“Ёохор хатар-2025” наадмыг 150 сая төгрөгөөр зохион байгуулна

“Ёохор хатар-2025” наадмыг 150 сая төгрөгөөр зохион байгуулна

“Ёохор хатар-2025” наадмыг 150 сая төгрөгөөр зохион байгуулна

“Ёохор хатар-2025” наадмыг долдугаар сарын 30-31-ний өдрүүдэд Хэнтий аймгийн Батширээт суманд зохион байгуулна. Энэ жилийн “Ёохор хатар-2025” наадамд 150 сая төгрөг төсөвлөсөн бөгөөд наадмын үеэр ёохор бүжиг, хатар жороо, морины уралдаан, буриад сур харваа, буриад бөхийн барилдаан, сээр шалгах тэмцээн зохион байгуулна. Тэмцээн тус бүрт эхний гурван байр эзэлсэн оролцогчдод өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулна.

Үүнээс гадна наадамд Монгол Улс, ОХУ-ын Буриад Улс, Өвөр байгалийн хязгаар, Эрхүү муж болон ӨМӨЗО-ны Хөлөн буйр аймаг, Шинэхэн хошуу болон бусад газраас ирж оролцох аж. Өнгөрөгч 2023 оны “Ёохор хатар”  наадамд гадаадын болон дотоодын 2400 гаруй жуулчид ирж үзсэн байна.

Засгийн газраас 2023-2028 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулан “Go Mongolia”  хөтөлбөрийн хүрээнд үндэсний брэнд болон түүхэн аялал жуулчлалыг бүс нутагт сурталчлах зорилготой тус наадмыг зургаа дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Биеийн тамир, спортын улсын хороо, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын тус наадмыг хамтран зохион байгуулж байна.

А.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 81.9.119.87

!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж