“Халим агнуурын эсрэг идэвхтэнийг цаашид эрэн сурвалжлахгүй”

“Халим агнуурын эсрэг идэвхтэнийг цаашид эрэн сурвалжлахгүй”

“Халим агнуурын эсрэг идэвхтэнийг цаашид эрэн сурвалжлахгүй”

Японы эрэн сурвалжилж байсан халим агнуурын эсрэг тэмцэгчийг Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага буюу Интерпол дэлхий даяар эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүсийн жагсаалтаас хаслаа гэж мэдэгдсэн байна. Далайн хоньчин группын тэргүүн асан Пол Уатсоныг судалгааны халим агнуурын хөлөг онгоцонд саад учруулах зааварчилгаа өгсөн хэмээн буруутгаж Япон улс Интерполын жагсаалтад оруулж байсан.

Уатсоныг өнгөрсөн оны долдугаар сард Данийн өөртөө засах нутаг Гренландад саатуулсан юм. Гэвч Дани улс түүнийг Японд шилжүүлэн өгөхөөс татгалзаж, сулласан байна. Интерпол өнгөрсөн дөрөвдүгээр сард Ватсоныг дэлхийн хэмжээнд баривчлах тушаалыг түдгэлзүүлсэн юм. Улмаар Мягмар гаригт (2025.07.22) Интерпол мэдэгдэл гаргаж,  Дани улс Уатсон шилжүүлэн өгөхөөс татгалзсан зэрэг баримтуудыг харгалзан олон улсын эрэн сурвалжлах жагсаалтаас хасах шийдвэр гаргасан гэж онцлон тэмдэглэжээ.

Мөн уг шийдвэр нь Японы талаас нэхэмжилсэн хэрэгтэй холбоогүй гэж мэдэгдсэн байна.

Уотсоны өмгөөлөгч хэлэхдээ, Япон улсаас дэлхийн хэмжээнд баривчлах хүсэлт гаргасан нь Интерполын стандартад нийцэхгүй байсан тул нэрийг нь хассан гэж тайлбарлав. Мөн уг шийдвэрийн ард улс төрийн хүчин зүйл болон бусад хэд хэдэн улс Японы баривчлах, шилжүүлэн өгөх хүсэлтийг хэрэгжүүлэхээс татгалзсантай холбоотой байж магадгүй гэсэн байна. Уатсон одоогоор Францад оршин суудаг бөгөөд халим агнуурын эсрэг үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

tailangaa baingiinxylgain; KAMEr +ytasni,gadniOCXUUX; 3 цагийн өмнө 169.133.250.255

ind+komards+cex yzan gays.

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 81.9.119.87

!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж