ЕХ: Хятадтай харилцан итгэлцлэж бэхжүүлэх ёстой

ЕХ: Хятадтай харилцан итгэлцлэж бэхжүүлэх ёстой

ЕХ: Хятадтай харилцан итгэлцлэж бэхжүүлэх ёстой

Украины дайныг зогсоохын тулд Орост үзүүлэх нөлөөгөө ашиглахыг Европын Холбооны зөвлөлийн дарга Антониу Кошта Хятад улсад хандан уриалжээ. Тодруулбал, Бээжин хотноо Европын холбоо-Хятад улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн дээд хэмжээний уулзалт болж буй. Энэ үеэр зөвлөлийн дарга Кошта мэдэгдэхдээ “Оросын зүгээс НҮБ-ын дүрмийг биелүүлэх, Украины эсрэг явуулж буй дайныг зогсоолгохын тулд Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүний хувиар Хятад улс Оросын талд үзүүлэх нөлөөгөө ашиглахыг бид уриалж байна” гэжээ.

Мөн Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен үг хэлэхдээ, “Европын холбоо, Хятадын хамтын ажиллагаа гүнзгийрэхийн хэрээр тэнцвэргүй байдал улам бүр нэмэгдсээр байна. Хятад, Европ тус тусын санаа зовнилоо хүлээн зөвшөөрч, бодитой шийдэл гаргах нь амин чухал юм” гэжээ. Зөвлөлийн дарга Коста чуулганыг нээж хэлсэн үгэндээ эдийн засгийн харилцаа тэнцвэргүй байгааг онцлоод "Худалдаа, эдийн засагтай холбоотой асуудлаар тодорхой ахиц дэвшил хэрэгтэй байна. Мөн талууд харилцаагаа тэнцвэртэй, харилцан ашигтай байлгахыг хүсч байна" гэв. Мөн тэрбээр өнгөрсөн онд хоёр талын худалдаанаас хүлээсэн Европын холбооны алдагдал 305,8 тэрбум еврод хүрснийг дурдсан байна. Энэ мэт санаа зовоосон асуудлууд байгааг хоёр тал хүлээн зөвшөөрсний үндсэн дээр бодит шийдлийг санал болгох зүйтэй гэдгийг тэрбээр онцоллоо.

Хятадын удирдагч Ши Жиньпин  стратегийн зөв шийдвэр гаргахыг Европын холбоонд хандан уриалж, хэдийгээр санал зөрөлдсөн асуудал байгаа боловч нэг сонирхолтой байх үе бий гэдгийг онцлон дурджээ. Тэрбээр “Олон улсын байдал ээдрээтэй болох тусам хоёр тал харилцан итгэлцлээ бэхжүүлж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх нь чухал” гэж мэдэгдсэн байна.

Европын Холбоо ба Хятад улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан энэ удаагийн дээд хэмжээний уулзалт Хятадын талын хүсэлтээр нэг өдөр болгон богиносгожээ. Сүүлийн үед худалдааны маргаан, Оросыг Хятадын тал дэмжиж байгааг Европын холбоо буруутгасан зэргээс үүдэн хоёр талын харилцаа таатай бус байгаа юм. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын үеэр Орос-Украины дайн, Хятадын цахилгаан авто машинд ногдуулсан Европын холбооны татвар, газрын ховор металлын экспортод  тавьсан хязгаарлалт зэрэг асуудлуудыг хэлэлцжээ.
Түүнчлэн Европын холбоо өнгөрсөн долоо хоногт Оросын эсрэг авсан хориг арга хэмжээндээ Хятадын хоёр банкыг нэрлэсэн нь Бээжинг “хүчтэй дургүйцэл” үзүүлэхэд хүргэжээ. Ши Жиньпин уулзалтын үеэр хэлсэн үгэндээ, Европын холбоо-Хятадын харилцаа эгзэгтэй үе дээр байна гэдэгтэй санал нэг байна гэж онцолсон. Тэрбээр Хятад, Европын холбоог дэлхийн тавцанд "хоёр том залуу" гэж тодорхойлсон бөгөөд хамтдаа ард түмний хүлээлтийг хангасан стратегийн зөв сонголт хийж, түүхийн шалгуурыг давах ёстой гэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Европ харилцаа холбоогоо нэмэгдүүлж, харилцан итгэлцлээ бэхжүүлж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, дэлхий дахинд илүү тогтвортой, итгэлтэй байх ёстой гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 81.9.119.183

