Хуучирсан мэдээ: 2010.09.08-нд нийтлэгдсэн

Ирээдүйн офицерууд


Батлан хамгаалахын их сургууль энэ хичээлийн жилээс эхлэн анх удаа бяцхан сурагчдыг эгнээндээ элсүүлжээ. Тус сургуулийн дэргэд байгуулагдсан “Өрлөг” бүрэн дунд сургууль  энэ хичээлийн жилээс анхны сурагчдаа хүлээж аваад байна. Өнгөрсөн жил ерөнхий боловсролын дунд сургуулийн тавдугаар анги төгссөн 30 хүүхэд энэ хичээлийн жилээс цэргийн дүрэмт хувцсаар ижилсэн, Монголын зэвсэгт хүчний боловсон хүчнийг бэлтгэн гаргадаг цорын ганц сургуульд бүл нэмжээ. Оюутан ах, эгч нарынхаа адил дүрэмт хувцсаар жигдэрсэн тэд одооноос цэргийн эрдэмд суралцахын зэрэгцээ бие бялдрын хүмүүжил олгох хүндхэн хичээлийн ард гарах гэж чамгүй хөдөлмөрлөдөг бололтой. Алхаж гишгэхээсээ өгсүүлээд өдий багаасаа цэргийн эрдэмд суралцаж буй бяцхан цэргүүд ирээдүйн шижигнэсэн офицер болохоор ийм багаасаа бэлтгэгдэж байгаа нь манайдаа анхдагч тохиолдол юм.  

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж