“NEWS” агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа энэ удаагийн зочноор туялзуур сэлмийн тамирчин М.Хүслэнг онцолж байна. Залуу тамирчны хувьд Рейн-Рур 2025 зуны универсиад наадамд эх орноо төлөөлөн оролцсон юм. Ингээд түүнтэй танилцъя.
МЯГМАРЫН ХҮСЛЭН
2007.02.17
Төгссөн сургууль
Мон-Алтиус дээд сургууль/Суралцаж буй/
Мэргэжил
Биеийн тамирын спорт
Сошиал хуудас
Khuslen Myagmar, khuslen_myagmar
ХҮҮХЭД НАСНЫ ТУХАЙ
-Бага байхдаа сагсан бөмбөгийн тамирчин болно гэж боддог байсан. Багадааа хоёр эгчтэйгээ л өссөн, гэрээс гардаггүй л хүүхэд байлаа. Математиктаа их сайн хүүхэд байсан шүү. Ер нь гэртээ л байдаг байсан даа.
АНХ СПОРТТОЙ ХОЛБОГДСОН ТҮҮХ
-Хамгийн анх туялзуур сэлэмтэй гэвэл сагсан бөмбөгөөр хичээллэж байхдаа хоёр шагай, цээжиндээ бэртэл, хуруугаа бяцалж байсан. Тэр үед манай багш намайг “Туялзуур сэлмийн шүүгч бол” гэж байв. Шүүгч болоод удаагүй байхад туялзуур сэлмийн тамирчин болж чадах юм шиг мэдрэмж надад төрсөн. Тэгээд л тамирчин болсон доо.
АНХНЫ АМЖИЛТ
-Сайн санадаггүй ээ. Сонирхогчийн тэмцээн байсан билүү дээ. 16 хүртэлх насны хүүхдийн тэмцээнээс хүрэл медаль авч байсан юм байна. Тэр л миний хамгийн анхны хүүхдийн тэмцээн байсан.
ЧУХАЛ ТОГЛОЛТУУДЫН ӨМНӨ ХЭРХЭН ӨӨРИЙГӨӨ БЭЛДДЭГ ВЭ?
-Чухал тоглолтын өмнө аль болох өөр зүйл бодохгүй байхыг хичээдэг. Магадгүй энэ тэмцээнд юу зориулж ирсэн гэдгээ бодохгүй байхыг хичээдэг. Юу болиод ирсэн гэдгээ бодохгүй байхыг хичээдэг. Тийм юм бодвол сэтгэл хоёрдоод байдаг юм. Тиймээс аль болох өөр зүйл бодохгүй байхыг хичээж, дуу сонсож, хүнтэй юм ярьдаггүй. Өөрийгөө хоосон байлгаж, тоглолтын уур амьсгалаар дүүргэдэг.
ҮЛГЭР ЖИШЭЭ АВДАГ ТАМИРЧИН
-Франц тамирчин бий. Фабрис Женре гээд надтай нурууны өндөр, бариул ойролцоо. Ихэнхи зүйл ойролцоо доо. Тэр тамирчин шиг л болохыг хүсдэг. Олимпийн мөнгө, дэлхийн аваргын алттай тамирчин.
УНИВЕРСИАДАД ОРОЛЦСОН СЭТГЭГДЭЛ
-Миний анхны олон улсын тэмцээн учир сэтгэгдэл маш өндөр байна. Туршлага солилцлоо. Жижигхэн чимхлүүр зүйлс дээр сайжирлаа.
ХАМГИЙН ДУРСАМЖТАЙ ТЭМЦЭЭН
-Нэг сонирхогчийн тэмцээн байдаг юм. Сонирхогчдын УАШТ. Тэр тэмцээн дээр онооны харьцаа 12-14 билүү, 11-14 байхад барьж хожсон. Түүний дараагийн улсын аварга дээр манай баг бас эргэн ирж хожиж байлаа. Энэ л дурсамжтай юм даа.
ОЮУТАН-ТАМИРЧНЫ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
-Миний нэг өдөр сонирхолтой хэрнээ сонирхолгүй өнгөрдөг. Өглөө босоод хоол цайгаа бэлдчихээд өглөөний бэлтгэлдээ явдаг. Хүчний эсвэл техникийн бэлтгэл байдаг. Өдөр гэртээ харьж, хоолоо идэж, уургаа уучихаад жаахан амардаг. Боломжтой бол нэг цаг унтдаг эсвэл гарч гүйдэг, өөр ямар нэгэн дасгал хийдэг. Ер нь өглөө хүчний бэлтгэл хийсэн бол орой нь техникийн бэлтгэл хийдэг. Эсвэл эсрэгээрээ байдаг. Оройн бэлтгэлээ тарж ирээд унтдаг. Аль болох 8-9 цагийн нойр авахыг хичээдэг.
СПОРТТОЙ ХОЛБОГДООГҮЙ БАЙСАН БОЛ ӨӨР ЯМАР ЧИГЛЭЛЭЭР ЯВАХ БАЙСАН БЭ?
-Сонирхолтой асуулт байна шүү. Нэг бол гагнуурчин болох байсан байх. Эсвэл график дизайнер болох байсан биз. Зохион бүтээдэг л хүн болох байсан.
ШАНТРАХ ҮЕДЭЭ ЮУНААС УРАМ ЗОРИГ АВДАГ ВЭ?
-Сонин санагдаж магадгүй ч ааваасаа авдаг.
ӨӨРИЙНХӨӨ ЯМАР ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХИЙГ ХҮСДЭГ ВЭ?
-Тэсрэлт юм болов уу? Олон улсын тамирчдаас тэсрэлтээрээ л жаахан дутаж байгаа санагддаг. Тиймээс түүн дээрээ ажиллана.
ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?
-Чөлөөт цагаараа найзуудтайгаа уулзаж хөзөр тоглодог ш дээ. Одоо завгүй болчихсон болохоор хоорондоо уулзаж чадахгүй байгаа. Бэлтгэл их хийдэг учир биеэ амраасан зүйл хийхийг хичээдэг.
ӨӨРИЙНХӨӨ ТОГЛОЛТЫГ ТОДОРХОЙЛВОЛ?
-Бас сонирхолтой асуулт байна шүү. Магадгүй ус шиг юм болов уу.
ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
-Бэлтгэлээ илүү сайн хийгээд санхүүжилт босгож чадвал ирэх есдүгээр сард болох тэмцээнүүдэд явах төлөвлөгөөтэй байгаа. Хэрэв явж чадахгүй бол Тайвань руу бэлтгэл хийхээр явна.
АМЬДРАЛЫН ХАМГИЙН ТОМ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ
-Туялзуур сэлмээр олимпоос медаль авсан анхны монгол хүн болох.
ҮЕИЙН ЗАЛУУСТАА ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ
-Миний өгөх ч зөвлөгөө гэж байхгүй дээ. Бэлтгэлээ улам сайн хийгээрэй л гэж хэлье.
М.ХҮСЛЭНГ ДЭМЖДЭГ ХҮМҮҮСТ ХАНДАЖ ХЭЛЭХ ҮГ
Баярлалаа бас уучлаарай.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Э.ХАРЦАГА
Нэргүй 2 цагийн өмнө 81.9.119.87
!!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Зочин 5 цагийн өмнө 103.145.234.48
Амжилт хүсье.