"Бадрах Энержи" ХХК зэрэг томоохон компанийн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийнэ

"Бадрах Энержи" ХХК зэрэг томоохон компанийн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийнэ

"Бадрах Энержи" ХХК зэрэг томоохон компанийн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийнэ

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Хөгжлийн төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, ач холбогдол, үр нөлөөгөөр нь эрэмбэлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарлаа.


Тус тогтоолоор,

-Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан хөгжлийн төслүүдийг эдийн засаг, нийгмийн ач холбогдол, хэрэгжих боломж, санхүүжилтийн эх үүсвэр зэргийг харгалзан эрэмбэлж, хэрэгжих хугацааг үндэслэлтэй төлөвлөж, зарим төслийн хэрэгжилтийг хойшлуулж улсын төсөвт дарамт учруулахгүйгээр хэрэгжүүлэх,

-Хөгжлийн төслүүдийн бэлэн байдлыг хангах, эрчимжүүлэх хүрээнд зарим төслийн ТЭЗҮ, зураг төслийг шинэчилж, гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажлыг яаралтай зохион байгуулах,

-“Антре гоулд” ХХК, "Петрочайна дачин тамсаг" ХХК, "Бадрах энержи" ХХК зэрэг компанийн хөрөнгө оруулагч нартай Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээ, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэлэлцээ хийж, гэрээний төслүүдийг тохирох, холбогдох санал, дүгнэлтийг боловсруулж, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Засгийн газрын холбогдох гишүүдэд тус тогтоолоор үүрэг болгов.

Мөн Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын 2026-2030 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төсөлд тусгах төсөл, арга хэмжээний саналаа ирүүлэх, Хөрөнгө оруулагчийн гомдлыг шийдвэрлэх арга хэмжээг эрчимжүүлэхийг даалгалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 36 минутын өмнө 81.9.119.87

!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 66.181.181.218

ха ха гадна дотны өлөн хулгайчууд нийлж улс орныг тонон дээрэмдэж байгаа бус уу. хаяа нэг ингээд попрохоос цаашгүй новшнууд

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 202.70.43.34

Урьж урьчихаад ороод ирэнгүүт нь урж тасдаад зэр зэвсгээр айлгаад, Залж залчихаад заамдаж аваад амбаардаж хөөж туудаг Төр. Төр өөрөө Гадаадын хө/о, Мега Төслүүдийн талаар ямар ч ТУРШЛАГАГҮЙ, МЭДЛЭГГҮЙ мөртлөө хамаг ажилд нь оролцоэ хутгалдаж самарана. Яалтай ч билээдээ хөөрхийс

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 202.70.43.34

Урьж урьчихаад ирэнгүүт нь очоод урж тасдаад б** шийдмээрээ айлгаж ичээнэ…Залж залчихаад заамдаж аваад амбаардаж хөөдөг төрдөө хөөрхийс……………

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж