Бүлгийн эхний зураг дээр вампир нэгэн эмэгтэйн цусыг сорж байх юм. Цусаа соруулан, зовж шаналж буй эмэгтэй нь “Эрх чөлөөний хатагтай” (Miss Liberty хэмээх нөгөөх алдарт хөшөө), цус сорогч нь ерөнхийлөгч асан Буш. Зохиогчийн тайлбарласнаар, Буш гэсэн хувь хүнийг вампир гэж байгаа юм биш, гол нь тэр хүний зургаар төрийг бэлгэдсэн гэнэ. Харин цусаа соруулагч нь мэдээж, Эрх чөлөө. Ингээд төрийн талаар хэлсэн их сэтгэгчдийн хэлсэн эшлэлүүдээс оруулжээ.
- “ТӨРД ЯМАГТ АРААТНЫ ХААНЧЛАЛ ХАРАГДДАГ.” Николай Бердеяв (1874-1948 он, Зөвлөлт Оросоос дүрвэн, Францад амьдарч байсан философич)
- “ЗАСГИЙН ЭРХИЙГ ХЭН БАРЬЖ БУЙГААС ҮЛ ХАМААРАН ЗАСАГ ӨӨРӨӨ НҮГЭЛТ ЗҮЙЛ, ЗАСАГ НЬ ӨӨРТӨӨ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ЭВДЭН ЗАВХРУУЛЖ, ЭРХ МЭДЛЭЭ УРВУУЛАН АШИГЛАХАД ХҮРГЭХ ХАНДЛАГАТАЙ БАЙДАГ.” Якоб Буркхард (1818-1897 он, Швейцарийн соёлын түүхч)
- “АЛИВАА ЭРХ МЭДЭЛ ХҮНИЙГ ЭВДДЭГ БОЛ ХЯЗГААРГҮЙ ЭРХ МЭДЭЛ ХЯЗГААРГҮЙ ЭВДДЭГ.” Лорд Актон (1834-1902 он, Английн төрд алба хашиж байсан Лорд хэргэмтэн, түүхч)
“Тэгээд төргүй яах болж байна аа?” гэсэн гэнэн асуултад өгөх хариу. Энэ бол зохиогчийн энэ бүлэгт өгсөн гарчиг. Зохиогч энэ бүлгийг ийн нэрийдсэн учир нь, монголчууд төрийн талаарх либертари санааг сонсонгуутаа их тэвддэг гэнэ, тэгээд сандарч тэвдэн, айж болгоомжилсондоо энэхүү гэнэн асуултаа өөрийн эрхгүй тавьдаг аж.
Бүлгийн үндсэн агуулга: Стэйтист буюу төрийн талд зогсогч; Төрийг яах гэж бий болгодог вэ?; Фромм төрийг шүтэгчдийн тухайд; Төрийг “луйварчин”, “дээрэмчин”, “мөлжигч”, “албан тушаалын панзчин” хэмээн тодорхойлдгийн учир; Төр хэмээх мөсөн уул; Төрийнхний “аж төрөх арга”; Хувь хүн яагаад төрөөс дээгүүр байх ёстой вэ?; Анархизм; Хард болон софт стэйтизм.
Хуудас эргүүлж байтал Лассалийн зураг гараад ирэв. Их гайхаж, лавлуулан харвал “Шөнийн харуулын төр” буюу “ёс төдий төр”-ийн тухай санааг үндэслэгч Ф.Лассаль (1825-1864 он). Ийм санаа социалист үзэлтэй хүнээс гарсан нь сонин. Тэр үеийн Германы социалистууд өнөөгийн манай социалистуудаас хамаагүй илүү либерал итгэл үнэмшилтэй байжээ гэсэн тайлбар хийсэн байв. Тэгээд Лассалийн зургийг оруулсан аж.
Мөн УИХ-ын 76 гишүүний хуралдаж буй зургийг тавиад ард түмэн тэднийг яагаад 76 үхэр хэмээн хочлох болсон шалтгааныг тайлбарлажээ. Мөн нэгэн хүний хоёр талаас Бурхан, Буг хоёр ятгаж буй шог зураг байх юм. Зургийн доор Улс төрчдөд Бурхан, буг хоёр зэрэг зөвлөгөө өгөхөд тэд хоёр дахийнх нь үгийг дагах нь илүүтэй байдаг аж гэсэн тайлбар хийжээ.
Бас засгийн газар хуралдаж буй зураг байна: Засгийн газрын гишүүд өөрсдийгөө ард түмний мөнгийг захиран зарцуулах бүрэн эрхтэй гэдэгт бүрэн итгэчхээд сууж буй нь. Яг энд ард түмний хөрөнгө тэрбум, тэрбумаар эрх мэдэлтнүүдийн халаасанд орж байдаг гэжээ.
Мөн улс төрчдийн гадаад айлчлал, хүлээн авалтын зургуудын тайлбар: Гадаад айлчлал, хүлээн авалт нь төрийнхний хамгийн их таашаал авдаг зүйлсийн нэг. Татвар төлөгчдийн мөнгө ихэнх тохиолдолд энд үр ашиггүй урсдаг.
Өөр нэгэн зураг. Соёлын Яамны барилгын зураг бололтой: “Боловсрол, соёл, шинжлэх ухааны Яам гээд ганц Яам байсныг одоо 2 яам болгосон. Монголд ингэж хэн нэгэнд зориулж, зохиомлоор бий болгон, худалдсан “Түлээ бэлтгэлд хяналт тавих Ван эзний Зөвлөх” гэдэг шиг албан тушаал, яам тамгын газар их байдаг (Бастиагийн хэлсэн шиг). Зохиомол учраас функцигүй, эсвэл функци нь давхардсан байдаг учраас төдхөн татан буугдана”. 17, 18-р зуунд Францад хаад нь албан тушаал зохиомлоор бий болгож, худалддаг байсан тухай Ф.Бастиа хэлсэн байдаг. “Сахал хусах талаар Ван эзний Зөвлөх”, “Тос амтлагч түшмэл” гэх шиг. Яг түүн шиг Монголд хэн нэгнийг сайд болгохын тулд шинэ Яам байгуулдаг тухай, Яамдын сайд, Агентлагийн дарга, Яамдын хэлтсийн дарга нарын албан тушаал өөр өөр ханштай байдаг тухай өгүүлж.
Энэ бүлгийн хамгийн сонирхолтой санаануудын нэг бол анархизмын тухай хэсэг. Бид анархизмыг дэндүү худлаа тайлбарласаар ирж. Ердөө марксист-ленинист тайлбарыг сонссон, түүндээ итгэчихсэн юм байна. Философи утгаараа огт өөр зүйл байж.
“Анархизмын эцгүүд” гэсэн зургууд. Уилъям Годвин (1756-1836 он), Пьер Жозеф Прудон (1809-1865 он), Михайл Бакунин (1814-1876 он), Петр Кропоткин (1842-1921 он). Прудон анх анархизм гэсэн нэр томьёог “Өмч гэж юу вэ?” зохиолдоо хэрэглэж, нийгмийн ухааны хэрэглээнд оруулжээ. Бас түүний “Эдийн засгийн зөрчлийн систем” (1846 он) номыг К.Маркс шүүмжилснээр анархизм болон коммунистуудын хагарал эхлэв. М.Бакунин I Интернационал дээр К.Маркстай муудалцсанаар Европын хувьсгалт хөдөлгөөн хуваагджээ.
“Анархизмын үндсийг тавигчдын бүтээлүүд” гэсэн гарчигт дараах бүтээлүүдийн зургийг тавьжээ. У.Годвин, “Калэб Уиллъямсын адал явдал” (1794 он) Р.Ж.Прудон, “Өмч гэж юу вэ?” (1840 он), “Эдийн засгийн зөрчлийн систем” (1846 он) М.Бакунин, “Славчуудад хандсан уриалга” (1848 он) П.Кропоткин, “Хувьсгалчийн дурсамж” (1899 он), “Харилцан туслалцаа” (1902 он)
Энд томоор онцолж бичсэн нэгэн эшлэл тааралдсан нь “АНАРХИЗМ НЬ ХУВЬ ХҮНИЙ БИЕ ДААСАН БАЙДЛЫГ ИЛЭРХИЙЛЖ БАЙДАГ БОЛ АВТОРИТАРИАНИЗМ НЬ УЛС ТӨРИЙН ЭРХ МЭДЛИЙГ ИЛЭРХИЙЛДЭГ.”
Нэргүй 4 цагийн өмнө 81.9.119.87
Халуун охид таныг хүлээж байна ~~ Sexy24.mom
Нэргүй 6 цагийн өмнө 66.181.179.143
Амжмлт хүсье
Пээ, ямар муухай үндэслэлгүй 11 цагийн өмнө 66.181.179.186
Урьд, социализмын үед анархизмын тухай ямар муухай үндэслэлгүй, гүжирдсэн, утгагүй тайлбар хийдэг байсан гээч. Либертари тайлбар үнэхээр үндэслэлтэй, хүлээн авч болохуйц, логиктой юм.
Зурагнууд нь 12 цагийн өмнө 202.21.106.213
Зурагнууд нь агуулгатайгаа их зохицсон ном юм билээ
Төрд хамгийн үл бүтэх 12 цагийн өмнө 202.21.106.213
Төрд хамгийн үл бүтэх нөхөд очдогыг манай УИХ батална
Манайхан л төрийг шүтдэг 2025-07-23 66.181.179.186
Хөгжсөн орнуудад бол төрийг нэг их шүтдэггүй шүү дээ. Манайхан л "төрийн сүлд өршөө" гэж залбираад байдаг болохоос
Нэргүй 2025-07-23 103.212.162.107
Барууны улс төр судлаач эрдэмтэд сүүлийн 10-20 жилд төрийн эрхийг ямарч мэдлэггүй, туршлагагүй, ёс суртахуун зарчимгүй, муу хүмүүс эзлэх болсон нэг тийм хүн гарч ирээд өөрийгөө хамгаалахын тулд бусад муу хүмүүсээр тойрон хүрээлүүлж какистократ тогтолцоо руу шилжиж байгаад санаа зовних болжээ. Манайд ч мөн ямарч шалгуургүй намдаа мөнгө өгсөн даргаа дагасан муу нөхдүүд гарч улс орныг баллаж байна.