Иран улс Европын орнуудтай цөмийн хэлэлцээ хийнэ

Иран улс Европын орнуудтай цөмийн хэлэлцээ хийнэ

Иран улс Европын орнуудтай цөмийн хэлэлцээ хийнэ

Өмнөх сараас Их Британи, Франц, Герман зэрэг улсууд Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагтай (IAEA) Иран улсыг дахин хамтран ажиллахыг санал болгож эхэлсэн. Хэрэв энэ саналыг хүлээн зөвшөөрөхгүй бол наймдугаар сарын сүүл гэхэд Иран улсын эсрэг НҮБ-ийн эдийн засгийн хоригийг ахин сэргээнэ хэмээн сүрдүүлжээ. 

Иран улс сүүлийн жилүүдэд цөмийн зэвсгийн салбартаа томоохон ахиц дэвшлийг гаргаж буй. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн мэдээлснээр, Ираны зарим өндөр түвшинд баяжуулсан уран нь бараг цөмийн бөмбөгний хүчин чадалтай. Онолын хувьд 10 хүртэлх цөмийн зэвсэг үйлдвэрлэх нөөц бололцоотой гэж үзэж байна. Тийм ч учраас Иран улс Ойрхи Дорнодод нөхцөл байдлыг улам тогтворгүй болгож, хурцадмал байдлыг нэмэгдүүлнэ гэж Европын орнууд эмээж байна. Барууны орнуудын хувьд Ираны уран баяжуулалтын чадавхыг нь хязгаарлах, бүр мөсөн зогсоох нь нэн чухал асуудал болсон. Үүний улмаас Иран улсын төлөөлөгчид энэ Баасан гаригт (2025.07.25) Их Британи, Франц, Германы талтай уулзаж цөмийн хэлэлцээ хийх болжээ. Гэхдээ Ираны зүгээс АНУ-тай шууд харилцаагаа сэргээх бодолгүй буйгаа илэрхийлсэн. Учир нь өнгөрөгч сард АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Израильтай хамтран, Ираны цөмийн байгууламжуудад агаарын цохилт өгснөөс улбаатай юм. Хэлэлцээ Турк улсын нийслэл Истанбул хотноо явагдана.

 

М.НАМУУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 202.9.41.94

Мран бөмбөгтэй болох хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-07-22 81.9.119.61

!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Нэргүй 2025-07-22 202.126.91.65

хариг ч Эсрэгээрээ АНУ г дагасан улс дайн дажин зовлон шаналал тасрахгүй Оросууд бол энхтайванг хүсч тусгаар тогтнолоо хамгаалсаар ирсэн Энэ 2р улс ийм ялгаатайг Дэлхий нийт харж бна

Avatar

Үлмэдэх 7 цагийн өмнө 66.181.161.33

Хуцлаа ш дээ.

Avatar

Нэргүй 2025-07-22 78.246.200.89

Оросыг дагасан улс хэзээ ч өөдлөхгүй.

Avatar

Зочин 2025-07-22 103.212.119.74

Энэ э****з юугаа яриад байнаа Хойд хөрш Орос бол Монголын тусгаар тогтнолтой салшгүй холбоотой шүү. Тусгаар тогтнол бол юугаар ч сольшгүй эрхэм зүйл. Үүнийг э****з хурлийзууд үгүйсгэж хөрштэй муудөлцуулахыг санаархдаг байгаа шүү. 78.246.299.89 чи хүнээр юмаа хийлгэчих ээд муулдаг өөдгүй этгээд бололтой..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж