Хятад Японд шаардлага тавив

Хуучирсан мэдээ: 2010.09.08-нд нийтлэгдсэн

Хятад Японд шаардлага тавив

Хятадын гадаад явдлын орлогч сайд өөрийн улсад суугаа Японы Элчин сайд Нива Үичиротай уулзаж, Японы тэнгисийн хамгаалалтын яам Дио юй дао арлын усан хилд Хятадын загас агнуурын онгоцыг хууль бусаар хориглосныг таслан зогсоохыг Японы талд шаардсан байна.

Японы тэнгисийн хамгаалалтын яамны эргүүлийн онгоц өчигдөр үдээс өмнө Дио юй дао арлын усан хилд Хятадын загас агнуурын онгоцтой мөргөлдсөн боловч хүний амь нас эрүүл мэндэд хохирол учраагүй аж. Харин Японы эргүүлийн усан онгоц Хятадын талын загас агнуурын усан онгоцыг хорьжээ. Тиймээс өчигдөр Хятадын гадаад явдлын орлогч сайд Японы Элчин сайд Нива Үичиротай уулзаж дээрх шаардлагыг тавьсан байна.

Хятадын гадаад явдлын яамны төлөөлөгч Жян Юй өчигдөр хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, Дио юй дао арал болон эргэн тойрны арлууд нь эртнээсээ Хятадын нутаг дэвсгэр мөн. Японы эргүүлийн онгоц Дио юй дао арлын эргэн тойрны усан хилд хууль хэрэгжүүлэх ажиллагаа хийх шаардлагагүй гээд Хятадын загас агнуурын онгоц болон хүн ардын аюулгүй байдалд заналхийлэл болсон үйл ажиллагаа явуулахгүй байхыг бид шаардаж байна гэжээ. Мөн Жян Юй хэлэхдээ, Хятадын тал байдлыг нягт анхаарч байгаа бөгөөд цаашид ямар нэгэн арга хэмжээ авах эсэхээ шийднэ гэжээ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж