Өдөртөө дуу, цахилгаантай аадар бороо орно

Өдөртөө дуу, цахилгаантай аадар бороо орно

Өдөртөө дуу, цахилгаантай аадар бороо орно

Долдугаар сарын 26-ны 20 цаг хүртэлх цаг агаарын мэдээг хүргэж байна.


Улаанбаатар хот орчмоор, Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно, дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +12…+14 градус, өдөртөө +25…+27 градус дулаан байна.

Багануур орчмоор: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно, дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +10…+12 градус, өдөртөө +24…+26 градус дулаан байна.

Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно, дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +5…+7 градус, өдөртөө +24…+26 градус дулаан байна.

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 26-ны өдөр Хэнтийн уулархаг нутгаар бороо орж, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байна.

Хур тунадас: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй.

Салхи: Нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +2…+7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +21…+26 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр +15…+20 градус, бусад нутгаар +9…+14 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Онон, Улз голын хөндийгөөр +19…+24 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +35…+40 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр +30…+35 градус, бусад нутгаар +23…+28 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 81.9.119.183

) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

⚰🇨🇳 2025-07-26 202.9.46.86

НУР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж