Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийг нийслэлээс хэрэгжүүлж байгаа. Үүний нэг Шинэ тойрог зам төслийн Нэгдүгээр тойрог замын барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах нээлттэй тендерийг ирэх сард зарлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа ажээ.
Нэгдүгээр тойрог зам нь 24.7 км урт зургаан эгнээтэй, олон түвшний огтлолцол бүхий уулзваруудтай, 8.9 км урт гүүрэн байгууламж, 2 км гаруй туннельтэй баригдахаар зураг төсөвт суугдсан. Авто замын тооцоот хурд нь 100 км/цаг бөгөөд Туулын хурдны зам болон хотоос гарах авто замуудтай холбогдож Улаанбаатар хотын замын хөдөлгөөний зохион байгуулалтыг шинэ түвшинд хүргэх дэд бүтцийн гол зангилаа авто зам болно. Туулын хурдны зам, Шинэ тойрог зам төслөөр хотын төвийн бүсийн ачааллыг хотыг тойрсон хурдны замын хэлбэрээр хуваалцаж, нийслэлийн захын бүсүүд, дэд төвүүдийг хөгжүүлэх нөхцөл болж, “20 минутын хот” төлөвлөлттэй уялдах юм.
Нэгдүгээр тойрог зам төсөл нь ТЭЦ-4 авто зам, Энхтайваны өргөн чөлөө, Толгойт, Ард аюушийн авто зам, Баянхошууны уулзвар, Сонгинохайрхан дүүргийн 10 хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн мянгын авто зам, Хайлаастын гудамж, Долоон буудлын авто зам, Баруун Алтан-Өлгийн гудамж, Да хүрээний гудамж, Хилчний гудамж, Цагдаагийн Академийн Өргөн чөлөө, Дүнжингаравын гудамжийг тус тус дамжин өнгөрөх төлөвлөлттэй. Уг төслөөр замын хөдөлгөөний дундаж хурдыг 25 хүртэл хувиар нэмэгдүүлнэ.
Шинэ тойрог зам төслийг нэг болон хоёрдугаар тойрог замтай барихаар ТЭЗҮ-ийг “Си Эс Си И Си Айком консалтантс” ХХК боловсруулж, “Нэгдүгээр тойрог авто зам” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг Зам, тээврийн хөгжлийн яамны шинжлэх ухаан, технологийн зөвлөл болон авто замын дэд зөвлөлөөр үе шаттайгаар хэлэлцүүлж, магадлал хийлгэсэн. Эдийн засаг, хөгжлийн яам, Хот байгуулалт, орон сууцжуулалтын яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Үндэсний аудитын газар, НИТХ болон түүний хороод зэрэг холбогдох төрийн байгууллагуудаас санал, дүгнэлт авч, төслийг бодлогын түвшинд дэмжүүлээд байна. Үүний үр дүнд Засгийн газрын хуралдаанаар төслийг хэрэгжүүлэхэд зориулж Засгийн газрын өрийн баталгаа гаргах асуудлыг УИХ-д танилцуулж дэмжсэн шийдвэр гарсан билээ.
Нэргүй 4 цагийн өмнө 81.9.119.183
!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
10%- 5 цагийн өмнө 202.9.46.156
хxятад компаниас 10%-ийн Даваасүрэн-дэж байгаа юм.
Зочин 12 цагийн өмнө 59.153.112.70
Хоёр талын холбогдож байгаа зам нь хурдны зам биш. 31 км газарт 100 км цаг хурдтай давхиад л хурдаа хасч 60 км хурдтай явах юм байна.Хайран мөнгө асар их өндөр өртөгтэй зам,зээлээр баригдах юм биздээ.
д 2025-07-26 66.181.160.37
Юу ч хийгээгүй 5 жил болсон Оюкаас дээр байна
зочин 2025-07-26 103.57.95.219
Төрд гарах бүрдээ, эдийн засгийг сүйрүүлж,улсын данс улайлгаж,өр зээлэнд живүүлж,идэж уухаас өөр юу ч хийдгүй,барууны тавиулууд ,АН-ынхныг бодвол юм хийх, улс орноо өөд нь татах, хүндрэл бэрхшээлийг даван туулах, бүтээн байгуулалт өрнүүлэх гэж одоогийн удирдлага бололцоогоороо л зүтгэж байна, Ийм зүйлийг манай иргэд ялгаж салгаж, бодож сэтгэж сурмаар байна, Алийн болгон үл бүтэх этгээдүүдэд идүүлж, амьдрал,хувь заяагаараа тоглуулж,хохирох юм бэ
БАС БОНДЫН ӨР ЗЭЭЛ МАЛАА 9 цагийн өмнө 202.9.46.86
ялгаагүй гадаад бондын өр зээл шүү дээ aлны aлчуураа!
⚰ 2025-07-26 202.9.46.86
Одоо бас нэг баахан ,xyжаануудыг оруулж ирнэ, чайна таунууд бий болно. Тэгээд уусч умбана даа.
зочин 2025-07-26 103.57.95.219
Бид өөрсдөө юмыг чанартай сайн хийж сурмаар байна, Ядаж хоёр хөршийнхөө компанийн төвшинд ажиллаж чаддаг болмоор байна, Баруун баруун л гэнэ,Жинхэнэ бүтээн байгуулалт манай хоёр хөрш хоёр оронд л өрнөж байна Өөрсдөө хийнэ хийнэ л гэнэ Тэгээд чадахгүй,Ганц хоёрхон жилийн дотор эвдрэнэ, Арай ядаж олсон хөрөнгөө ,эсвэл гадаадын зээлийг энгэж үрээд байвал юунд хүрэх билээ,
🐖 9 цагийн өмнө 202.9.46.86
xятадын тавьсан дархны замаа хар худалч хулгайчаа. орсууд зэвсэгээс өөр юу хийдэг юм, ганц хавтгай дэлгэц ч байхгүй шдээ.
Зочин 2025-07-26 59.153.114.22
энэ замын ажилд амжилт хүсье газар чөлөөлөлт тендер хоёр хугацаа их алддаг хийж дуусталаа тууштай байгаарай
Зочин 2025-07-26 59.153.114.22
1р тойрог зам хэрэгтэй зам шүү иргэд маш ач холбогдлыг нь эхлээд харж байгаач хийгээгүй чанаргүй байвал шүүмжил бид түц түгжрэлтэй гээ юууч хийхгүйгээр зууралдаад байж болохгүй биздээ
Нэргүй 2025-07-26 202.126.91.2
НЯМБА ТЭРБУМ ДОЛЛОРЫН ЗЭЭЛЫН ТОИРОГ ЗАМ 320 САЯ ДОЛЛОРЫЫН ДҮЖИН ТЭЭВЭР 2 ИХ НАЯДЫН ТУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ӨР ЭНЭ УЛС УБ чуудыг ӨРӨНД ЖИВҮЛЖ ЭЛГЭР ХЭВТҮЛЛЭ ОДО НАД ЦАВЧА ТЭНЭГЛЭЛЭ ЗОГСО
Нэргүй 2025-07-26 202.126.90.240
Амжилт хүсье !