!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 66.181.179.162

ЕХ өөрөө Украинд з****г мөнгө өгөөд байгаа хэрнээ Хятадаар Путинд нөлөөлүүлж дайныг зогсоох гээд байга юм уу даа. Гайхалтай…

Avatar

Another anonymous 2 цагийн өмнө 142.160.196.51

New meaning to ….keep your friends close but enemies closer

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 103.229.122.118

Хятад нь Оросыг дэмжинэ үү, үгүй юу Европынхон Хятадыг дээрэлхсээр байх болно.

Avatar

⚰🇨🇳 2025-07-26 202.9.46.86

Тэгж бодлогогүй хөөрцөглөж байж xятадын гамин чандруунуудад эзлэгдэж сөнөх гэж байгаа юм.

Avatar

Нэргүй 2025-07-26 59.153.115.178

Европын холбоо байгуулагдаад 50 жил болчихсон юм гэнэ. ТЭНЭГТЭХЭД БАС ХЯЗГААР БИЙ

Avatar

Нэргүй 2025-07-26 202.126.90.240

Европын орнууд нэгдэн нийлж нэгэн төр засгийн удирдла га дор хөгжин цэцэглэе гэсэн хүсэл эрмэлзлэл бүүр
ХХ зууны эхээр бүрэлдэн тогтож эхэлсэн юм шүү !
В.И.Лениний " Европын нэгдсэн штатын лозунгийн тухай" гэж зохиол хүртэл байдаг юм.
АНУ, Орос хоёрын бодлого, эрх ашгийн хуйвалдаанд Европ хамгийх их хохирч бна, үүний эсрэг Европын бүх орон эрх ашигаа нэгтгэе гэсэн стратеги юмаа.

Avatar

зочин 2025-07-26 103.57.95.219

Европын орнууд нэгдэнэ л биз Хэн ч түүнд ямар ч хориг тавиагүй, Харин ,энэ мэтээр хүчээ нэгтгэн бүр цэргийн эвсэл байгуулж өргөжүүлэн,бусд оронд дайсагнана, Тусгаар тогтнолд нь заналхийлнэ,Үүндээ бүр нацист фашистүүд,алан хядагчдыг ашиглана, дайн өдөөж,эдийн засгийн асар хүчтэй хориг бүлэглэн тавьж,айлган сүрдүүлнэ, Яс үндсээр нь ялгаварлан гадуурхаж бүр геноцид үйлдэж байна, Ийм байхад бусад улс орон, өөрийн эрх ашиг, тусгаар тогтнолоо хамгаалж тэмцэхээс өөр яах юм

Avatar

🐐🐐 2025-07-26 202.9.46.86

"ИТГЭЛЦЛЭЖ" гэнээ…** үхэр

Avatar

зочин 2025-07-26 103.57.95.219

АНУ ,барууны хамгийн гол дайсан нь хятадууд гэж бүр өөрсдөө зарласан, Бүх ажиллагаа нь хятадын эдийн засгийг сулруулах, боломж гарвал задлаж бутаргахад л чиглэж байна,Тэдний зорилт бол дэлхийг ганцаараа захирах, Энэ зорилт хэзээ ч өөрчлөгдөхгүй, Худал инээмсэглэл заль мэх,Украины нутаг,нацист засаглалыг өөрийн мэдэлд авч үлдэх гэж бүх талаар хичээж байна, Баруунд итгэх боломжгүй ,Украиныг дахин зэвсэглээд дайныг одооноос хамаагүй хүчтэй эхлэнэ Ийм л мэдээлэл хэвлэл ,интернетээр гарч байна,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж