Сэлбэ дунд голын дагууд үерээс хамгаалах бетон хана барих ажил үргэлжилж байгаа. Уг ажил 2023 оноос эхэлсэн байдаг. Тухайн оны зун бороо их орсноос үүдэж дунд гол далангаа даван үерлэж ойр орчмын байрууд үерт автсан. Тиймээс үерээс хамгаалах хана барих ажлыг хотын захиргаанаас эхлүүлж байв. Тэгвэл Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хананы барилга угсралтын ажил 95 хувьтай үргэлжилж байна.
Үерийн түшиц хана барих ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийж байгаа бөгөөд 20 орчим тэрбум төгрөгөөр барьж байгаа.
Уг ажлыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгаар “Билгүүн Монгол” компани барьж гүйцэтгэж байна. “Билгүүн Монгол констракшн" ХХК ажиллаж байгаа юм. Харин нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг тавьж ажиллаж байна. Уг 1.4 км урт, 4-4.5 метр өндөр, төмөр бетонон хийцтэй түшиц хана барих ажлыг өнгөрсөн оны зургадугаар сарын 20-ноос эхлүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар түшиц хананаас 70 орчим метр угсралт шугам сүлжээний ажлаас шалтгаалж түр хүлээгдэж байгаа бөгөөд голын голдирол тохируулах ажил, бэхэлгээний ажлууд хийгдэж байна. “Билгүүн Монгол констракшн” ХХК-ийн ажлын гэрээ 2026 оны нэгдүгээр сард дуусах боловч наймдугаар сард багтааж ажлаа дуусгахаар төлөвлөж байгаа ажээ. Голын голдирол тохируулахад баруун талаараа 3 метр, зүүн талаараа 3 метрийн чулуун бэхэлгээ барьж, голдирол дотроо 50 см зузаантай чулуун бэхэлгээгээр малгайлна. Мөн түшиц хананы өндрийг нарийвчлан тэгшилж, чулуун хавтангаар малгайвчлах ажлыг ирэх долоо хоногт эхлүүлэх аж. Түшиц хананы ажил дууссаны дараа тохижилтын ажлыг гүйцэтгэнэ. Энэ хүрээнд хоёр талаараа Сэлбийн эргээ дагасан 2 метр 50 см өргөнтэй явган хүний замыг төлөвлөж байгаа. Явган зам металл хашлагатай чулуугаар хийгдэнэ.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай сургууль, цэцэрлэг орохоос өмнө буюу наймдугаар сарын 20-ны дотор Сэлбийн түшиц ханыг барьж дуусгах үүргийг гүйцэтгэгч “Билгүүн Монгол констракшн” ХХК-д өглөө. “Билгүүн Монгол констракшн” ХХК-ийн зүгээс ажил гүйцэтгэхэд шугам сүлжээний ажлууд, татаж авсан кабелиудаа буцаан булах зэрэг ажилд л хугацаа их орж байна. Үерийн усны гол шугам угсралтын ажил мөн баруун талын түшиц хананы хажууд хийгдэж байгаа учраас ухалтууд хийсэн. Энэ мэт байдлаас шалтгаалж ажил гүйцэтгэх явцад барилгын нөхцөл байдал янз бүрээр харагддаг" гэжээ. Түүнчлэн Сэлбэ голын үерийн хамгаалалтын далан барих ажлын бэлтгэл болгож өнгөрсөн онд уг 700 метр талбайд 3000 гаруй метр куб лаг хагшаасыг бүрэн цэвэрлэжээ.
Нэргүй 3 цагийн өмнө 81.9.119.183
!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Иргэн 10 цагийн өмнө 66.181.160.84
Арай л удаан барьж байна даа
Нур 11 цагийн өмнө 202.9.46.86
Авилга хорооллоо нураагаачээ, чадахгүй хэвтэж
Бид тэгш эрхтэй. МАН-ыхан илүү тэгш эрхтэй. 2025-07-26 103.229.121.110
Энэ далан яаж ажиллаж байгааг Монголчууд маш сайн харж байгаа. Үерийн аюулыг бүр ч илүү ихэсгэсэн нь сошиалд байгаа зурагт тодорхой байсан. Голын гольдрол нь хуурай шахам, харин гол дагасан зам нь машины дугуй давам устай урсч байгаа зургийг хүн бүхэн харсан. Байгалийн бүтээлийг хүн илүү сайжруулж чадахгүй, ялангуяа Нямбаатарын авилгад суурилж бүрдүүлсэн баг бол бүр чадахгүй гэдгийг хангалттай харсан. Энэ булай юмаа нураахыг шаардаж байна. Тэр авилга хорооллоос болж хот бүхэлдээ хохирох уу?
зочин 2025-07-26 103.57.95.219
Одоо ийм юм яриад хэрэггүй Далангаа бариад дуусч байгаа юм байна, Бусад орны туршлага судалж , мэрэгжлийн байгууллагаар зураг төсөв хийлгэж байж хэрэгжүүлж байгаа биз, Хамгийн гол нь усны түрэлт их далан сэтэрч болзошгүй газруудад л хамгаалалт маш сайн хийх хэрэгтэй, Гудамж талбайн ус зайлуулах боломжийг онцгой анхаарах
Нэргүй 12 цагийн өмнө 103.145.234.25
За тийм дээ. Нямбаа дарга болон найз нөхөд нь олон арван тэрбум төгрөгтэй болсон юм чинь яриад яахав дээ. Миний амьтан болтол ажиллаж олоод төлсөн татвар бол ямар хамаатай юм бэ тээ
🐖 10 цагийн өмнө 202.9.46.86
Гахай илүү эрхтэй
иргэн 2025-07-26 66.181.183.22
та нар судлаад гээд л байсан ганц усны хамгаали ч хийж чадахгүй дандаа мөнгө хусахад бодохоор яаж ажил хийх вэ дээ Тал тал хийсээр тал юмтайгаа өнгөрөх болно шүү!!!!!22
Нэргүй 2025-07-26 202.126.90.240
Энэ муу Нянбактери ч зүтгээд л бгаа юм шүү, уг нь аж ахуйн ажилд сүрхий гаршаад байх шиг бгаам шүү !
Энэ хэдэн жилдээ дэмжээд өгмөөр санагдаад байгаа юм.
h****** 2025-07-26 202.9.46.86
Баахан xyжаа оруулж ирж суурьшуулж байна, чи муу нохой бүү тэнэгт