АНУ цөмийн энергийн салбарт шинэ сэргэлт авчирна

АНУ цөмийн энергийн салбарт шинэ сэргэлт авчирна

АНУ цөмийн энергийн салбарт шинэ сэргэлт авчирна

"Нүүрстөрөгч ялгаруулдаггүй, найдвартай эх үүсвэр гэдэг утгаараа цөмийн энерги эрчим хүчний шилжилтийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг болж байгааг улс орнууд улам бүр хүлээн зөвшөөрч байна" хэмээн “Бадрах Энержи“ ХХК-ийн Гүйцэтгэх захирал Марк Мелеард өнгөрсөн сард Улаанбаатар хотноо анх удаа болсон Төв Ази-Монгол-Кавказ-Афганистан(CAMCA) бүс нутгийн форумын үеэр тавьсан илтгэлээ эхлүүлсэн юм. Түүний хэлсэн энэ үгийг дэлхий дахинд болж буй үйл явдлууд батлан харуулж байна.

Энэ сард л гэхэд Их Британи болон Чех улс цөмийн жижиг оврын станцын төсөлд хамтран ажиллахаа зарласан https://www.reuters.com/sustainability/boards-policy-regulation/britain-czech-republic-work-together-small-nuclear-plants-2025-07-14/ бол Францын эрчим хүчний компани Их Британи дахь цөмийн станцад 1.1 тэрбум фунтийн хөрөнгө оруулахаа мэдэгдээд амжив. https://www.theguardian.com/business/2025/jul/08/edf-will-invest-11bn-in-sizewell-c-plant-france-and-uk-announce

Эдгээр үйл явдалтай зэрэгцээд долдугаар сарын 15-нд АНУ-ын Эрчим хүчний сайд Крис Райт нийгмийн сүлжээ “X”-т цөмийн эрчим хүчийг идэвхтэй дэмжиж буй байр сууриа илэрхийлснээр цөмийн эрчим хүчний салбарын хувьцаанууд огцом өсөв. https://x.com/SecretaryWright/status/1944820705658393069

Тэрбээр “Цөмийн эрчим хүчний тухай ярья: Эрчим хүчний нягтрал өндөртэй, үргэлж асаалттай байдаг энэ эх үүсвэрийг бид хэдэн арван жилийн турш зохицуулалтын торонд хааж, боомилсон. Трампын засаг захиргааны үед та бүхэн цөмийн сэргэлтийн эхлэлийг харах болно. Ирэх жилүүд асар том байх болно” хэмээн бичсэн нь цөмийн жижиг оврын станцын NuScale Power компанийн хувьцааг 10%, Oklo компанийнхыг 8%, Nano Nuclear-ийн хувьцааг 5% өсөхөд нөлөөлөөд зогсохгүй уран олборлогч компаниудын хувьцаанд ч эергээр нөлөөллөө. https://www.investing.com/news/stock-market-news/nuclear-energy-stocks-rise-after-secretary-of-energys-positive-comments-93CH-4134270

Цөмийн эрчим хүчний салбар дахь шинэ сэргэлт ийнхүү АНУ-д хүчтэй явагдах нь тодорхой болов. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой эрчим хүчний шилжилтийг дагасан цөмийн энергийн салбарын шинэ чиг хандлага улс орнуудад бодлогоо шинэчлэх, шинэ чиг хандлагыг дагах шаардлага хэдийн үүсгэсэн. Тодруулбал, 2050 он гэхэд 20 гаруй улс сэргээгдэх болон цөмийн эрчим хүчний эх үүсвэрийн хүчин чадлаа гурав дахин нэмэгдүүлэх үүрэг хүлээсэн. Өдөр, цаг, минутаар өсөн нэмэгдэж байгаа цахилгаан эрчим хүчний хэрэглээг ирээдүйд хангаж чадах, байгальд ээлтэй цэвэр, тасралтгүй эх үүсвэр тул цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийг улс орнууд бодлогоор дэмжихээс аргагүй болсон нь энэ. Эл зорилтод хүрэхийн тулд ирэх 25 жилд 400 атомын цахилгаан станц баригдах ба тал хувийг нь Хятад улс барьж байгуулах төлөвтэй байна.

Харин энэ эх үүсвэрийн гол түүхий эд нь уран. Тийм ч учраас ураныг стратегийн, зайлшгүй шаардлагатай, чухал түүхий эд болохыг мөн улс орнууд хүлээн зөвшөөрч байгаа билээ. Гэвч 2050 он хүртэлх зорилтыг хангахад одоогийн дэлхийн ураны олборлолт хангалтгүй байгааг Марк Мелеард мөн дурдсан юм.

Ураны геологийн нөөц буюу газрын хэвлийд байгаа уранаа тооцвол хүн төрөлхтөн энэ түүхий эдийн үйлдвэрлэлээ хангалттай хангаж чадна. Харин энэ нөөцөө олборлоод, цөмийн эрчим хүчний түлш үйлдвэрлэхэд одоогийн нөөц хангалтгүй юм. Өөрөөр хэлбэл, нэмж хайгуул хийх, шинэ уурхайнуудыг нээх шаардлагатай гэсэн үг. Ийм үед Монгол Улс ураны цоо шинэ төсөл болох “Зөөвч-Овоо”-г эхлүүлэхээр хөрөнгө оруулалтыг гэрээг хийж чадсан нь чухал ач холбогдолтой, цагаа олсон түүхэн үйл явдал гэж үзэхээс аргагүй юм.

Дорноговь аймгийн Улаанбадрах суман дахь Зөөвч-Овоо ураны ордыг 50 жил ашиглах урьдчилсан ТЭЗҮ-тэй байгаа. Түүхий эдийн зах зээлд үнэ нь өссөөр байгаа дэлхийн ураны үйлдвэрлэлийн 4% орчмыг Зөөвч-Овоо орд хангана. Ингэхдээ өнөөдрийн байдлаар дэлхийд хамгийн дэвшилт технологи бөгөөд байгаль орчинд хамгийн хор хөнөөл багатай In Situ Recovery (ISR) буюу газар доор уусган олборлох аргыг ашиглах гэж байгаагаа давуу талтай. Энэ аргыг уран үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Казахстан улс болон Узбекистанд өргөнөөр ашигладаг. Орано группийн Казахстан улсад хэрэгжүүлж буй төсөл ч энэ технологийг ашигладаг тул Монгол дахь төсөлд туршлага болон мэдлэгийг нэвтрүүлэхэд дөхөмтэй байгааг “Бадрах Энержи” компани онцолж буй.

“Зөөвч Овоо” төсөл нь олон жил яригдаж ирсэн, манай улсын уул уурхайн салбарыг төрөлжүүлэх, экспортыг солонгоруулахад бодитой дэвшил авчирснаас гадна дэлхийн цөмийн эрчим хүчний салбарын оролцогч болгож байгаагаар Монгол Улсын стратегийн чухал ач холбогдолтой төсөлд зүй ёсоор тооцогдож байна. Олон улсын хөгжлийн энэ чиг хандлага, ирээдүйд үүсэх хэрэгцээ шаардлагад нийцүүлээд манай улс ураны хайгуул, олборлолтоо нэмэгдүүлэх боломж мөн үүсэж байна.

Монгол Улс ураны ашиглагдаагүй асар их нөөцтэй. “Одоогийн байдлаар Казахстанд ISR технологи ашиглан 14 гаруй уурхай идэвхтэй үйл ажиллагаа явуулж, дэлхийн ураны 50 гаруй хувийг үйлдвэрлэж байна. CAMCA бүс нутгийн хувьд нөөц боломж их байгааг үүнээс харж болно. Монгол Улс, тэр дундаа Дорноговийн газрын хэвлий ч нөөц боломж ихтэй гэж бид харж байгаа. Ураны олборлолтыг илүү хөгжүүлэх нь Монгол Улсын стратегийн зорилтод нийцэж байгаа” хэмээн “Бадрах Энержи“ ХХК-ийн Гүйцэтгэх захирал Марк Мелеард илтгэлдээ онцолсон юм.

Товчхондоо “Зөөвч-Овоо” төсөл Монголд маш том боломжийг нээж буй. Ялангуяа, АНУ, Хятад хэмээх дэлхийн хоёр том эдийн засаг бодлогоо зарлаж байхад хөгжлөөс хоцрохгүй явах нь манай улсын бодлогоос шалтгаалахаар байна. Цөмийн эрчим хүчний салбарт хүч түрж, олон станц шинээр байгуулах зорилт тавьж байгаа Хятад улстай хөрш зэргэлдээ оршиж байгаагийн хувьд ураны нөөцөө нэмэгдүүлэх хайгуулын ажлыг бодлогоор дэмжиж, үргэлж ярьдаг гадаадын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх боломжийг цөмийн энергийн салбар бий болгож байгааг алдаж боломгүй.

Ц.Тамир

Нийтлэлч, медиа аналист

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 81.9.119.87

)))) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Нэргүй 2025-07-23 202.126.90.76

Хуурамч эх оронч Шинжаанравдан нарыг зайлуулаад уранаа ухаж улсаа хөгжүүлье ээ !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж