Засгийн газрын өнөөдрийн /2025.07.23/ хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулав.
Монгол Улсын тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал:
-Тэрбээр, "Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ үед төслүүдийг ач холбогдол, үр нөлөөгөөр нь эрэмбэлэх шаардлагатай байна. Энэ хүрээнд Азийн хөгжлийн банктай хамтран хөгжлийн төслүүдийг үнэлэх дөрвөн бүлэг, 14 шалгуурт суурилсан аргачлалыг боловсруулсан. Тодруулбал, макро эдийн засгийн үнэлгээ, төслийн бэлэн байдал, санхүүжилтийн үнэлгээ, нийгмийн нөлөөлөл гэсэн дөрвөн үнэлгээгээр үнэлж байгаа. Ингэснээр, 14 мега төслийн дөрөв нь буюу төмөр замын хил холболт, Газрын тос боловсруулах үйлдвэр, Монгол-Францын хамтарсан "Орона майнинг" төслийн хөрөнгө оруулалтын гэрээ, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслүүдийг УИХ-аар баталсан буюу үйл ажиллагаа нь эхлээд байна. Мөн цаашид Тавантолгойн цахилгаан станц, зэс боловсруулах үйлдвэр, гангийн цогцолбор, алт цэвэршүүлэх үйлдвэр мөн нүүрс хими, кокс химийн цогцолбор зэрэг төсөл чухал таван төсөлд тооцсон байгаа.
Эдгээр төслүүдийг хөдөлгөхөд улсын төсвөөс хөрөнгө шаардахгүй. Харин төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаадын шууд хөрөнгө оруулалт, зээл тусламжийн хэлбэрээр хэрэгжих боломжтой"
Мөн сэргээгдэх эрчим хүчний томоохон төслүүд болох Хэрлэн Тоонт, Орхон Онги, Эгийн голын УЦС, үндэсний хиймэл дагуул, төмөр замын төслүүдийг бэлтгэл хангах шатанд ажиллаж байна. 2024-2028 оны хооронд салбар яамдууд нийлээд нийт 148 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Нийт 148 төслийг 14 шалгуураар үнэлэн эрэмбэлнэ. Инээд ирэх намрын чуулганаар Хөгжлийн таван жилийн үндсэн чиглэлд багтаах эсэхийг шийднэ. Үүнд зураг төсөв, ТЭЗҮ байхгүй, санхүүжилт тодорхойгүй төслүүдийг төсвөөс хасах буюу хойшлуулах бодлого баримталж ажиллана. Ирэх оны төсөвт эдгээр шалгуурыг хангаагүй төслийг огт суулгахгүй байх зарчимтай ажиллана. Бид энэ жил орлогын 3.1 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталсан. Эдийн засаг агшиж байгаа энэ үед төсвийг тэлэх, экспортын боломжтой салбаруудыг дэмжих шаардлагатай байна. Ингэхийн тулд төрөөс орон зайгаа хумьж, хувийн хэвшилд боломж нээх ёстой. Экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсгийг байгуулж, өчигдөр хуралдсан. Төрөөс үзүүлж байгаа үйлчилгээнүүдийг хөнгөлөх, журмуудыг багасгах шийдвэрүүдийг гаргаад явж байна. Хугацаатай 21 үүрэг даалгаврыг өгсөн. Гашуунсухайт-Ганцмод дээр Ерөнхий сайд ажиллахдаа өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг шалгана. Худалдаа экспортыг нэмэгдүүлэхэд хүнээс хамааралтай ажиллаж байгааг хялбаршуулах аргуудыг судалж байна.
Мөн 2.1 их наяд төгрөгийн хэмнэлтийг хийж, зарим агентлаг, хороо, зөвлөлийг татан буулгаж, цомхотгол хийсэн" гэлээ.
Экспортыг дэмжих зорилгоор Тэргүүн шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, 21 чиг үүрэг бүхий үүрэг даалгавар өгөөд байна. Төрийн үйлчилгээний шат дамжлага, хүнд суртлыг бууруулах зорилгоор 60 орчим журмыг цуцалсан байна. Мөн экспорт, импортын хяналтыг “е-кабинет” системээр шуурхай шийдвэрлэж байгаа бөгөөд аль боомт, хэдэн машин гарсан, хэн дээр гацаа үүссэн гэх мэт мэдээллийг real-time-р харж, хариуцлага тооцдог болсон гэдгийг хэллээ. Хөгжлийн төслүүдийн үнэлгээ, эрэмбийг наймдугаар сарын 15-наас өмнө дуусгаж, намрын чуулганд танилцуулахаар болсон байна. Ингэснээр ирэх оны төсвийг илүү бодитой, үр ашигтай, хувийн хэвшилд суурилсан хөрөнгө оруулалтын орчинд нийцүүлж батлах боломжтой гэж үзэж байгаа ажээ.
