Хөдөлгөөнийхөн Улаанбаатарт иржээ

Хуучирсан мэдээ: 2010.09.08-нд нийтлэгдсэн

Хөдөлгөөнийхөн Улаанбаатарт иржээ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Пураам” болон “Сентра гоулд” компанийн техник хэрэгсэл рүү  энэ сарын 2-ны өдөр буудсан “Онги” голын тэргүүн Ц.Мөнхбаяр, “Хүдэр гол” хөдөлгөөний гишүүн С.Самбуу, Н.Баяраа, Н.Батбаатар нар өнөөдөр  өглөө Сэлэнгэ аймгаас гарч  01.30 цагт нийслэлд иржээ. Тэднийг хууль хяналтынхан  “Бусдын эд хөрөнгөд халдсан, галт зэвсэг хэрэглэсэн” гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Тиймээс хөдөлгөөнийхөн энэ талаар маргааш хэвлэлийнхэнтэй уулзахаар болсон байна. Хэвлэлийн бага хурлыг өглөө 11.00 цагаас  “Өдрийн сонин”-ы байранд зарласан байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж