Хөндөх сэдэв: Тархиндаа "хог"-той хүмүүс байгальд хогоо хаядаг

Хөндөх сэдэв: Тархиндаа "хог"-той хүмүүс байгальд хогоо хаядаг

Хөндөх сэдэв: Тархиндаа "хог"-той хүмүүс байгальд хогоо хаядаг

Тэрэлжийн гүүрний цаахна Туул голын хөвөө амрагчдын хөлд дарагджээ. Амралтын өдрөөрөө байгальд амарч стрессээ тайлахаар иргэд гол ус бараадах цөөнгүй. Тэр хэрээр гялгар уут, жорлонгийн цаас, хагархай шил, пивоны лааз, ус ундааны сав Туул голын эрэг дагуу хөглөрч үлджээ. Нэг үеэ бодвол иргэд хогоо ачаад явдаг болсон. Гэсэн хэдий ч байгальд хогоо хаяад явдаг хүмүүс байсаар байна. Монголчууд сүүлийн үед дотооддоо аялаж зугаалах нь ихэссэн. Ялангуяа долоо, наймдугаар сар бол ид аяллын цаг. Харамсалтай нь, дотоодын аялагчдын хувьд хог хаягдал том асуудал болсон хэвээрээ л байна.

Иргэдийн зүгээс Туул голын эрэг дагуу хогийн сав байршуулбал, байгаль бохирдох нь бага гэх санал хэлдэг. Гэхдээ үүнд анхаарал хандуулдаг албаны хүмүүс байдаггүй. Жимлийн жилд Туул голын эрэг хогонд дарагдсан гэх  шүүмжлэл гардаг ч засал авдаг нь ховор. Тиймээс аялагчид болон албаныхан хэн, хэн нь байгаль орчноо цэвэр байлгахад анхаарахгүй бол Туул голын эрэг дагуу амарч, тухлах газаргүй, хогийн цэг болж хувирах вий.

Нэг ширхэг гялгар уут байгальд шингэж задрахын тулд 200 жилийг зарцуулдаг. Тэгвэл архи ундааны шил 1000 жил, лааз 80 жил болдог. Гэтэл монголчууд хаа сайгүй, мод бут, зүлэг ногоон дээр хаясан гялгар уут, ундааны шил, лаазаа хаядаг. Энэ нь  байгаль, экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулахад их хэмжээний хор уршиг учруулж байна.

Байгаль орчны мэдээлэл, сургалтын төвийн 2023 оны судалгаанд зөвхөн зуны гурван сард Улаанбаатар хот орчмын аялал жуулчлалын бүсүүдэд 260 тонн ахуйн хог хаягдал үүсдэг болохыг дурджээ. Хог хаягдлын 70 орчим хувийг нэг удаагийн сав, гялгар уут, хуванцар сав эзэлж байв. Хамгийн бохирдолтой газрууд нь Горхи-Тэрэлж, Хустайн нуруу, Хөвсгөл нуурын эрэг, Гачуурт, Богд уул орчмын амралтын бүсүүд байжээ. Хамгийн харамсалтай нь, хог хаягдал зөвхөн байгальд муу нөлөөтэй төдийгүй зэрлэг амьтдын амьдрах орчныг сүйтгэж, хортой нөлөө үзүүлдэг байна. Жишээ нь, гялгар уут болон хүнсний хогийг үнэг, чоно, шувуу залгиснаас болж үхэх тохиолдол нэмэгдэж байгаа нь Байгаль хамгаалагчдын анхаарлыг татжээ.

Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлд зааснаар байгаль орчинд хог хаягдал хаясан иргэнд 300,000 төгрөгийн торгууль ногдуулдаг. Гэвч энэ торгууль хэрэгжих нь сул бөгөөд хяналт муу байдаг талаар нийслэлийн Байгаль орчны газрын тайланд онцолжээ. Гэхдээ иргэд тархины хогоо цэвэрлэхгүй бол байгаль дэлхий хогондоо дарагдсан хэвээрээ л байна.

Монголчууд байгаль дэлхий наанаа худал уянгалдаг ч цаанаа байгаль дэлхийгээ бохирдуулах нь багагүй гуниг төрүүлнэ. Сайхан дурсамж үлдээхийн тулд эх дэлхийдээ тав тухгүй, хог дүүрэн орчин үлдээж буй нь үнэндээ байгалийн эсрэг гэмт хэрэг мөн.  Туул голын эрэг хавийн нөхцөл байдалд томоохон өөрчлөлт хийхгүй л бол жил бүрийн зун бид энэхүү сэдвээр дахин бичиж, дахин бухимдах нь гарцаагүй. Хамгийн наад зах нь ангилан ялгах тэмдэглэгээ бүхий том хогийн савууд, хогоо цэвэрлэж хаях талаар ухуулга хэвлэсэн цаас санамж, хяналт тавих байгаль хамгаалагч, хогоо түүсэн иргэдийг урамшуулах урамшууллын хөтөлбөр ч байж болох боломжтой. Хордсон, бохирдсон байгаль эргээд биднийг өөрсдийг маань л хордуулах болно. Уудаг ус, иддэг хоол, амьсгалдаг агаараа бид эх болсон байгалиасаа л авдаг гэдгийг мартаж болохгүй. Байгальд амарна гэдэг зөвхөн тухлан суух бус, байгальдаа хүндэтгэл үзүүлж, дараагийн хүндээ тохь тухтай, амар тайван орчныг үлдээх хариуцлага юм.

Хүн бүр хогоо буцааж авч явах ухамсартай байх нь байгаль дэлхийгээ хайрлах хамгийн энгийн, хамгийн чухал эхлэл юм.

С.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

city 5 цагийн өмнө 103.10.22.27

dandaa huduunii orkuud ni uursduu l hayj baigaa hotiihon bol baragtai bol hayhguie

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 202.131.225.53

хаана хаанаа анхаарч хүн бүр хичээж байж л гайгүй болно, яалагчид ч тэр орон нутгийнхан тэр

Avatar

ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 7 цагийн өмнө 202.21.110.94

БАЛИАР ХАР ҮХЭРНҮҮДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛААД Ч НЭМЭРГҮЙ БАЙХ ЮМ ДАА…………………

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж