASSAJLAAD UILCHLN TSAGN80955877

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 66.181.185.246

Лхагвагэрэл бусдыгаа бодвол арай илүү дээшээ явах байсан юм.Амархан л уначихсанд нь гайхаад байсан юм.Энэ залуугийн хөдөлмөрийг СҮА допингчин баллалаа даа.

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 103.229.123.82

SEXSEER VANXANDI BOOB XXI ANUSDI VAWALDI MASSAJLI UILCHLI VANAGN SEKSEER80955877

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 66.181.161.141

Энэ залуу санаатай хэрэглээгүй гэдэг нь хэнд ч тодорхой. Явцын шинжилгээнүүдэд зүгээр байсан хүн яагаад заавал цол олгодог наадмаар илрэв хэн нэгний оролцоо байгаа гэдэг нь илт л байна. Хоолонд нь хольсон ч байж мэднэ.. Eр нь тамирчид дотор хар хортой явуулгатай улсууд их бий дээ. Нөгөө муу Орхоныг яалаа даа

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 202.126.89.182

Батсуурийг давсан болгон л допинг хэрнглэсэн болчихдог нь сонин юм шүү ! Дөрвөдүүд гэдэг явдалтай народ юмаа, Хадаа аваргыг яалаа даа, Монголын ард түмэн мартаагүй, мартахчгүй !!!

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 166.199.97.135

Тэгвэл яагаад Хадаа аваргын хүү Мягмарсурэнг 1-2 бн даваанд Хэнтиы аймгийн уугуул Оюунболд амлаж унагаагаад бн аа ?
Бас л дөрвөдүүд уу ?
Амаа олж яриарай !
Бүгд л Монголчууд!
Энэ сайхан шинэхэн гарид Өсахбаярын хувьд
B сорьцоо шалгуулах зүйтэй байх болов уу

Avatar

Өвгөн 10 цагийн өмнө 103.140.11.23

түрүү бөхөөс хориглосон бодис илэрсэн бол нөгөө бөхөд халдах нь ойлгомжтой юм шүү. ийм 3 дахь бөх нь түрүүлнэ…..???

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 202.126.91.21

Тэр харахгүй юү, дөрвөдийгөө иүрүүлгэх нь л дээ !!!

Avatar

ARD 11 цагийн өмнө 66.181.182.214

Мөн шоронд орохгүй гэж Эм Си Эс бохир мөнгө угаасан байж болзошгүй ч үйлдэл. Өөрийн эр бяр чадлаар амжилтанд хүрсэн ардын хүүг оролдвол оролдвол энгийн ард жинхэнэ босно шүү!!!

Avatar

ARD 11 цагийн өмнө 66.181.182.214

УВС ажиллагааг төр засагт байгаа нөхөд хийгээд байгаа юм биш биз? Жишээ нь :түрүү бөх жинхэнэ НО-той шүү. Барилдаж байгаа байдал, гаргаж байгаа авир яг л допинг хэрэглэсэн бөх. Бөх-Улс төр хоёр салшгүй холбоотой болсон, бөх бол зүгээр бизнес, бохир мөнгө угаалт. Баянхөндий алтны ордын төслийг саадгүй явуулахад тээг болж байгаа хар массын тархийг угаах зорилгоор нутгийнх нь бөхийг түрүүлэх бүх боломжийг нь бий болгосон байх магадлал өндөр. Мөн шоронд орохгүй гэж Эм Си Эс бохир мөнгө угаасан байж

Avatar

ARD 11 цагийн өмнө 66.181.182.214

ВАДА-гийн итгэмжлэгдсэн лабораторийг биш харин Монгол дахь допингийн шинжилгээ зарлаж байгаа процесс, шинжилгээ авч байгаа процесст гарсан байж болзошгүй хууль бус үйлдэл, жинхэнэ допинг хэрэглэсэн нөхдүүдийг хаацайлж байгаа хууль бус үйлдлийг Н.Өсөхбаяр гарди эсэргүүцэж хууль хяналтын байгууллагад гомдлоо гаргаж байна. Тэрэнд энэ нөхөр юунд эгдүүцэв. Жинэнэ допинг хэрэглэсэн нөхөд ар хударгаар нь үлдэж жинхэнэ түрүүлэх байсан нөхдийг намнах УВС ажиллагааг төр засагт байгаа нөхөд хийгээд байгаа

Avatar

ARD 11 цагийн өмнө 66.181.182.214

Энэ нийтлэл дотор бичсэн зүйлс бодит үнэнтэй огт нийцэхгүй худал зүйлийг биичсэн байна. Жишээ нь : “2020 онд Н.Батсуурь аваргаас зүрхний эмийн найрлаганд ордог бодис “very low” хэмжээгээр илэрч л байлаа. Гэхдээ олон зүйл ярьж, эсэргүүцээгүй. Буруугаа хүлээж, барилдах эрхээ хасуулсан мөн чимгээ хураалгасан” Батсуурь гэгч цол чимгээ огт хураалгаагүй, Нямдорж сайд байсан тул барилдах эрхийг нь 11 сар л хассан. Хэт нэг талыг барьсан илт захиалгын шинжтэй нийтлэл байна. ВАДА-гийн итгэмжлэгдсэн лабор

Avatar

Амараа 11 цагийн өмнө 202.126.90.177

өөхөө шатаагаад тураад хүч тамираа барсан хүн дийлэхгүй Увсын чанарууд хуцна биз хаха

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 202.126.89.60

Өсөхбаярын цолыг хураахыг эсэргүүцэж бна

Avatar

Б 12 цагийн өмнө 203.91.115.56

s1 илэрсэн станазол

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 66.181.183.162

МОНАДА чинь Хатанбаатарын үеэсээ дээрдэхгүй харин ч дордсон байх талтай, яагаад гэвэл цагдаагийн хурандаа шантаажчин уугнагэрэл гэж л***р удирдаж байгаа.

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 202.126.89.182

Цагдаа ч дурын хүнээ золигт гаргадаг шүү дээ ! "
Хүн нь байвал хэрэг нь олдоно" гэдэг аймоигт зарчим баримтладаг, аюултай газар шүү дээ !!! Уугангэрэл гэж нэг уургын морь шиг шантаажчин бий !!!

Avatar

;sgdf 2025-07-26 59.153.113.161

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2025-07-26 66.181.160.109

Ойлгомжгүй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж