ОБЕГ-аас гал түймрийн талаар мэдээлэл өглөө. Улсын хэмжээнд өнөөдөр (2025.07.25) 11:00 цагийн байдлаар 22 түймэр бүртгэгдсэн байна. Тодруулбал, Сүүлийн өдрүүдэд зарим орон нутагт бороо орохгүй, хуурайшилт ихэссэнтэй холбоотойгоор ой, хээрийн түймрийн эрсдэл нэмэгдсээр байгаа талаар холбогдох байгууллагууд анхааруулж байна. Аймаг, сумдын нутгуудад хөрсний чийг багасаж, өвс ургамал хатсан тул түймэр асах, тархах нөхцөл эрс нэмэгджээ. Хуурайшилт ихтэй байгаа аймгуудад ой хээрийн түймэрт өртөх магадлал нэмэгдэж байгаа аж. Үүнээс үүдэн Улсын хэмжээнд өнөөдөр 11:00 цагийн байдлаар ойн 22 түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд дөрөв, Хүдэр суманд хоёр, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд нэг буюу нийт долоо түймрийг цурамд оруулжээ.
Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд дөрөв, Ерөө суманд тав, Мандал суманд долоо буюу 16 түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байгаа аж.
ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Баттүвшин:
-Улсын хэмжээнд он гарснаар нийтдээ 13 аймгийн 71 суманд, Нийслэлийн гурван дүүрэгт 204 удаагийн ой хээрийн гал түймэр бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 22 удаагийн ой хээрийн гал түймэр бүртгэгдээд байна. Энэ нь Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Мандал сум болон Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд нийтдээ 22 удаагийн ой хээрийн гал түймэртохиолдоод байна. Нийт 22 удаагийн гал түймрээс долоон түймрийг цурамд оруулж, 15 түймрийг нь хяналтандаа оруулан ажиллаж байна. Түймэр унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллага болон аймаг орон нутгийн мэргэжлийн сайн дурын хэсгийн 620 орчим алба хаагч түймэр унтраахаар ажиллаж байна. Хуурайшилтын улирал буюу ойн тухайн хуульд зааснаар түймрийн нэн аюултай үеийн хугацаа дууссан хэдий ч Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэр дээр хуурайшилтын эрсдэл маш өндөр байна.
Иймд аялал зугаалгаар явж байгаа иргэд та бүхэн галын аюулгүй байдлын дүрэм зааврыг сайтар мөрдөж, Онцгой байдлын байгууллага болон мэргэжлийн байгууллагаас гаргаж байгаа заавар зөвлөмжийг мөрдөж ажиллахыг онцгойруулан анхаарууллаа.
Тэгвэл, Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг олон улсын тавцанд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг нь 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулах явдал юм.
Жил бүрийн зургаадугаар сарын 17-нд дэлхий нийтээр “Ган, цөлжилттэй тэмцэх өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү өдрийг тохиолдуулан дэлхий нийт цөлжилт, газрын доройтлын асуудлыг олон нийтийн анхааралд хүргэж, урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор олон талт үйл ажиллагаа зохион байгуулдаг.
Манай улс нь НҮБ-ын “Ган, цөлжилтөд ноцтой нэрвэгдэж буй орнууд цөлжилттэй тэмцэх тухай” конвенцыг 1996 онд соёрхон баталсан эхний 50 улсын нэг юм. Улмаар 2026 онд уг конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) Монгол Улсад зохион байгуулахаар болсон нь олон улсын тавцанд хүлээсэн үүрэг, оролцоог илтгэж буй чухал үйл явдал билээ.
Үүнтэй холбоотойгоор Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Цөлжилтийн судалгааны салбарын хамт олон “Ган, цөлжилттэй тэмцэх өдөр”-ийг тохиолдуулан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, БОУАӨЯ, ЭЗХЯ , Үндэсний төв номын сан, Оюуны хөгжлийн институт, Таван богд ББСБ зэрэг байгууллагуудтай хамтран олон талт үйл ажиллагаа зохион байгуулдаг ажээ.
С.УЧРАЛ
Нэргүй 2025-07-25 81.9.119.183
))))) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Нэргүй 2025-07-25 66.181.176.209
Нэг ч буруутай хүн байхгүй, дандаа л хатсан өвё өөрөө зэрэг зэрэг асаад байдаг түймэр байгаа ю байна л даа.
Нэргүй 2025-07-25 45.117.35.6
хуцаад байлгүй далд ор. хуурайшилтаас гал гарч байгаа бол хамаг бүгдээрээ зэрэг асаж шатна. хүний хаясан шил хог галын үүүсвэрээс гарч байгааг тэнэг малууд ч мэднэ