Бангладешид сургуулилтын онгоц осолдож, 27 хүн амиа алджээ

Бангладешид сургуулилтын онгоц осолдож, 27 хүн амиа алджээ

Бангладешид сургуулилтын онгоц осолдож, 27 хүн амиа алджээ
Бангладешийн Агаарын цэргийн хүчний сургалтын нисэх онгоц Дака хот дэх их сургуулийн хотхонд осолдсоны улмаас 27 хүн амиа алдаж, 88 хүн эмнэлэгт хүргэгдсэн байна.
Тодруулбал, "F-7 BGI" онгоц Даваа гаригийн (2025.07.21) 13:06 цагт нийслэл дэх Курмитола дахь агаарын баазаас ердийн сургалтын даалгавраар хөөрсөн боловч удалгүй осолдсон байна. Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр, онгоцонд механик гэмтэл гарсан бөгөөд нисгэгч нь ослын үеэр нас барсан аж.
Эрүүл мэндийн тусгай туслах Сайедур Рахман сэтгүүлчдэд хэлэхдээ, "Харамсалтайгаар 27 хүн амиа алдсан нь үнэн бөгөөд эмнэлэгт хүргэгдсэн 88 хүнд түлэгдэлтийн зэргийг бууруулах, нөхөн сэргээх эмчилгээ хийж байна" гэжээ.
Тус улсын засгийн газар өнөөдөр орон даяар гашуудал зарлаж, төрийн далбаагаа хагас буулгасан бөгөөд бүх мөргөлийн газруудад тусгай залбирал үйлдэх ёслол болжээ.
Эрх баригчид ямар шалтгааны улмаас онгоцонд механик гэмтэл гарсныг олж илрүүлэхээр ажиллаж байна.
"F-7 BGI" бол Хятадын "Chengdu J-7/F-7 " онгоцны хамгийн сүүлийн үеийн сайжруулсан хувилбар гэгддэг. Бангладеш 2011 онд Хятадтай 16 агаарын хөлгийн гэрээ байгуулж, 2013 он гэхэд нийлүүлэлтээ дуусгасан аж.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-07-22 81.9.119.61

!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Доржханд 2025-07-22 202.9.46.143

халтайсан хулгайч MCS-ийн тавиул Доржханд чи Бангладешдээ очиж оршуулганд яв, Монре даатгал компаниасаа буяны будаалгын үнэ гарга хулгайчаа!

Avatar

зочин 2025-07-22 202.179.24.158

kkkkk Нээрээ адилхан юм.Аав нь Бангладеш хүн үү?

Avatar

Нэргүй 2025-07-22 202.9.41.28

Үхсэн ацных томчууд гэж худлаа шаагаад байгаа пиздагуудын цаана монголд үүрлж хулгай шаасан х***а манж пиздагууд байдгиймаа. Андуурцан гичигүүд. Хулгай шаачаад үхтлээ айж байгаа шд гяяхх гяяяхх.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж