"Black Sabbath" хамтлагийн ахлагч, реалити шоуны од Оззи Осборн Мягмар гаригт (2025.07.22) 76 насандаа таалал төгсжээ. Түүний гэр бүлийн гишүүд "CNN" агентлагт өгсөн мэдэгдэлдээ, "Бидний хайрт Оззи Осборн өнөө өглөө нас барсныг дуулгахад үгээр хэлшгүй хүнд байна. Тэрээр эцсийн мөч хүртлээ гэр бүлтэйгээ хамт байсан бөгөөд хайраар бялхаж байсан. Гэхдээ энэ хэцүү цаг мөчид манай гэр бүлийн хувийн орон зайг хүндэтгэхийг хүсье" гэжээ.
Оззи Осборнийн гэр бүл нас барсан шалтгааны талаар дурдаагүй.
Оззи Осборн өнгөрсөн долоо хоногт төрөлх хот болох Английн Бирмингемд "Black Sabbath" хамтлагтайгаа эргэн нэгдэж, тоглолт хийсэн юм. Гэхдээ уг тоглолт түүний хувьд амьд байхдаа дуулах сүүлийн мөч байсныг хэн ч мэдээгүй. Тухайлбал, "Black Sabbath" хамтлаг 20 жилийн дараа анх удаа эргэн нийлж, "Back to the Beginning" буюу эхлэл рүү буцах нэртэйгээр тоглолт зохион байгуулсан. Энэхүү тоглолтод басс гитарчин Гизер Батлер, бөмбөрчин Билл Уорд, гитарчин Тони Иомми зэрэг хамтлагийн бүхий л гишүүд оролцсон бөгөөд албан ёсны вэб сайтад бичсэнээр Осборны "эцсийн нум" буюу тайзан дээр гарах сүүлийн тоглолт байх болно гэсэн байжээ.
Осборн нэгэн удаа тоглолтын үеэр сарьсан багваахайн толгойг тас хазаж, үзэгчид рүү түүхий мах шидэж, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тайзан дээр гарсан зэрэг галзуу гэмээр үйлдлээрээ алдартай байсан. Түүнийг шашны эрх баригчид чөтгөрийг шүтдэг хэмээн доромжилдог байсан. Гэхдээ метал, рок сонсогчдын хувьд Осборн өөрийн авьяас чадвараа таниулсан, хүндэтгэл хүлээсэн нэгэн байв. Тэрээр хожим реалити шоунд хүч үзэж, хоёр дахь карьераа эхлүүлсэн байдаг. Түүний гэр бүлийн өдөр тутмын амьдралыг харуулсан “The Osbournes” шоу нь амжилттай болж, олон орны үзэгчид шинэ дугаар хүлээдэг болтлоо танигдсан юм.
Түүний сүүлийн тоглолтын хэсгийг таалан сонирхоно уу.
Нэргүй 2025-07-23 81.9.119.87
)))))) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Нэргүй 2025-07-23 103.212.116.104
Эцэг эцэг
зочин 2025-07-23 66.181.160.66
Үзэгчидэд өмдөө шувталж бөгсөө харуулсан галзуу да..Гэхдээ авьяасын хувьд яалтачгүй суут л да
Зочин 2025-07-23 66.181.161.211
Цэрэнпунцагийн удам өвөг нь юм биш үү ккккк
Нэргүй 2025-07-23 202.55.188.42
орк халтаруудтайгаа агуу домогийг зүйрэлдэг хөдөөний бас нэг халтар орк уу даа чи чинь