Аризона мужид нэгэн эмэгтэй Хойд Солонгосын кибер ажилтнуудыг АНУ-ын олон зуун компани, тэр дундаа “Fortune 500” корпорацид алсаас ажилд ороход нь туслах залилангийн нарийн төвөгтэй схемийг зохион байгуулсан гэж буруутгагдав. Тэрбээр Пүрэв гаригт (2025.07.22) найман жилийн хорих ял авчээ. АНУ-ын Хууль зүйн яамнаас уг хэргийг хойд солонгос хакеруудын үйлдэх гэж завдсан залилангийн хамгийн том схемийн нэг гэж тодорхойлсон байна. Энэхүү хуйвалдаан нь 68 америк хүний хулгайлагдсан хувийн мэдээллийг ашиглаж, АНУ-ын 300 гаруй аж ахуйн нэгжийг залилан мэхэлж, цөмийн зэвсэгтэй Хойд Солонгосын дэглэмд ашигтай байж болох 17 сая ам.долларын орлого олсон гэж тус яам мэдэгдэв.
Тодруулбал, 50 настай Кристина Чапман өнгөрсөн хоёрдугаар сард гэрээсээ зөөврийн компьютерын ферм ажиллуулж, ажилчдыг АНУ-д амьдардаг гэж компаниудыг хууран мэхэлжээ. Улмаар, Хойд Солонгосын хакеруудын өмнөөс нь компаниас гаргасан компьютеруудыг “хүлээн авч, байршуулсан” хэргээр буруутгагдсан байна. Чапман хэргээ хүлээсэн бөгөөд түүнийг утсаар залилан мэхлэх, хувийн мэдээллийг хулгайлах зэрэг есөн зүйл ангиар буруутгасан.
Хууль зүйн яам мэдэгдэлдээ, Хойд Солонгос нь иргэдийн мэдээллийг хулгайлахаас гадна АНУ-д олон мянган өндөр ур чадвартай хакераа байршуулсан гэж мэдэгджээ. Мөн Чапман 49 зөөврийн компьютер болон бусад төхөөрөмжүүдийг хилийн чанад дахь янз бүрийн газар, тэр дундаа Хойд Солонгосын хилийн ойролцоох Хятадын нэгэн хот руу илгээжээ.
Эрх баригчид 2023 оны аравдугаар сард түүний гэрээс нийт 90 гаруй зөөврийн компьютер олсон байдаг. Тэрбээр америкчуудын хулгайлагдсан хувийн мэдээллийг ашиглан цалин хүлээн авч байжээ. Мөнгийг тэрбээр АНУ-ын хувийн дансандаа авч, дараа нь гадаад дахь хойд солонгосчуудад шилжүүлсэн нь илэрсэн.
АНУ-ын Төрийн департамент болон бусад агентлаг 2022 онд гадаадад байх Хойд Солонгосын хакерууд өөр үндэстний хүмүүсийн мэдээллийг хулгайлж, алсаас ажиллахыг санал болгож, цахим тоглоом, мэдээллийн технологийн дэмжлэг, хиймэл оюун ухаан зэрэг салбарт ажилд орж буй схемийн талаар сэрэмжлүүлэг гаргаж байв. Эдгээр хакеруудын зарим нь Хойд Солонгос дэх хакеруудтай нягт хамтран ажилладаг. Энэхүү схемээрээ тэд Хойд Солонгосын орлогын баялаг эх үүсвэрийн нэг хэсэг болдог байна. Мөн Хойд Солонгосын пуужингийн хөтөлбөрийн тал орчим хувийг кибер халдлага, криптовалютын хулгайгаар санхүүжүүлсэн гэж Цагаан ордны албаны хүн 2024 онд мэдэгдэж байжээ.
Нэргүй 5 цагийн өмнө 81.9.119.183
!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Нэргүй 8 цагийн өмнө 103.229.122.118
Энэ нийтлэлийн эхний өгүүлбэрийг яасан муу найруулсан бэ!
иргэн 2025-07-26 202.126.89.166
Хойд Солонгос улсад ял оноосон юм уу ?
Нэргүй 2025-07-26 59.153.115.178
Энэ нэг сэтгүүлчийн оронцогт гэж зөвлөхөд өөрийнхөө ойлгохгүй юмыг битгий бичиж байгаач. "Зөөврийн компьютерийн фзрм" гэж юу байдаг юм бэ??? Ойлгодог юм бол хэлээд өг. Гүүглээр орчуулсан болсон мэдээллээ нийтийн сүлжээгээр цацаж хүмүүсийн толгой эргүүлэхээ больж үз
Нэргүй 2025-07-26 202.126.88.108
Чиний МАНгол хэл гэж юу байсийн албатай юу албагүй заа!?