УЛААНБУРХАНЫ ӨВЧЛӨЛИЙН ЭСРЭГ БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХАД 15 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛСАН
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн:
-Тэрбээр, "дотоодын аялал жуулчлал ихэсч байгаа энэ өдрүүдэд гэдэсний халдварт өвчин болон хоолны хордлогын халдварт өвчлөл нэлээд нэмэгдэх хандлагатай байна. Гэдэсний халдварт өвчин, хоолны хордлогод хүргэдэг халдварт өвчний гол шалтгаан бол ариун цэврийн дэглэм, хүнсний аюулгүй байдал хадгалалтын горим алдагдсантай холбоотой үүсэж байгаа зүйл учраас хүүхэд хоёр хоногоос илүү гүйлгэвэл эмнэлгийн байгууллагад хандаж өтгөнд нь ямар нэгэн бактери, нян байгааг үзүүлэх шаардлагатай. Мөн баас нь цустай гарахын бол цусан суулга нийт гэдэсний халдварт өвчний 75 хувийг эзэлдэг. Гол зүйл нь гараа угаах дээрээс нь олон нийтэд зориулсан хоол үйлдвэрлэл хийж байгаа технологийн гол горим бол тогооч нь өөрөө нян тээвэрлэгч байж болохгүй. Гарын ариун цэвэр, маск зүүж хоол үйлдвэрлэх процессыг хийх ёстой. Мөн улаанбурхан өвчний вакцинжуулалтыг эрчимжүүлж шуурхай арга хэмжээ авсны үр дүнд баярын амралтын өдрүүдэд улаанбурханы өвчлөл ноцтой нэмэгдсэнгүй. Дэгдэлтийн оргил үед хоногт 500-550 хүн бүртгэгдэж байсан бол одоо хамгийн багадаа 50 хүртэл буулгаж чадлаа. Намайг ажлаа авах үед улаанбурханаар долоон хүүхэд эндсэн байсан бол өнөөдөр нас баралт 10 болсон. Вакцинжуулалт 23 хувьтай байсан бол өнөөдөр 57 хувьд хүрсэн байна. Ингэснээр өвчлөлийн тархалт бууруулахад том дэмжлэг болсон. Засгийн газрын нөөц хөрөнгөөс таван тэрбум, эрүүл мэндийн урсгал зардлаас 10 тэрбум нийт 15 тэрбум төгрөгийг улаанбурханы өвчлөлийн эсрэг бэлэн байдлыг хангахад зарцуулсан." гэв
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар орон сууцжуулалтын банк байгуулах ажлын хэсэг байгуулсан гэдгийг Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Н.Баасандамба хэлэв. Тус ажлын хэсгийг Шадар сайд Н.Учрал ахалж, Сангийн сайд Б.Жавхлан, Байгаль орчин, уур амьсгал өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нар гишүүнээр ажиллах аж.
Зочин 6 минутын өмнө 73.231.253.2
Энэ нэг худлаа п**а байнаа.урьд нь сайд байсан эргүү гар одоо нэг их гоё худлаа ш** хаар инээдтэй жүжиг. Урвагч нар ийм юм ярихаар үнэндээ худлаа шүү.
Ер нь тэр үедээ л улстөрөөс явчихсан бол хүрэлсүгийн суганы үс царайлахгүй нэр цэвэр байх блаа.
Нэргүй 5 цагийн өмнө 81.9.119.87
!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
ТӨР........... 10 цагийн өмнө 202.70.43.34
Урьж урьчихаад ороод ирэнгүүт нь урж тасдаад зэр зэвсгээр айлгаад, Залж залчихаад заамдаж аваад амбаардаж хөөж туудаг Төр. Төр өөрөө Гадаадын хө/о, Мега Төслүүдийн талаар ямар ч ТУРШЛАГАГҮЙ, МЭДЛЭГГҮЙ мөртлөө хамаг ажилд нь оролцоэ хутгалдаж самарана. Яалтай ч билээдээ хөөрхийс
Нэргүй 11 цагийн өмнө 202.126.90.240
Үнэнбүрэн гэж өвөрлөгч эр чичирсээр байгаад сайд болсон доо, эрүүл мэндийн салбарыг ч нэг ч их өөд татах гүй л байхаа даа !
За 11 цагийн өмнө 202.9.46.85
Төр хувийн хэвшлийн түншлэл гэнээ, тэгвэл тэгээд л унтарч, цаасан дээр бичигдэж үлдээд "жил жилийн урсгалд нь болбол доо хөө " гээч юм болохнээ…
Нэргүй 11 цагийн өмнө 203.91.115.39
Гангийн үйлдвэр, алт цэвэршүүлэх үйлдвэрээ болио! Энэ бол зүгээр л цавчааны суваг.
Нэргүй 11 цагийн өмнө 66.181.177.215
эргүүгээ бүү гайхуул,мэддэг юмаараа л попор,юм мэддэг бол шүү дээ