Rihanna тав дахь цомгоо гаргана

Хуучирсан мэдээ: 2010.09.08-нд нийтлэгдсэн

Rihanna тав дахь цомгоо гаргана

Дуучин Rihanna удахгүй өөрийн тав дахь цомгоо хүргэхэд блэн болсон тухайгаа мэдээлжээ. Тэрбээр шинэ цомгоо “LP Loud” хэмээн нэрлэсэн ба ирэх арваннэгдүгээр сард худалдаанд гаргах гэнэ.
Мөн дуучин “Энэ бол миний хөгжмийн карьертаа хийж буй дараагийн алхам. Би шинэ цомгоо өмнөх цомгуудтайгаа харьцуулж, дүгнэмээргүй байна. Миний шинэ эрин энэхүү цомгоор эхэлнэ. Цомгийг маань удаан хүлээж буй фэнүүддээ цоо шинэ мэлдрэмж бэлэглэнэ” хэмээн ярьсан байна.
Сонирхуулахад, Rihanna тун удахгүй өөрийн шинэ үнэртэнгээ гаргах гэж байгаа ба хүзүүн дээрээ хийлгэсэн шинэхэн шивээс болох “Reb"L Fleur” хэмээх үгээрээ нэрлэх аж.
Мөн Usher цаашид Rihanna-тай хамтран ажиллахаар болж байгаа гэнэ. Урд
нь Usher Jay-Z-тэй хамтран ажиллаж байсан бөгөөд дахин хамтран ажиллах
болсондоо таатай байгаа аж.
Usher цаашдын уран бүтээлийнхээ талаар
“Би болон Rihanna. Бид хамтран ажиллах талаар ярилцсан. Энэ нь анх удаа
ярилцаж байсан бол биш. Бид өмнө нь олон удаа хамтран уран бүтээл хийх
талаараа ярилцаж байсан. Харин одоо ажил хэрэг болох цаг нь ирсэн.
Rihanna бол орчин үеийн хүчирхэг дуучдын нэг. Тиймээс түүнтэй хамтран
ажиллах болсондоо баяртай байна. Бидний хамтын бүтээл амжилттай болно
гэдэгт итгэлтэй байгаа” хэмээн Лондонгийн нэгэн Фм-д ярилцлага өгөхдөө
хэлжээ.
Н.Наран
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж